-Part 11-

833 130 8
                                        

"Төгсөлт болоход 59 хоногийн хугацаа үлдлээ, тэгэхээр бүгдээрээ хариуцлагатай..." Ангийн багш Ким удахгүй болох төгсөлтийн талаар ярьж дуусчхаад, өөрийнхөө хичээлийн цагийг тэдэнд өгч хүссэнээ хий хэмээн үлдээв. 

Ихэнх хүүхдүүдийн сурлагын түвшин өдөр учраас ямар сургуульд орох нь аль хэдийн шийдэгдчихсэн тул анги харьцангуй тайван байдалтай байлаа.

Тэдэн дундаас Жонгүг урьд шөнө нойргүй хонож, энэ долоо хоногийн даалгавруудаа хийж дуусгасан учраас нойр нь хүрээд ариун цэврийн өрөө рүү нүүрээ угаахаар явлаа. Түүнийг нүүрээ угаагаад зогсож байхад Тэхён орж ирээд араас нь тэврэв. "Хөөе юу хийгээд байгаа юм? Хүн ороод ирвэл яах юм?" 

"Хичээлийн цагаар хэн орж ирнэ гэж? бас би түгжчихсэн" гэхэд Жонгүг  "Тэгсэн ч гэсэн... галзуу юм уу? Зүгээр бай" гээд түүнийг өөрөөсөө холдуулахыг хичээнэ.  "Хоёр хоног уулзаагүй биз дээ? Надад сайхан байсан гэж бодож байна уу?" гэж хэлээд Тэхён түүнийг үнслээ. 

Жонгүг үнсэлтийг хүчээр зогсоогоод, "Тэгээд бид сургуулийн ариун цэврийн өрөөнд үнсэлцээд зогсож болно гэх гээд байна уу?" хариуд нь Тэхён "Надад бол хаана ч байсан хамаагүй ээ" гэж хэлэхтэй зэрэгцэн ариун цэврийн өрөөний хаалгыг гаднаас онгойлгохоор оролдож байгаа чимээ сонсогдов. Хэсэг оролдож байгаад чимээгүй болсны дараа Жонгүг арайхийн тайвширч байтал түүний утас дуугарлаа. Халааснаасаа гаргаж ирээд хартал Хансу залгаж байв. "Байна уу?"

"Байна. Жонгүг чи хаана байгаа юм бэ? Гурван давхарын ариун цэврийн өрөө цоожтой байх юм" 

"Мм... би бага зэрэг алхахаар гарсан юм л даа, чи намайг хайгаад байлгүй орж хичээлээ хийсэн нь дээр байх аа. Ганцаараа... хэсэг зуур баймаар байна"

Хансу, "Ойлголоо. Хурдан орж ирээрэй" гээд утсаа таслав. 

Тэхён нүдээ эргэлдүүлэн "Хаана юу хийж байгаагаа тэрэнд заавал хэлэх хэрэгтэй юм уу? Тэр ер нь яах гэж өдөржин чамайг нохой шиг дагаад байдаг байна аа... тэнэг амьтан" гэж амандаа бувтнана. "Яахав дээ тэр чинь миний найз. Нүүрээ угаачхаад орж ирнэ гэчхээд алга болсонд санаа нь зовсон юм байлгүй дээ. Чи ер нь ямар ч шалтгаангүй Хансуг харааж зүхэхээ болимоор юм" гэхэд Тэхён өөрийн эрхгүй хүндээр санаа алдан Жонгүгийн мөрөн дээр толгойгоо тавиад, "Хардаад байна" гээд зөөлхөн шивнэв.

Жонгүгийн дотор олон хачирхалтай мэдрэмжүүд мэдрэгдэж юу гэж хэлэх ёстойгоо мэдэхгүй зогсож байтал Тэхён үргэлжлүүлэн, "Надад яагаад ч юм чи түүнийг надаас илүү өндөрт үнэлээд байх шиг санагдаад байна. Заримдаа чи миний дуудлагыг үл тоомсорлодог хэрнээ Хансуг залгахад түрэгхэн шиг аваад ямар ч эргэлзээгүй бүх зүйлээ тайлагнах юм... Үнэхээр гунигтай байна" гэж хэллээ. Юу гэж хэлэх учраа одоог хүртэл олоогүй Жонгүг, "Тэхён... чи хэтрүүлээд байна." гэтэл Тэхён, "Юуг хэтрүүлсэн гэж? Би огт худлаа хэлээгүй. Өмнө нь би чамайг гомдоож байсан болохоор чи надаас илүү түүнийг-" яриагаа дуусгахаас нь урьтаж Жонгүг түүнийг үнссэн нь энэ байлаа.

"Юу ч болж байсан. Чи миний хувьд Хансутай зүйрлэх хэмжээний хүн биш ойлгосон уу? Битгий дахиж иймэрхүү тэнэг зүйлс яриарай гуйж байна. Харин одоо анги руугаа орцгооё. Дараагийн хичээл эхлэх нь байна" Тэд цувран хэдэн минутын зайтай ангидаа орж ирэн сууцгаалаа.

Хүсэл тачаал гэх хүний хэрэгцээнээс үүсэлтэй тэдний харилцаа бага багаар хайр дурлал болон өөрчлөгдөж байгааг тэд өөрсдөө ч мэдэж байгаа бөгөөд хэн хэн нь үнэнтэй эвлэрч эхлэсэн. Үерхэнэ гэж сүр дуулиан болоогүй ч тэдний харилцаа аль хэдийн үерхэл гэх тодотголд багтахаар болчихсон. Нэг л мэдэхэд бүх зүйл ийм болчихсон байсан...

Хичээлээ тараад Жонгүг Хару Хансу нартай цуг явж хоол идэх байсан ч, Тэхёний ариун цэврийн өрөөнд гунигтайхан хэлсэн зүйлсээс болоод найз нартаа завгүй болчихлоо гэж хэлээд Тэхёнийх руу зүгэллээ. Очиж байгаа гэдгээ хэлэлгүй гэнтийн байдлаар очихыг хүссэн учраас урьдчилж залгасангүй. Зогсоол дээр түүний машин байгааг харсан Жонгүг гэртээ байгаа юм байна хэмээн тайвширч, хурдан шатаар гүйн гаран Тэхёний амьдардаг давхарт иртэл тас хийх чимээ дуулдав. Чимээ гаргалгүй зөөлхөн алхсаар хартал газарт сөгдөн суусан Тэхён болоод, хажуухан нь зогсох хээнцэр дэгжин хослолтой эрэгтэй хүнийг олж харлаа. Юу болоод байгааг ойлгохгүй байсан тэрээр, Тэхёний хацар дээрх хурууны мөрийг хараад саяны дуулдсан чимээ юу байсныг ойлгов.

"Утгагүй зүйлс ярьж намайг залхаахаа боль!" гэх мэтээр хүйтэн ширүүнээр Тэхёнтой харьцах бөгөөд үүнийг нь удаан харж тэсэлгүй Жонгүг Тэхён дээр очихоор урагш алхах гэж байтал тэдэн дээр хоёр залуу хүрч ирээд, "Камерын бичлэгийг бид бүгдийг нь устгачихлаа даргаа. Харин одоо явахгүй бол оршин суугчид чимээг сонсон гарч ирээд таныг харах нь байна" гэж шамдуулан дарга хэмээн дуудаад байсан хүнээ дагуулан цахилгаан шатанд суулаа.

"Юу болоод байгаа юм? Чи зүгээр үү? Саян хүмүүс хэн юм бэ?... Бурхан минь! Алив дотогшоо орцгооё" Жонгүг түүнийг гэрт нь оруулсны дараа Тэхён чанга тэврэн цурхиран уйлж эхлэв.

Хүчит бар зөвхөн өөрийн дэггүй туулайдаа урьд нь хэзээ ч, хэний ч өмнө үзүүлж байгаагүй сул дорой төрхөө анх удаа харуулсан нь энэ байлаа.













...

We're Just TeenagersWhere stories live. Discover now