-Part 5-

861 133 22
                                        


"За бүгдийнх нь мэдэж байгаагаар, манай анги өөрсдийн саналаар сургуулийн бусад ангиас өөр газар очихоор болсон тиймээс хүн бүр дор бүрнээ хариуцлагатай явна ойлгосон уу? Ямар нэгэн байдлаар хариуцлага алдсан тохиолдолд юу ч болж байсан бид буцна" багшийг заавар өгч дууссаны дараа хүүхдүүд автобусандаа суулаа.

"Гавлууд"-ын ангийнхны аялал нь хүртэл хэтэрхий уйтгартай эхлэж энэ тэнд унтаж байгаа хүүхдүүдээр дүүрэн автобус хөдөллөө. Ихэнх хүүхдүүд аялалд хөгжилдөх гэж биш зөвхөн бага ч гэсэн хугацаанд амарч авахаар явж байгаа билээ. Тохиолдлоор Жонгүг, Тэхён хоёр хамт сууж таарах нь тэр. Учир нь Жонгүгийг ариун цэврийн өрөөнөөс яарсаар автобусандаа ирэхэд хүүхэд бүр суудлаа эзэлчихсэн байсан. Ганцхан л сул суудал нь Тэхёний хажуудах сандал байж таарсан юм. Ааш мууттай хэн ч ойртож зүрхэлдэггүй. Ингээд л Жонгүгт Тэхёнтой хамт суухаас өөр сонголт үлдээгүй. 

Огтхон ч бие биенийгээ харахгүй байгаа мэт Тэхён чихэвч зүүн цонхоор ширтэн явах бол, Жонгүг утсаараа тоглоом тоглон уйтгартай урт замыг өөрийнхөө хувьд зугаатай өнгөрөөхийг хичээнэ. Замдаа нэг зогссоныг эс тооцвол хоёр цаг гаран явсны дараа хүүхдүүдийн ихэнх нь гүн нойрондоо автжээ. Жирийн ахлах сургуулийн хүүхдүүдээс хоёр дахин их ачаалал дунд суралцдаг тэдэнд унтаж амрах цаг ховорхон тохиолддог тул олдсон цаг хугацааг бүгд л сайн ашиглаж байлаа. Жонгүг ч бас унтахаар нүдээ аниад сууж байтал гэнэтхэн л мөрөн дээр нь нэг зүйл хүндрэхийг мэдрэв. Нүдээ нээгээд хажуу тийшээ харахад, Тэхён нойрон дундаа Жонгүгийн мөрийг дэрлэжээ.

Азаар тэдний суудал урд хэсгээр тул, хүүхдүүд эргэж харах вий гэж айсангүй. Жонгүг Тэхёнийг сэрээлгүйгээр тоолгүй орхиод нүдээ анилаа. Явсаар дараагийн зогсох газар дөхөхөд, ганц нэгхэн хүүхэд бууж ариун цэврийн өрөө орно гэдгээ урьдчилан хэллээ. Энэ үед Жонгүг мөрөө хөдөлгөн Тэхёнийг сэрээгээд, "Цаашаа бай" гэв. Тэхён гайхаж нэг харснаа өөрийнхөө хийсэн үйлдлийг ойлгосон бололтой юм хэлсэнгүй.

Зорьсон газартаа ирээд автобуснаас нэг нэгээрээ бууж байхад, хаа нэгтэйгээс Хансу "Жонгүг!" гэж ориллоо. Хансу өглөө цагтаа амжиж ирж чадаагүй бөгөөд, араас машинаар гүйцэж ирсэн юм. Ангиараа өдрийн цайгаа уучхаад, дүрэм ёсоор хөгжөөнт тэмцээн зохионо. Элдэв тэмцээн тэдний хувьд огт сонирхолгүй санагдах ч бүгд үг дуугүй оролцоно.  Дараа нь хэсэг завсарлан өрөөний хуваарилалтыг танилцуулав. Нэг өрөөнд зургаан хүүхэд орохоор болсон бөгөөд, "У Хэри, Ким Сэхи, Гу Мижон..." Ким багш хуваарийг чанга дугаран эхлээд эмэгтэй хүүхдүүдийн хуваарийг хэлж байлаа. Дараа нь "1340-р өрөө Хан Тэжү, Ким Тэхён, Жон Жонгүг....  Ингээд өрөө өрөөндөө хуваарийн дагуу орцгооно. Энэ хуваариар хонох тул өдрийнх шиг өрөөнүүдэд холилдохгүй гэдгийг хатуу сануулъя."

Хуваарилалтыг сонсоод Хансу, "Тэнэг хуваарилдаг юм бэ! " гэж үглэн Жонгүгтай хамт байж чадаагүйдээ бухимдан цааш алхлаа. Тэрээр Жонгүгтай хамт нэг өрөөнд ороод шөнөжин дүрсгүйтэх санаа төлөвлөгөө гаргасан байсан бөгөөд тэнд нь, нууцаар архи уух хүртэл багтжээ. Гэтэл одоо бүгд нурчихлаа. 

Хүүхдүүд өрөө өрөөндөө орцгоон хувийн эд зүйлсээ цэгцэлнэ. Өрөө бүр гурван ортой нэг орон дээр хоёр хүн унтах зохион байгуулалттай бөгөөд үүнээс болж 1340-р өрөөнд тулгасан маш том асуудал бол Ким Тэхён гэгчтэй хэн хамт унтах вэ? Их зан, муухай аашаараа алдартай түүнтэй хэн ч хамт унтахыг хүсэхгүй байгаа нь мэдээж.  Уур нь хүрвэл орноос түлхээд унагачхаж мэдэх нэгэн гэж зарим нь дотроо битүүхэн айдастай байлаа. 

Харин Тэхён өөрөөс нь болж асуудал үүсээд байгааг огтхон ч тоосон шинжгүй нэг орыг аль хэдийн эзэлчихсэн хэвтэж байв. Үлдсэн хүүхдүүд Жонгүгийн чихэнд, "Жонгүгаа чи бидэн дундаас хамгийн зоригтой нь шүү дээ, би лав түүнээс айдаг хамт унтвал бараг өмдөндөө дусаачхаж магадгүй гуйж байна. Хэрвээ тэр чамд муухай аашилбал бид нар чамайг хамгаална аа..... гэж л найдаж байна." гэж шивнэлээ.

"Дараа нь өдрийн хоол авч өгөөрэй" эцэст нь тэд Жонгүгаас зөвшөөрсөн хариу авсандаа баярлан, "Мэдээж, хоёр удаа өдрийн хоол авч өгсөн ч болно" хэмээв. Жонгүг орон дээр цүнхээ тавиад хажуудах шүүгээнд хэрэгтэй зүйлсээ ялгаж хийлээ. 

...Оройн хоол, орой зохион байгуулагдах арга хэмжээнүүд дууссаны дараа бүгдийг өрөө өрөөнд нь оруулж унтах цаг болсныг зарлав. Өрөөний гэрэл унтран Тэхён, Жонгүг хоёрыг хоёр тийшээ харж хэвтэж байх хооронд зарим нэгнийх нь хурхирах дуу сонсогдож байлаа. Хэсэг хугацааны дараа Жонгүг сэмээрхэн орноосоо босоод хэнд ч мэдэгдэлгүй гарч явав. Буудлын ойролцоо бага зэрэг алхаж байгаад ойрхон харагдсан сандал дээр суугаад тэнгэр ширтэн сууна. Үнэндээ тэрээр сүүлийн үед нойрны асуудалтай болсон билээ. 

Яг унтах ёстой үед нь огтхон ч нойр нь хүрэхгүй түүнийг зовоодог шөнүүдийн нэг нь өнөөдөр бололтой. Харанхуй ч гэсэн хажуу талаас нь хэн нэгэн ирж байгааг Жонгүг анзаарлаа. Дөхөөд ирэхэд нь сайн харвал Тэхён гартаа нэг шил пиво барьчихсан хүрч ирээд юу ч хэлэлгүй түүний хажууд суучхав.  "Наадахаас чинь амсаж болох уу?" гэж асуухад Тэхён гартахаа өгөөд, "Чи яагаад ганцаараа энд сууж байгаа юм багш өрөөнөөсөө гарч болохгүй гэж сануулсан байхаа?" гэлээ.

"Гэхдээ чи ч гэсэн сууж л байна шүү дээ.... Зүгээр л нойр хүрэхгүй , харин чи яагаад гараад ирсэн юм?" гэхэд Тэхён, "Чамайг байхгүй болохоор нойр хүрэхгүй байсан юм" гэх нь тэр.



...

Удаасанд уучлаарай.

We're Just TeenagersHistorias para obsesionarse. Descúbrelo ahora