"Би... яг одоо аавын талаар ярихыг хүсэхгүй байна. Чи хажууд минь байхад тэр хүнийг ярьж уур амьсгал эвдмээргүй байна" гэж хэлэхэд өөдөөс нь харж хэвтэх Жонгүг толгой дохин нүдээ анилаа. Хэдхэн минутын дараа тэд зүүд нойрныхоо ертөнц рүү хамтдаа явцгаав.
Маргааш өглөө нь Тэхёний нүүр бага зэрэг хавдаж улайсан байх бөгөөд үүнийг нь Жонгүг нүүрний будаг өө дарагчаар будаж олны нүдэнд үл мэдэгдэхүйц болголоо. Дараа нь хамтдаа өглөөний цай уугаад хичээлдээ явахаар Тэхёний машинд сууцгаав. Сургууль руу дөхөөд ирэх үед Жонгүг, "Би энд буучихъя" гэтэл Тэхён "Би чамайг буулгамааргүй байна" гэж зөрүүдэлсэн ч өөр сонголт байхгүй тул машинаа зогсоолоо.
Машинаас буугаад Жонгүг сургууль руугаа алхаж байх үедээ Харутай тааран хамтдаа анги руугаа ороход Тэхён нэг хүнтэй ярилцан зогсож байв. Сургууль дээр байх үедээ бараг л үг дуугардаггүй хүнийг хэн нэгэн сайхан бүсгүйтэй ярилцаж байхыг харсан Жонгүг гайхан өөрийн мэдэлгүй "Тэр хэн юм бол?" гэх асуултыг амнаасаа унагахад Хару, "Мэдэхгүй ээ, шинэ багш ирэх байх гэж байсан тэр мөн бололтой" гэлээ.
"Сайн байцгаана уу? Өнөөдрөөс та нарын математикийн хичээлийн багшаар ажиллах болно...." гэх мэтээр өөрийгөө танилцуулж байх хооронд Жонгүг Тэхён руу зурвас бичээд юу ярьсан талаар асуутал Тэхён анзаараагүй учраас хариулсангүй. Удалгүй хичээл эхлэхэд шинэ багш Тэхёний ойролцоо үе үе очиж дэвтрийг нь үзээд түүнд ойртон хэдэн зүйлс хэлж байгаа харагдана.
Энэ бүхэн Жонгүгийн дургүйг хангалттай хүргэх бөгөөд анх удаа иймэрхүү байдалд орж байгаа тэрээр хэрхэн тайвшрахыг мэдэхгүй бухимдаж байлаа. Гал дээр тос нэмэх мэт Хансу, "Энэ шинэ багш солиотой бололтой. Тэхёний урд бараг л цамцныхаа товчийг тайлах нь холгүй байх шив дээ, чи харж байна уу? Тэр албаар Тэхён руу ойртоод байгааг нь ахх яагаад ийм тэнэг хүн ажилд авсан юм болоо" хэмээн шивнээд толгой сэгсрэн сууна. Хансу тэгээд хэлчихсэн болоод ч тэр үү, улам бүр наалдаад байх шиг санагдан харж тэсэлгүй нүдээ анин ширээ дэрлэн хэвтэв. Харин хэсэг хормын дараа өнөөх шинэ багш, "Тэр арын хүүхэд бос доо хэн болчхоод хичээл дээр унтаад байна та? Иймэрхүү өндөр түвшний хүүхдүүд суралцдаг ангид хичээлийн цагаар унтдаг хүүхэд байна гэж бодсонгүй шүү. Алив бос самбарт гар" гэж дуудлаа.
"Чамайг хэр их зүйл мэддэг болоод унтаад байгааг чинь одоохон шалгачихъя л даа" гээд тохуурхсан харц шидэлсээр Жонгүгт бодлого өгөв. Ангийн бүх хүүхдүүд самбар луу анхаарлаа хандуулна. Учир нь тэд Жонгүгийг хэр сайн гэдгийг мэднэ. Шинэхэн ширүүн багш эсвэл Жонгүг хоёрын хэн нь ялахыг хүлээх мэт бүгд харц салгалгүй ширтсээр байлаа. Хэсэг эргэлзсэн ч Жонгүг өгсөн бодлогыг нь бодчихоод, "Одоо би сууж болох уу?" гэж асуув. Мэдээж хэрэг өөр багш байсан бол тэр иймэрхүү асуулт асууж зүрхлэхгүй байсан. Тэгтэл тэр эмэгтэй найз залуу гэж нэрлэж болох хүнтэй нь албаар ойртож дургүйг нь хүргээд байсан тул хэсэгхэн хугацаанд багш гэдгийг нь умартав.
"За яахав өнөөдөртөө суу. Дахиж миний хичээл дээр унтах юм бол маргаашаас шууд хөөж гаргана гэж мэдээрэй! Чи их том толгойтой нэгэн байх чинь" гэснээ энгэрт дэх нэрийг нь хараад, "Жон Жонгүг" хэмээн нэмж хэллээ. Хар дарсан зүүд шиг математикийн хичээл дууссаныг зарлах мэт хонх чанга дуугарав.
Дараагийн хичээл эхлэх үед Тэхён зурвасыг уншиж, "Хөөх чи ч бас хардаж мэддэг байх нээ" гээд хариу биччихээд жуумалзан суулаа. Тэхёнд Жонгүгийн хардаж байгаа нь их сонирхолтой, эгдүүтэй санагдан үе үе сэмхэн эргэж түүн рүү харна. Харин Жонгүг түүнд уурлачихсан учраас хариу бичсэнгүй. Энэ байдлаараа хэдэн цаг өнгөрсний дараа хичээл тарж, хуваарийн дагуу Жонгүг цэвэрлэгээтэй байсан тул ангидаа үлдэв. Мөн түүнээс гадна нь ангид хэдэн сурагч үлдсэн байлаа. Ихэнх нь хичээлээ давтаж энэ тэнд суусан харагдана, тэдэн дунд Тэхён байх бөгөөд бусдын нүдэнд хичээлээ хийж буй мэт жүжиглэн Жонгүгийг хүлээж байв. Жонгүгтай хамт цэвэрлэгээ хийх хуваарьтай байсан хүүхэд өнөөдөр чөлөөтэй байсан болохоор Хансу түүний оронд цэвэрлэгээ хийхээр боллоо.
Цэвэрлэгээ хийх ёстой нь цэвэрлэгээгээ хийж, хичээлээ хийж байгаа хэд нь урдахдаа хамаг анхаарлаа хандуулан сууж байх үед өндөр өсгийтийн дуу сонсогдон тэдний ангид шинэхэн багш нь дахин орж ирлээ. "Тэхён чи ашгүй яваагүй байсан байна. Миний өрөөнд түр хүрээд ир" гэхэд нь Тэхён Жонгүг рүү харсаар гарч явав.
Гаднаа юу ч болоогүй мэт харагдахыг хичээсээр Жонгүг арайхийн ангиа цэвэрлэж дуусгаад сургуулиас түрэгхэн шиг алхсаар холдлоо. Тэгээд шууд Тэхёний гэрлүү очин түүнийг ирэхийг хүлээв. Дотор нь ямар нэгэн зүйл буцлах шиг болоод байгааг мэдрээд байгаа ч, үүнийгээ хэрхэн зогсоохыг мэдэхгүй тэрээр хий дэмий л санаа алдана.
Хаалганы код хийх чимээ сонсогдож Тэхён орж ирээд, "Жонгүг тэр..." гээд хэлэх үгээ дуусгаж амжаагүй байхад Жонгүг өөдөөс нь, "Би үнэхээр их хартай нэгэн бололтой Тэхён. Намайг уучлаарай гэхдээ надад үнэхээр хүнд байна. Би анх удаа чамайг хэн нэгэнд алдах гэж байгаа мэт мэдрэмжийг мэдэрч үзлээ. Энэ мэдрэмж үнэхээр үгээр хэлэхийн аргагүй новшийн бас яг л жинхэнэ мэт мэдрэгдэх юм..."
...
ESTÁS LEYENDO
We're Just Teenagers
Historia Corta...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.
