Төгсөлт ойртож хүүхэд бүр гаднаа төгсөх гэж буйдаа сэтгэл догдолж буй мэт харагдах ч, ихэнх нь сэтгэлдээ битүүхэн гуниг тээж түүнийгээ инээмсэглэлээр нууна. Хэдий эрт ухаан сууж амьдралын муу муухайг мэддэг болсон ч сэтгэлийнх мухарт, зүрхнийх нь гүнд тэдний хүүхдийн гэнэн томоогүй цайлган зан байсаар байдаг.
"Гарцгаая" Саяхнаас Тэхён Жонгүг хоёр сургууль дээр байх үедээ хоорондоо хэдэн үг сольдог болсон бөгөөд хэт дотно харагддаггүй ч гэсэн хамт суугаад хооллох хэмжээний харилцааг ил болгосон.
Хоол идэж байх хоорондоо Жонгүг түүнээс "Ямар нэгэн зүйл болсон юм уу?" гэж асуусан ч Тэхён толгой сэгсрэв. Гэсэн ч Жонгүг зарим зүйл буруу байгаа гэдгийг нь гадарлаж байлаа. Магадгүй аавтай дахиад муудалцсан учраас ам нээхийг хүсэхгүй байгаа байх гэж таамаглаж байгаа юм. Тэхён үргэлж л эцгийнхээ тухай ярихыг үзэн яддаг тийм болохоор Жонгүг шууд асууж шалгааж зүрхэлсэнгүй. "Хичээл тараад шууд явах уу... ганц өдөр давтлага энэ тэрийг мартчихъя" гэж хэлэхэд Жонгүг санал нийлэв. Өдрийн цайны дараа ангидаа орж ирээд ширээндээ суутал Хансу "Их зант та хоёр хэл амаа ололцож байгаа бололтой шүү. Тэр ядаж л өмнөх шигээ хөмсгөө зангидан дээгүүр харж явахаа больчхож" гэлээ. Хансу түүнд дуртай биш учраас Жонгүг Тэхён хоёрыг хамт хооллоход нь явдаггүй. Тэр зүгээр л Тэхёнтой ойр байхыг хүсдэггүй байх.
Өөрийнх нь тухай яриад байгааг мэдэж байгаа мэт Тэхён тэдэн рүү ширтэж байв. Тэгснээ удалгүй суудлаасаа босож ирээд, "Хөөе хэнээ түр надтай суудлаа сольж тус болохгүй биз? Жонгүгтай ярилцах чухал зүйл байна" хэмээхэд Хансу цүнхээ шүүрч авангаа "Хэнээ гэнэ шүү бүдүүлэг амьтан" гэж бувтнасаар өөр ширээнд очиж суулаа. Харин Тэхён араас нь муухай харан ширтсээр, "Тэнэг амьтан" гээд зөөлхөн шивнэв.
Тэднийг хамтдаа суусны дараа хүүхдүүд гайхан хэсэг харж байснаа Тэхёний ууртай царайнаас эмээх мэт бүгд дор дороо хийж байсан зүйлсээ үргэлжлүүлнэ. "Юу ярих гэсэн юм?" гэж Жонгүгийг асуухад Тэхён "Юу ч ярих гээгүй зүгээр л тэр тэнэг чамд хэт ойртож суучхаад хүрээд байсан" хэмээн гомдолтойгоор шулганахад Жонгүг нүдээ эргэлдүүлэн "Тэр чинь миний найз" гэв. Үнэндээ Хансутай хардаад байдгаас нь залхчхаад байгаа юм. "Тэр чиний хувьд хэн байх нь надад хамаагүй, чамаас салалгүй наалдаж хүссэн үедээ хүрээд байгаа нь л уур хүргээд байна. Тэр новш миний эзэмшлийн хүнд найз нэрээр шалтаглан наалдаад байгаа учраас би тэрийг чинь үзэн ядаад байдаг юм"
"Тэр бидний харилцааг мэдэхгүй шүү дээ, мэддэг байсан бол ийм зүйл болохгүй л байсан. Тийм болохоор түүнд буруу байхгүй" найзыгаа өмөөрөн ийн хэлэхэд Тэхён "Тоглоод байна уу? Хэн нэг охин над дээр ирж яриа өдөөд бүр надад хүрээд байвал тэр бидний харилцааг мэдэхгүй гээд чи түүнийг өмөөрөх хэрэг үү?" гэлээ.
"Тэгэх бөх зүрхтэн байхгүй шүү дээ"
"Чи ч зальтай юм аа" тэд хоёул инээлдэн хөгжилдсөөр хичээлийн цагийг анзаарч амжаагүй байтал хонх дуугаран тарцгаав. Тэхёний хүсэлтээр тэд хамтдаа гэрлүү нь явах бөгөөд Жонгүг ээждээ харилцааныхаа тухай хэлсэн болохоор дахин худал хэлэх шаардлагагүй болсондоо баярлана. Замдаа ээж рүүгээ Тэхёний гэрлүү шууд явж байгаа тухайгаа мөн тэндээ хонож магадгүй талаараа мэдэгдэж зурвас бичлээ. "Жонгүг? Хэрвээ надад нэг тийшээ түр явчхаад ирэх шаардлага гарвал яах вэ?" Машинаа барингаа Тэхён ингэж асуутал Жонгүг, "Хаашаа хэд хоногоор явах гэж байгаа юм?" гэв.
"Бага зэрэг удаж магадгүй"
"Гунигтай ч гэсэн чамайг ирэхийг хүлээнэ ээ" гэж хэлэн Жонгүг инээмсэглэхэд Тэхёнд түүний инээмсэглэлд дахин нэг удаа дурлах шиг санагдана.
Тэхёний гэрт ирээд хамтдаа хоол захиалж идчихээд хэн нь ямар хичээл хийхээ хувиарлав. Цаг хожих үүднээс хувааж аваад хийчихдэг. Хэн хэн нь бараг л алдалгүй хийдэг болохоор багш нар юу ч анзаардаггүй. Тэд сүүлийн хэдэн долоо хоног хичээл номноос илүүтэйгээр хамтдаа байх цагаа чухалчилж үздэг болчихсон.
Хичээлээ хийж дуусчхаад тэврэлдэн зурагт ширтэн хэвтэж байтал Тэхёний утсанд зурвас ирэв. Санаандгүй түүнийг нь Жонгүг харчхаад харсан зүйлдээ итгэж ядан түүн рүү гайхсан харцаар ширтэнэ. "Үнэн юм уу? Хэлээч дээ" гээд уурлахад Тэхён түүнийг тэврэн духан дээр зөөлхөн үнсээд, "Уучлаарай. Үнэхээр уучлаарай. Гэхдээ надад явахаас өөр ямар ч сонголт байхгүй. Надад ч гэсэн үнэхээр хүнд байна. Чамайг орхиод явна гэдэг миний хувьд там шиг санагдаж, хаашаа ч хамаагүй чамайгаа аваад зугтчихмаар байгаа ч надад сонголт байхгүй Жонгүг-а? Дараа жил сонгууль болно. Аав дахин нэр дэвшихээр бэлдэж байгаа болохоор хэн нэгэн сэжиг авахаас өмнө би эндээс бушуухан арилах хэрэгтэй гэсэн. Би тэрний мөнгөөр амьдарч байгаа, новшийн эцэг минь намайг тэжээж буй учраас их сургуулиа төгсөлтөө хий гэснийг нь хийх ёстой. Ийм зүйл гуйх эрхгүйгээ мэднэ ээ. Хэтэрхий амиа бодсон гуйлт ч байж мэдэх юм. Гэхдээ Жонгүг чи намайг эргээд иртэл хүлээж чадах уу?"
...

ESTÁS LEYENDO
We're Just Teenagers
Historia Corta...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.