Тэхён рестораны ажилчидын хувцас солих өрөөнд Жонгүгийг хүлээн сууж байлаа. Жонгүг эндэхийн үндсэн ажилтан биш бөгөөд аваг ахын нь ресторан учраас заримдаа ахынхаа хүн хүч хэрэгтэй байна гэсэн гэнтийн дуудлагаар ирдэг байж таарсан тул Тэхёнийг удаан хүлээлгэлгүй хүрч ирэв.
Эхлээд зэрэгцэж суучхаад тэд юу ч ярьсангүй. Ярих зүйл олохгүйдээ биш, хаанаас нь эхлэхээ хэн хэн нь мэдэхгүй байх шиг. Хоолойгоо засан гацаж түгдрэн байж Тэхён, "Тэгэхээр.. чи сайн сууж байсан биз-... үгүй ээ сайн байж биш ээ. Би нөгөө жоохон сандраад тэгээд л" гэж бувтахад, Жонгүг инээмсэглэв. "Би сайн байгаа, харин чи хэзээ буцаж ирсэн юм?"
"Өнөөдөр"
Дахиад л анир чимээгүй өрөөнд ноёлоно. Тэхён юу ч хэлэлгүй өөрийг нь ширтээд байх нь Жонгүгт бага зэрэг эвгүй байсан тул удалгүй хацар нь улайж эхлэв. Дараа нь Тэхён гэнэт л, "Би чамайг санасан" гээд гунигтайхан дуугарахад Жонгүг "Мэднэ ээ.. итгэмээргүй юм. Нэг жил ийм хурдан өнгөрчхөж байгаа гэж үү? Ингээд чамайг хажууд ирчихсэн байна гэхээр итгэхгүй байна"
"Харин миний хувьд нэг жил бараг л арван жил шиг удаан санагдсан. Жилийн өмнө л бид хамтдаа байсан... хамтдаа" Тэхёнийг ингэж хэлэхэд Жонгүг уртаар санаа алдана. "Гэхдээ одоо бол бид аль хэдийн дууссан шүү дээ Тэхён. Бид салаад багагүй хугацааг өнгөөрсөн"
"Салсан гэдэг чинь...хайргүй болчихсон гэсэн үг биш биз дээ" Магадгүй Тэхёний нүднээс урсаж буй нулимсыг Жонгүг анзаараагүй байж мэдэх юм гэсэн ч Тэхёний адилаар түүний зүрх өвдөж байлаа. Жонгүгийг хариу хэлэхүй байсанд Тэхён, "Чамгүй цаг хугацааг өнгөөрөх новшийн хэцүү байсан Жонгүг. Чамайг миний амьдралд ямар их орон зай эзлэдэг байсныг би мэддэг байсан хэдий ч тэгэж их санана чинээ төсөөлөөгүй. Гэтэл хамгийн хэцүү зүйл нь чамтай холбоо тогтоох ямар ч боломжгүй байгаагүй, чи яг л намайг өөрийнхөө амьдралаас гаргаад хаячихсан мэт мэдрэмж намайг дотроос минь идэж, зүрхийг минь өвтгөсөн. Хэчнээн хэцүү байсан ч би тэр өвдөлтүүдийг устгахыг хүсээгүй учир нь чи надад байсан болохоор, би чамд чи надад хайртай байсныг батлах зүйл сэтгэлд минь мэдрэгдэх хөгийн өвдөлтүүд л байсан... Хэзээ нэгэн өдөр чамтай таарвал хэлнэ гэж боддог байсан зүйлсүүд зөндөө байдаг. Гэхдээ ингээд гэнэт уулзчихсан чинь юу ч санаанд орж ирэхгүй байгаа ч нэг л зүйл асууя. Дахиад бид хэр удаан хол байх ёстой вэ?"
...
Зиа юун түрүүнд та бүхнээсээ уучлалт хүсье. Өнгөрсөн хугацаанд өгүүллэг оруулахгүй байсан шалтгаан нь зөвхөн завгүй байсныг биш ээ, харин би өгүүллэг бичих хүсэл эрмэлзэлгүй болчихсон. Та нар ч гэсэн мэдэж байгаа байх надаас бусад зохиолчид ч гэсэн идэвх муутай, ер нь wattpad нэг л уйтгартай болоод байгаа шт. Тэгэхээр ер нь би ч гэсэн хүмүүсийг хоёрын хооронд хүлээлгэмээргүй байна. Цаашдаа үргэжлүүлээд өгүүллэгээ бичих үү эсвэл бүр мөсөн болих уу гэдэг шийдвэрээ удахгүй гаргаад та бүхэндээ дуулгана аа.

DU LIEST GERADE
We're Just Teenagers
Kurzgeschichten...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.