Замын хажуугаар газар ширтэн доош харан алхаж байсан Жонгүгийн хажуугаар хоёр гурван үнэтэй брендийн хар машин ирж зогсон, дотроос нь хэн нэг үл таних хүн цонх онгойлгон, "Хурдан суугаарай, дарга чамтай ярилцахыг хүсэж байна" гэж хэллээ. Үүний дараа хэн өөртэй нь уулзахыг хүссэнийг Жонгүг шууд л ойлгоод, машинд орж суув. Үнэндээ түүнд суухаас өөр сонголт байгаагүй. Зугтлаа гээд хаа холдохов.
Чимээ аниргүй тансаг зэрэглэлийн машинд Жонгүгийн хоолойгоо засах дуу дуулдахаас өөр зүйл үл сонсогдоно. Тэгээд үргэлжлүүлэн Жонгүг шууд л асуухыг хүссэн зүйлээ зоримог гэгч нь асуухаар шийдэн, "Таныг надтай яагаад уулзахыг хүссэнийг чинь мэдэж болох уу?" гэтэл Ноён Ким хариу хэлэлгүй хэсэг сууж байснаа, "Тэхёний талаар" гэсэн товчхон хариулт өглөө. "Уучлаарай. Гэхдээ би хүүтэй чинь холбоо тасраад удаж байна. Цаашдаа ч холбоо барихгүй гэж шийдсэн байгаа болохоор бидэнд ярилцах зүйл нэг их үлдээгүй бололтой" Жонгүгийн хариултыг сонссон ч Ноён Ким дахиад л дуугаа хураан үг хэлсэнгүй. Үүнийг нь Жонгүг ярих зүйл дууссан гэж үзээд жолоочид хандан, "Ахаа түр зогсож өгч болох уу? Би энд буумаар байна" хэмээхэд жолооч бас л дуугарсангүй, машинаа ч зогсоосонгүй. Ноён Кимийн ажилчид зөвхөн түүнийг үгийг л сонсдог байх нь гэж Жонгүгийг бодоод сууж байтал, "Чи үнэхээр түүнтэй уулзахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?" гэх Ноён Кимийн үгс толгойг нь цохиод авах шиг л болов.
Жонгүг бодохдоо Ноён Ким түүнтэй уулзаж хүүгээс минь хол бай, цаашид холбогдох хэрэггүй гэх мэтийн зүйлс ярина гэж бодсон. Иймэрхүү зүйл сонсоно гэж огтхон ч төсөөлөөгүй Жонгүг хэсэг гайхширч, мөн эргэлзлээ үнэхээр Тэхёнийг харахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа билүү? Харилцаагаа үргэлжлүүлэн түүнтэй хамт байхыг хичээсэн ч, бидний ирээдүй хэр их гэрэл гэгээтэй байгаа билээ? Хэсэгхэн хором ч гэсэн тэрээр олон зүйлийг эргэцүүлэн бодоод, "Итгэлтэй байгаа" гэж хэллээ.
"Хэчнээн бодсон ч хариулт чинь өөрчлөгдөхгүй тийм үү?"
"Тийм ээ, миний хувьд бид аль хэдийн дууссан. Түүнтэй өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан ч, бүгд дурсамжаар хэмжигддэг болсон"
Ноён Ким толгой сэгсрэн, "Би наадахыг чинь л хүсэхгүй байна. Хүү минь инээдэг байсан гэх дурсамжтай болохыг би хүсэхгүй байна. Надад миний хүү хэрэгтэй ойлгож байна уу? Яг одоо тэр бараг л бие нь амьд хэрнээ сэтгэл зүрх нь үхчихсэн мэт байгаа, амьдралынхаа эцсийн захиасыг захиж буй мэт чамтай хэдхэн цаг ч байсан хамаагүй уулзуулж өгөөч гэж гуйсан. Тэгсэн ч чиний бодол өөрчлөгдөхгүй юм байна тийм үү? Чамайг Тэхёнтой адил зүйл хүсэж байгаа байх гэж найдаад ирсэн юм. Хэрвээ чамайг хүсвэл бодох хугацаа өгье."
"Бодоод байх зүйл үлдээгүй ээ, хэчнээн бодсон ч миний шийдвэр өөрчлөгдөхгүй."
"Хөнгөн хуумгай шийдвэр битгий гаргаарай. Гомдол, шаналал бүхэн үүрдийнх биш шүү. Магадгүй түүнтэй уулзаад ойлголцож эвлэрэх ч юм билүү?" гэж хэлэхэд нь Жонгүг, "Би Тэхёнийг сайн мэднэ ээ, түүний намайг гэх хайр сэтгэл урьдынх шигээ байхаа больсон. Хол зай бидний дунд асуудал үүсгэхгүй гэж итгэсэн ч, тэр өөрчлөгдсөн. Харин би эмзэг болж түүнд гомдож туних нь их болсон. Үнэндээ би ийм харилцаа хүсэхгүй байна. Би зөвхөн түүнтэй хамтдаа жаргалтай байхыг л хүссэн. Тэр надаас олон зүйлс нууж, би худал хэлж буйг нь мэдсэн хэрнээ юу ч болоогүй мэт жүжиглэн харилцаандаа сэв суулгахгүй гэж чимээгүй өнгөрөн, шөнөжин түүний тухай бодож санаа зовох ийм харилцааг би хүсэхгүй байна. Эргээд эвлэрсэн ч хэдэн сарын дараа ийм зүйл давтагдах л болно. Тийм болохоор миний шийдвэр хэчнээн бодсон ч өөрчлөгдөхгүй" гэхэд нь Ноён Ким толгой дохин гараараа жолоочдоо дохио өгөн зогсоов.
"Баяртай" гэж хэлэн Жонгүгийг буусны дараа Ноён Ким хажуудаа байсан утсаа аван, "Хүү минь чи өөрийнхөө хоёр чихээр сонссон. Би хичээсэн ч тэр чамтай уулзахыг хүсэхгүй байна. Уучлаарай аав нь үүнээс илүүг хийж чадахгүй нь"
Сул дуугаар харилцуурын цаанаас Тэхён, "Баярлалаа ааваа, та хичээсэн. Тэр үнэхээр намайг харахыг хүсэхгүй байгааг мэдсэн болохоор үүнээс илүү хичээх шаардлагагүй дээ"
...
Удаан хугацаанд алга болсон Byun.
ESTÁS LEYENDO
We're Just Teenagers
Historia Corta...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.