Тэхён "Хэтэрхий оройтчихлоо хоночихоод яваарай" гэхэд Жонгүг толгой дохив. Тэдний хувьд энэ бүхэн аль хэдийн дасал болсон гэж хэлж болно. Өргөн оронд дээр хоёр тийш харан хэвтээд зүүдний ертөнц рүүгээ явцгаалаа.
Энэ бүхэн Жонгүгийг гавал толгойтонуудын ангид орсноор эхэлсэн. Зөвхөн бие биенийхээ хүссэнийг өгч авалцдаг харилцаатай мөн энэ нь хоёуланд нь ашигтай байдаг учраас, бүх зүйл эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Ангидаа огтхон ч хоорондоо харилцдаггүй хэрнээ ингээд хамтдаа унтаж байдаг гэж хэний ч толгойд буухгүй биз.
Тэд нэгнээсээ огтхон ч догдлол, эсвэл ямар нэгэн хайрын гэх тодолтголтой мэдрэмжүүдийг мэдэрдэггүй нь хачирхалтай. Тэхён найз охинтой хэдий ч түүний хувьд орондоо хамгийн гайхалтай нь Жонгүг. Тийм болохоор л энэ учир битүүлэг харилцаа үргэлжилсээр байдаг. Жонгүгт ч бас найз охин байсан, гэвч саяхан салахад хүрсэн. Тэхён, Жонгүг хоёр нэг нэгнийхээ хайр дурлал эсвэл өөр ямар нэгэн асуудалд огтхон ч оролцдоггүй. Тэд зөвхөн хэн хэндээ хэрэгтэй зүйлсээ л хийдэг...
Маргааш өглөө нь Жонгүгийг сэрэхэд, Тэхён аль хэдийн босчихсон гарах гэж байгаа бололтой хээнцэр хувцасласан байлаа. Тэднийг ширээнд зэрэгцэн сууж өглөөний цай уух явцад Тэхён хайрттайгаа элдэв нялуун зүйлс ярилцах бол Жонгүг утсаа оролдонгоо тавагтайгаа идэж сууна. "За баяртай удахгүй уулзъя" гэж хэлээд Тэхён утсаа тасласныхаа дараа, "Яшигтай хоолойтой юм" гэхэд Жонгүг хальт инээх шиг болсноо "Санал нийлж байна аа" гэв.
"За би гарлаа. Одоо очиж авахгүй бол гонгиноод эхлэнэ биз. Чи хүргүүлэх юм уу?"
"Үгүй ээ, өөрөө явчихаж чадна" гэж хэлэхэд Тэхён толгой дохиод гарч явлаа. Тэхён төгсөх ангийн сурагч хэдий ч ганцаараа амьдардаг нилээдгүй чинээлэг айлын хүүхэд билээ. Гэсэн хэдий ч түүний ганцаараа амьдардаг хамгийн том шалгаан нь тэр хотын даргын нууц хүү. Төрсөн ээж нь өнгөрснөөс хойш түүнд ганцаараа амьдрахаас өөр сонголт үлдээгүй. Тэхёний амьдрал хэн ч мэдэж болохгүй нууцлаг зүйлсээр дүүрэн учраас түүнд олон найз нөхөд ч байдаггүй. Жонгүг л зөвхөн тэрийг ганцаараа амьдардаг, аавтайгаа холбоо муутай байдаг гэдгийг мэднэ.
Сургуулийн хүүхдүүдийн нүдэнд Ким Тэхён бол ааш муутай, их зантай, толгой сайтай, өөрөө хүсэхгүй л бол хүнтэй дугардаггүй царайлаг хөвгүүн. Энэ нь ч үнэн гэдгийг батлах мэт тэр сургууль дээр үргэлж л хөмсгөө зангидан дээгүүр харж явдаг.
...Жонгүг амралтын хоёр өдрийг хичээлээ давталгүй зүгээр л өрөөндөө хэвтэж өнгөрөөв. Даваа гарагт сургууль руугаа алхаж явахад түүний хажуугаар Тэхёний үнэтэй машин салхи татуулан зөрөхийг харсан Жонгүг үл мэдэгдэх инээмсэглэл тодруулан, "Ингэж явж байгаад үхэх нь дутаж дээ" гэж шоолчхоод үргэлжлүүлэн алхлаа. Тэд сургууль дээрээ огтхон л хоорондоо харилцдаггүй. Магадгүй энэ нь хэн хэнд нь амар байдаг биз.
Ангидаа ороод ширээн дээрээ суухад түүний ширээн дээр гар бичмэл болон амттан байлаа. Цаасан дээр цэвэрхэн нарийхан бичгээр, "Жонгүг-аа? Намайг уучлаарай бид эргээд нийлэх ёстой юм байна бүх зүйл миний буруу" гэж бичсэн жижиг зурвас үлдээсэн байв. Араас нь тасралтгүй бүтэн сар зууралдаж байгаад нь бүр ч ихээр дургүй нь хүрсэн Жонгүг цаасыг базаж аваад хогийн сав руу шидлээ.
Амттанг нь авч хажуудаа суудаг охиндоо өгчихөөд сандалдаа суув. Урд хавиар Тэхён утсаараа оролдон хичээл эхлэхийг хүлээж байгаа харагдана. "Багш нь өнөөдөр хоёр гэнтийн бэлэгтэй ирлээ. Сургуулийн аялал удахгүй эхлэнэ." ангийн багш Ким орж ирээд ихэд баясгалантай хэлэхэд сурагчид огт тоосон шинжгүй догдолсон ч үгүй сууцгаана. Энэ үеийн өсвөр насныхан сургуулийн аялал гэхээр орилолдож, баярлацгаадаг сан. "За тэгвэл хайртай хүүхдүүд минь, манай ангид шинэ хүүхэд шилжиж ирсээн" Удалгүй ангийн хаалгаар нэг хүү инээсээр орж ирэв. "Сайн байцгаана уу? И Хан Су гэдэг" гэж хэлэхэд охидууд орилолдож эхлэх нь тэр. Ангийн багш Ким "Ашш та нар сургуулийн аялал гэхээр тоосон ч шинжгүй байснаа, царайлаг хөвгүүн ороод ирэхээр ингэх ч гэж дээ. За Хансу чамайг хаана суулгах вэ байз? Чи ийм өндөр юм чинь урдуур лав суулгаж болохгүй. Энэ жижигхэн охидууд чиний араас самбар харахгүй байх. Дахи чи жижгээрээ босоод урагшаа суу. Харин Хан Су чи тэр Жонгүгийн хажууд очоод суу. За шинэ царайлаг хүү ирсэн гээд байн байн хойш хараад байлгүй хичээлдээ орцгооё"
...

YOU ARE READING
We're Just Teenagers
Short Story...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.