"Би чамайг явуулмааргүй байна. Бас энэ амралтын өдрийг надтай хамт өнгөрөөсэй гэж хүсэж байна" сургууль дээр хэзээ ч сонсох боломжгүй тайван хэрнээ намуухан, бүдүүн хоолойгоороо Тэхён ингэж хэлэхэд, цээжиндээ багтаж Жонгүгийн уур хилэн бага ч болов дарагдав бололтой гүнзгий амьсгаа авлаа. "Тэгэхийг хүсэж байна, бас тийм байхыг хүсэхгүй байна гээд л бүх зүйл чиний хүслээр болох ёстой юм уу?" гэж асуухад нь Тэхён хальт инээвхийлэн, "Чи л намайг сонсоно гэвэл тийм байж болно оо" гэв. Жонгүг хариу хэлсэнгүй, Тэхёний хэлснээр хийнэ эсвэл үгүй гэдгээ үнэн хэрэгтээ тэр өөрөө ч мэдэхгүй яваа. Тэр бол өөрийн зүрх сэтгэлээ сонсож чаддаггүй, сонсохыг ч хүсдэггүй өсвөр настны нэг."Жонгүг... Чи надад хэрэгтэй байна. Амралтын өдрийг хамтдаа өнгөрүүлцгээе" Тэхёний аргадангуй өнгө аяс Жонгүгт нөлөөлөн шууд "үгүй" гэж уурлах боломж олгосонгүй. Гэсэн ч зөвшөөрөхгүй байхыг сонгосон тэрээр, "Бидний харилцаа дууссан гэж бодсон юм сан" гээд хажуу тийш цонх руу хараад, бодолд автан дуугаа хураалаа. "Тийм ээ, чиний зөв. Харилцаагаа дуусгахыг би зөвшөөрсөн. Гэхдээ хэсэг хуцагааны дараа бүх зүйл буруу байсан гэдгийг мэдсэн."
"Угаасаа бидний харилцаанд зөв зүйл байсан юм уу? Хоёулаа уулздаг охинтой байж хамтдаа өнгөрүүлсэн шөнүүд олон байсан биз дээ? Энэ тэгээд зөв зүйл үү? Найз охиндоо үнэнч үүрд гэж тангараглаад, орой нь гэрт чинь хононо ямар гээчийн завхайрал вэ? Дараа нь чи намайг хараал идсэн бохир амьтан гэж дуудна. Үнэндээ чи ч гэсэн тийм ариун нэгэн юм уу?" гэхэд Тэхён, "Бүх зүйл миний буруу. Тийм болохоор эргээд хуучин шигээ байцгаая" гэж хэлсэн ч Жонгүг толгой сэгсрэн машинаас бууж гэрлүүгээ орлоо.
Гэртээ орж ирээд орон дээрээ хэвтэж байхад нь Хансу залгаж, "Яаа! Маргааш 10-аас шүү унтчихваа" гэж сануулан хэлээд, "За ойлголлоо" гэж хариулахад тэр "Чи уйтгартай амьдрах юм аа. Наад хоолой чинь яг гуниг гутралын туйл шиг сонсогдож байна. Ёстой нэг! Гуйлгаж байж л нэг юм амнаас нь явна гэдэг үг сонсоно. Энэ нас чинь чамд дахиад олдохгүй ганц зүйл. Одоо л дүрсгүйтэж, дэггүй санаа бүрээ хэрэгжүүлэхгүй бол дараа нь чаддаггүй гэсэн. Тэгээд л би чамайг харамсав гээд байсан юм. Харин одоо чи харамсахгүй за юу. Эртхэн унт. Маргааш хоцорвол би чамайг жинхэнэ болгож тавина шүү" гээд утсаа тасаллаа.
Хансу дуудлагаа салгасны дараа Жонгүгийн толгойд зөвхөн, "Энэ нас дахиж олдохгүй" гэх үг эргэлдсээр байв. "Би дахиад энэ насан дээрээ ирээд ойлгомжгүй тэнэг зүйлсээ хийж чадахгүй. Жилийн дараа, магадгүй хэдэн сарын дараа бүх зүйл өөрчлөгдөж өнөөдөр гаргасан шийдвэртээ харамсаж магадгүй. Өнгөрснөөс зугтааж, маргаашаас айж байхаар зөвхөн өнөөдрөөр амьдрах ёстой..." гэж бодоод тайлаад шидчихсэн байсан цамцаа углан гарлаа. "Хаачих гэж байгаа юм?"
"Найзындаа хоночхоод ирье, битгий санаа зовоорой ээжээ очоод залгана аа" гээд гутлаа өмсөж суухад ээж нь, "Гэхдээ чи чинь маргааш цанын бааз явна гээгүй билүү? Найзынхаасаа шууд явахаар болсон юм уу гэхдээ яагаад бэлдэж тавьсан зүйлсээ авахгүй явах гээд байгаа юм?" гэлээ.
"Маргааш өглөө ирээд авчихна аа. Та өглөө сэрэх хэрэггүй ээ, харин унтахаасаа өмнө энэ үүдэнд миний цүнхийг тавьчхаарай. Бүх зүйлээ бэлдчихсэн байгаа... За баяртай ээжээ явлаа" гэсээр гарч одов. Тэгээд эргэлзэж тээнэгэлзэлгүй Тэхёний гэрийн зүг алхаллаа. Удсан ч үгүй гэрийнх нь үүдэнд ирлээ. Хаалганыхаа нууц кодыг сольчихсон байх гэж таамагласан ч, ямар ч байсан өөрийнхөө мэддэгийг хийж үзэхэд хаалга нь онгойчхов. Дотогш ороход Жонгүгийн өмнө үлдээсэн байсан шүхэр харагдах бөгөөд, Тэхёнийг гэртээ ирсэн эсэхийг шалгаж түүний шүхрийг байгаа үгүйг нь хайх мэт ийш тийш харан зогсож байтал Тэхён урд нь ирж зогслоо. "Чи яагаад... энд?" саяхан л машинаас нь бууж гэрлүүгээ орсон хүн яагаад гэнэтхэн гэрт нь хүрээд ирсэнд гайхсан Тэхён хэсэг балмагдаж байснаа, удалгүй бүхнийг ойлгов бололтой Жонгүгт ойртон уруулыг нь үнсэв.
Жонгүг эсэргүйцэж түүнийг өөрөөсөө түлхсэнгүй харин удаан хугацаанд мэдрэгдээгүй мэдрэмжүүд сэтгэл дотор нь хуралдаж байлаа. Үүдний хэсгээс дотогшоо орох явцдаа тэд хувцасаа нэг нэгээр нь тайлан газар шидэцгээнэ...
Маргааш өглөө нь хэн нэгний чанга дугарах утасны дуугаар Жонгүг нойрноосоо арай ядан сэрж нүдээ нээгээд, орны хажуудах шүүгээн дээрх утсаа шүүрэн авлаа. Дуудлагаа дөнгөж авахад Хансу, "ЯААА! ЧИ ХААНА БАЙГАА ЮМ БЭ? ЦАГ ХЭД БОЛЖ БАЙГААГ МЭДЭЖ БАЙНА УУ! " гэж чанга орилов. Цагаа хальт харахад аль хэдийн арав өнгөрсөн байх бөгөөд, "Мм..Мэдэж байна аа, одоо гарлаа."
"Юуны чинь одоо гарлаа гэж? Чи дөнгөж сая намайг залгахад сэрж байгаа юм бишүү! Хурдан ирэхгүй бол.. Би чамайг эрт унт гэж хэлсэн биз дээ... Чамайг даа!" Хансу тасралтгүй үглэж байгаад утсаа таслав. Үүр цайх үед унтсан Жонгүг нойрондоо дийлдэж байсан ч, явахаар өндийж ойрхон байх хувцаснаас өмсөж суухад Тэхён, "Хаашаа ч битгий яв, надтай хамт үлдээч" гэлээ.
...
VOCÊ ESTÁ LENDO
We're Just Teenagers
Conto...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.