-Part 15-

773 127 10
                                        


"Дэндүү байгаа биз дээ? Ядаж надад сарын өмнө хэлсэн бол би ингэхгүй. Арай ч дээ.."

"Хөөх.. их зантын гадаад явах гэж байгаа мэдээ чамд ийм хүнд тусна гэж мэдсэнгүй шүү" хэмээн Хансу хэлэхэд Жонгүг шууд л амыг нь гараараа таглаж, "Битгий! Битгий наад сэдвээ дурсаад бай! Битгий гэсэн шүү" гээд үг хэлүүлсэнгүй. Арай хийн гарыг нь амнаасаа холдуулсан Хансу "Гэхдээ чи сая өөрөө яриад л бай-" хэлж амжаагүй байхад Жонгүг замын хажуу руу уначхав. Түүнд Тэхён явах болсон нь ихээхэн хүнд туссан тул сүүлийн хэдэн хоногийг хэцүүхэн өнгөөрсөн. Тиймдээ ч өнөөдөр архи уучхаад Хансугийн гэрийн үүдэнд ирсэн юм. Уначхаад уйлж суух Жонгүг үнэндээ унасандаа эсвэл өвдсөндөө уйлсангүй зөвхөн Тэхёний явах болсонд, явна гэдгээ хэт оройтсон хойно хэлсэнд нь гомдон шаналана.

"Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Алив ээ бос. Гэрт чинь хүргээд өгье" Тэхёний гэх тэр их сэтгэлийн хагасыг нь ч Хансу мэдэхгүй тул уйлж суугаа Жонгүгийг дэмий л босгохоор оролдоно. Халаасанд нь утас дуугарч байхыг ч үл анзааран нус нулимстайгаа холилдсон Жонгүгийн утсыг Хансу авч дуудлагад нь хариулав.

"Хаана байгаа юм?"

"Жонгүг согтуу хажууд байна. Чи түүнийг ирээд аваач тэгэх үү" гэхэд Тэхён ойлгосноо хэлээд Хансугийн өгсөн хаягийн дагуу хамгийн хурднаараа очихоор давхилаа. Гэсэн ч түүний гэр эсрэг зүгт байдаг учраас гучин минутын дараа ирэв. Согтуу Жонгүг газар ширтэн сууж байснаа Тэхёнийг хармагцаа огцом босож гуйвж, дайвсаар "Чи муу тэнэг!" гэж орилж байх зуурт Тэхён түүнийг түшин авч дургүй ч гэсэн Хансуд баяртай гэж хэлчхээд Жонгүгийг машиндаа суулган хөдөллөө. Замд явах зуурт Жонгүг дахин усан нүдэлж "Чи намайг яаж орхиж чадах байна өөдгүй амьтан минь! Чамгүйгээр хэр сул дорой болохыг минь харахыг хүсээд байгаа юм уу? Өөрийнхөө дураар өөртөө дасгаж дурлуулчхаад орхиод явах гэж байгаа тийм үү!.." гэсээр үглэж, орилж уйлж байгаад нэг харахад унтаад өгсөн байв. Гэрлэн дохионы улаан гэрлэн дээр зогсох үедээ Тэхён хажуу тийш харан түүний духан дээр үнслээ. Мэдээж явах болсон нь Тэхёний хүссэн шийдвэр биш. Үнэндээ үлдэх гэж буй Жонгүгаас орхиод явж байгаа Тэхён сэтгэлдээ илүү их шаналж зовно. Жонгүг бол түүний хувьд бүх зүйл. Хором мөч бүхэнд Тэхёний сэтгэл Жонгүгийг нэхэн эрж хайдаг. Ийм үнэ цэнэтэй хүнээ орхих яг л хар дарсан зүүд эсвэл дэлхийн төгсгөл шиг санагдана. Гэсэн Тэхён гаднаа аль чадахаараа юу ч болоогүй мэт харагдахаар хичээнэ.

Унтаж буй Жонгүгийг сэрээлгүйгээр тэврэн гэртээ оруулаад орон дээрээ хэвтүүллээ. Дараа нь хайртыгаа ширтэж үсийг нь оролдож уруул дээр нь үнсчихээд босох гэтэл Жонгүг гэнэтхэн л "Намайг битгий ганцааранг минь үлдээ л дээ" хэмээн бувтнав. Зүүдэндээ хүртэл ингэж гуйж байгааг нь сонссон Тэхёний зүрх зүсэгдэх шиг болсон ч, юу ч хийж чадахгүйгээ санаж өөрийгөө зүхнэ.




... Хэдэн өдөр өнгөрсөн учраас Тэхёний явах өдөр аль хэдийн болсон байлаа. Жонгүг түүнийг гаргаж өгөхөөр онгоцны буудал дээр ирсэн ч хэтэрхий гунигтай байсан тул нэг их юм ярьсангүй. Тэхён түүнийг зөөлхөн тэврээд нурууг нь илж тайвшруулахыг хичээлээ. Харин Жонгүг санаа алдан газар ширтэнэ. Бараг л бүхэл шөнийн турш уйлсан болохоор хавдсан нүдээ нуухын тулд хар шил зүүсэн байлаа. 

Жонгүг "Би зүгээр ээ, тиймээс битгий их санаа зовоорой за юу" сулхан дуутайгаар ийн хэлэхэд Тэхён, "Намайг эргэж ирсний дараа хамтдаа ярьсан бүхнээ бодит болгоно оо. Чиний араас гүйж байгаа зальтай охидууд ялгахгүйгээр эелдэг харьцаж болохгүй шүү, тэд нар чинь давардаг юм" гэхэд хариуд нь Жонгүг "Хэрвээ намайг алдмааргүй байвал эртхэн л ирэх болж дээ" гэлээ. 

"Хөөе ноён Жон бид тохирсон биз дээ, чи надад амласан тийм үү?"

Тэднийг бага ч гэсэн хөгжилтэй байх хооронд Тэхёний нислэгийн цаг болсныг сануулав. Ингээд л Жонгүг нулимс дүүрэн нүдтэй Тэхёнийг үдэж өглөө. Хайр гэдгийг ухааралгүй  хэтэрхий удаж хамтдаа байх цагаа хомсолсон тэдний өрөвдөлтэй дурлал. 





...


We're Just TeenagersWhere stories live. Discover now