-Part 16-

740 132 16
                                    

Эхний хэдэн долоо хоног тэд цаг үргэлж холбоотой байж хэдэн мянган милийн цаана байгаа ч гэсэн хамтдаа байгаа мэт мэдрэмжийг бага ч болов авч чадаж байсан ч сүүлийн үед энэ бүхэн өөрчлөгдсөн байлаа. Учир нь Тэхёний шахуу цагийн хуваарьтай хичээлүүд эхлэсэн бөгөөд үүн дээр нэмээд олон цагийн зөрүү тэднийг зовооно...

"Би... одоо явж номын санд суух ёстой тийм болохоор баяртай" гэж хэлэн  дуудлагаа тасалсныхаа дараа Тэхён хэсэг гэмшиж суусан ч нэгэнт л худал хэлсэн тул гарахаар шийдэв. Өнөөдөр Тэхён төрсөн өдрийн үдэшлэгт уригдсан. Гэхдээ үүнийгээ Жонгүгт хэлээгүй, магадгүй архи уух учраас санааг нь зовоохыг хүсээгүй байх. Гэвч үнэндээ Тэхён үе үе ууж байгаа, Жонгүгийг санаад хэтэрхий хэцүү байгаа болохоор үүнээс өөр өөрийгөө тайвшруулах зүйлгүй юм шиг санагдана. Үдэшлэг ид дундаа орж наргин цэнгэж байтал гэнэт Жонгүг залгав. Тэхён дуудлагыг нь авалгүй утсаа эргэн халааслаж, тоохгүй байхыг хичээнэ. Бодол санаа, ухаан бодол нь дэндүү хол байх Жонгүг рүү гүйгээд байгаа нь Тэхёнийг тамлаж байв. Зүрхний гүнээс Жонгүгийг нэхэж, санан бэтгэрч байгаа энэ үед архинаас өөр хань болох зүйл үгүй мэт...

Тэхёнийг өглөө сэрээд орноосоо босолгүй хэвтэж байх зуурт Жонгүгаас дуудлага ирэв. Тэхён шууд аван дуудлагад хариулсан ч Жонгүг сул дуугаар, "Өчигдөр хаана байсан юм?" гэж асуулаа. "Н-номын сан явна гээд хэлсэн шүү дээ, мартчихсан юм уу? Солонгост аль хэдийн шөнө болчихсон байхад унтаагүй байгаа хэрэг үү? Ядарч болохгүй шүү гуйж байна" нойр нь хүрээд байсан бололтой Жонгүг ойр зуурын зүйл ярьж байгаад утсаа таслав. Дуудлага дууссаны дараа Тэхён санаа алдан урт амьсгаа авлаа. Тэрээр хайртай хүндээ худал хэлж буйдаа асар ихээр гэмшиж байсан ч, үүнээс өөр сонголтгүй байсан гэж өөртөө итгүүлэхийг хичээнэ.

Харин Жонгүгийн хувьд тэр Солонгост сургалтын чанараараа дээгүүрт бичигддэг их сургуульд орж чадсан бөгөөд шинэ найзууд, шинэ орчинг Тэхёнгүйгээр өнгөрүүлэх нь амаргүй даваа байсан ч, нөхцөл байдалд дасах гэж хичээсээр байлаа.

Өдрийн цайны цагаар хоолоо идчихээд хичээлээ хийж суутал хэн нэг танихгүй эмэгтэй хүрч ирэн гацаж түгдэрсээр дугаарыг нь асуув. Ийм явдал анх удаагийнх биш учраас Жонгүг эелдэгхэн татгалзаж чадлаа. Их сургуульд орсон цагаас нь хойш иймэрхүү зүйлс үргэлж тохиолдож байгаа ч, Жонгүг хэнийг ч өөртөө ойртуулдаггүй. Охидууд түүнийг аль хэдийн найз охинтой болчихсон хэмээн цуурцгаана. Орой нь орондоо ороод унтахаар хэвтэж байхдаа Жонгүг Тэхён руу залгалаа.

Тэхён дөнгөж өглөөний цайгаа ууж байгаа харагдав. Тэр өнөөдөр хичээлгүй учраас бага зэрэг ойртож боссон байлаа. Эхлээд тэд сонин хачнаа хуваалцаж байсан бол удалгүй харилцан яриа нэг л хачин болж хувирав. "Чи өчигдөр ч бас уусан юм уу?" гэж асуухад нь Тэхён, "Үгүй ээ би уугаагүй чи юу яриад байгаа юм бэ?"

"Больж үз Тэхён! Одоо худлаа ярьж ханахгүй байна уу? Би тийм тэнэг амьтан шиг харагдаад байгаа юм уу, чи наанаа зугаацаад л харин би энд чамайг хүлээгээд новш гэж! энэ тэгээд чиний яриад байсан амлалт юм уу? Арай ч дээ"

"Үгүй ээ, Жонгүг эхлээд тайвшир-"

"Юу? Би тайван байж чадах юм шиг харагдаад байна уу? Би чадахаараа хүлээсэн тэвчсэн чамайг үнэнээ надад хэлэхийг чинь! НАДАД ХУДЛАА ЯРИХ ЧАМД САЙХАН БАЙДАГ ЮМ УУ?? Өөр дахиад юуг надаас нууж байгаа вэ? Аль хэдийнээ уулздаг хэн нэгэнтэй болсон байх тийм үү? Тэгээд л түүнтэйгээ шөнөжин хамт зугаацаад миний дуудлагыг ч авах завгүй байдаг биз."

"Жонгүг чи арай хэтрүүлээд байна. Намайг чамд хайртайг чи мэдэж байгаа. Би яасан ч чамайг хуурахгүй" гэхэд Жонгүг, "Хөөх тийм үү? Чи надад хайртай гэж үү? Тэгвэл хамгийн сүүлд хэзээ над руу залгаж ярьснаа санаж байна уу? Намайг өглөө сэрээд уншаасай гээд бичдэг байсан нялуун үгтэй урт зурвасаа илгээхээ больсон чинь хүртэл бидний хайр хөрснийх биш гэж үү? Аль хэдийн надад худал үгс хэлээд хуурахыг оролдсон чиний хайртай гэдэг үгэнд чинь итгэх итгэл төрөхгүй байна" хэмээгээд Жонгүг утсаа таслав.

Тэхён дахин залгахаар оролдсон ч амжилт олсонгүй.











...

We're Just TeenagersTempat cerita menjadi hidup. Temukan sekarang