-Part 13-

752 132 5
                                    

Хэдэн сарын өмнө Тэхёнийг шөнийн клубд сууж байх үеэр түүний танил нь хэдэн хүнтэй хамт хүрч ирээд хэсэг  хамт хөгжилдөж байгаад явцгаасан. Тэдэн дунд одоогийн математикийн багш байсан бөгөөд иймээс тэд эртний танилууд болж таарсан юм. Тухайн үед багш нь Тэхёнийг огтхон ч ахлах сургуулийн хүүхэд гэж бодоогүй тул бага зэрэг гайхан өрөөндөө түр дуудаж ярилцсан хэрэг. Үүнийгээ Жонгүгт сайтар тайлбарласан ч, тэрээр одоог хүртэл бага зэрэг бухимдсан хэвээр.

Халуухан тооны багш ширээн дээрээ суучхаад хүүхдүүдийг нэг нэгээр нь дуудан дэвтрийг нь үзэж байхдаа Тэхёний ээлжин дээр тэд инээлдэж байгаад Тэхён суудалдаа суулаа. Мэдээж энэ бүхэн нь Жонгүгт огтхон ч таалагдсангүй. Удсан ч үгүй завсарлагааны цаг эхлэх үед саяхнаас тэдний ангийн үүдээр эргэлдэх болсон охин аль хэдийн ирчихсэн зогсож байв. Хэнээс ч ичиж санаа зоволгүйгээр Жонгүгт сайн гэдгээ бүгдэд мэдэгдэж, хоолны цагаар амттан авчирч өгдөг болоод долоо хоносон байлаа. Жонгүг өмнө нь түүний өгсөн зүйлийг нь авчхаад л таарсан нэгэндээ өгчихдөг байсан бол өнөөдөр Тэхён дургүйг нь хүргэсэн учраас хэргээр, өөрөө хажууд нь очоод "Заавал өдөр болгон өгөх хэрэггүй шүү дээ. Хэрвээ чи энэ хэвээрээ өдөр бүр өгөөд л байвал би удахгүй таргалах нь" гээд яриа өдлөө. Өнөөх охин нь ичингүйрэн зогсоно.

Өгсөн амттаныг нь тоож ч хардаггүй байсан тэрээр анх удаа хажууд нь идчихээд, "Амттай байлаа баярлалаа" гэж хэлээд инээмсэглэн ангидаа орлоо. Эргэж ангидаа орж ирэхэд ихэнх хүүхдүүд өдрийн цайгаа уухаар гарсан бөгөөд Тэхён Жонгүгийг өөр лүү нь хармагц нүдээ эргэлдүүлэн санаа алдав. Хэдэн минутын дараа Хансу гүйн орж ирээд, "ХӨӨХ Жонгүг, чи түүнийг зөвшөөрчхөж байгаа юм уу? ВАА Хэзээ ч зөвшөөрөхгүй юм шиг аашлаад л байсан дотроо дуртай байсан байх нээ" хэмээн ангиар дүүрэн орилж эхэллээ. 

"Дуугүй байгаач" гэхэд Хансу "Би дуугүй байлаа гээд яана гэж? Тэртээ тэргүй хоолны газар энэ тухай бүгд ам уралдуулаад ярьж байсан даг. Харин чи намайг гомдоож байна шүү. Би чиний найз байхад яагаад надад түрүүлээд хэлчхэж болоогүй юм бэ? Өчигдөрхөн л үгүй гээд байсан юм байж өнөөдөр болохоор амттан хувааж идээд л~!" түүнийг гомдоллож байх зуурт Жонгүгийн утасанд зурвас ирэв. 

TH:"Чи ч намайг хэрхэн уурлуулахаа сайн мэдэх юм аа"

"Одоо амтай бүхэн чиний болон тэр охины талаар ярина"

"Би хаана ч байсан дургүй хүргэм зүйлийг сонсох нээ" 

"Гайхалтай! Чи хэд дахин илүүгээр хариугаа авч чадлаа" 

JK: "Гэхдээ ийм сүртэй зүйл болно гэж бодоогүй"

TH: "Чи ийм төгс төгөлдөр байхад иймэрхүү зүйл болох нь ойлгомжтой"

JK: "Эхлээд чиний буруу байсан ч... одоо гэмшихлээ"


Тэхён зурвасных нь хариуг уншчхаад түүн рүү хартал Жонгүг үнэхээр л гэмшсэн бололтой уучлалт гуйж байгаа мэт өөдөөс нь ширтэж байлаа. Хэдхэн хормын өмнөхөн л бухимдаж байсан Тэхёний уур хилэн салхинд хийсэх мэт алга болчихов. Хичээлүүд орж дууссны дараа тэдний давтлаганы хуваарь таараагүй тул Жонгүг түрүүлээд гэрлүүгээ харилаа. 

Түүнийг гэртээ ирэхэд Жон хатагтай гал тогоонд хоол бэлдэж байв. "Хөөх үзэгдэхээ больсон хүн өнөөдөр нэг юм ирж байх шив дээ" 

Жонгүг "Уучлаарай ээжээ, төгсөх гээд завгүй байгааг та ч гэсэн мэдэж байгаа биз дээ" гэж хэлээд ээжийнхээ хацар дээр үнсчихээд хөргөгч онгойлон зогсож байхад, "Хичээлээс болсон уу? эсвэл өөр зүйлээс болж байгаа юу гэдгийг би мэдээд байгаа шүү Жонгүгаа" гээд жуумалзан инээж хүүгээ шоолно. Сүүлийн үед хэтэрхий жаргалтай байгаа хүүгээ ээж нь яаж анзаарахгүй өнгөрөх билээ дээ. Ээж нь түүнийг буйдан дээр татаж суулгаад, "За алив уулзаад байгаа охиныхоо талаар яриад бай" гэхэд Жонгүгийн царай барайж толгой гудайлгав. 

"Би энэ талаар ярьж чадахгүй нээ... уучлаарай" бүх зүйл дээр ээжтэйгээ нээлттэй харилцдаг тэрээр ганцхан сэдвээс үргэлж зугтаж өдийг хүрсэн. "Жонгүг би чиний ээжийн хувьд хэзээд чамайг ойлгохыг хичээнэ. Ядаж л чамайг сүүлийн хэдэн долоо хоног гэртээ тогтохгүй хэнтэй цагийг өнгөрүүлээд байгааг чинь мэдэх эрхтэй гэж бодож байна. Найзуудтайгаа өнгөрөөж байгаа гэх хэрэггүй шүү угаасаа тийм биш гэдгийг чинь мэднэ" 

Үнэнээ хэлэхээс өөр сонголтгүй болсон тэрээр гүнзгий амьсгаа аваад, "Би эмэгтэй хүн... сонирхдоггүй. Танд энэ бүхэн хүнд тусахыг мэдэж байж шууд хэлсэнд уучлаарай ээжээ гэхдээ танд худлаа хэлэхийг хүссэнгүй. Таны хүссэн шиг хүү байж чадаагүйд уучлаарай..." хэмээн нулимс дуслуулж байх үед нь хатагтай Жон хүүгээ тэвэрч тайтгаруулан, "Зүгээр дээ, битгий өөрийгөө буруутга. Магадгүй би бага зэрэг гадарлаж байсан байж мэдэх юм. Үүнтэй эвлэрэх багахан хугацаа л хэн хэнд маань хэрэгтэй. Бүх зүйл сайхан болно оо бяцхан хүү минь" гэсээр аргадан нулимсыг нь арчина.














...

We're Just TeenagersWhere stories live. Discover now