"Part-6"

805 125 17
                                    


Жонгүг гайхан Тэхён руу хараад, "Юу?" гэтэл Тэхён, "Чиний дагуул чинь ирж байна" гээд харанхуй руу хурдан алхаж удалгүй харагдахгүй болов. Хансу инээсээр хүрч ирээд, "Чамайг шууд унтчихгүйг мэдсэн юм аа..." гэснээ гарт нь байсан шилтэйг харчхаад, "ЧИ УУГААД БАЙГАА ЮМ УУ? Ганцаараа уугаад байхдаа яахав дээ, над руу залгах хэрэгтэй шт дээ" гэж бувнав. Тэд хэсэг янз бүрийн зүйлсийн талаар ярилцаж байгаад, Жонгүгийн нойр хүрэх үед орцгоолоо. 

Өрөөндөө ороод харанхуйд тэмтрэн явсаар орондоо ортол Тэхён байсангүй. Түүнийг байхгүйг мэдсэн ч Жонгүгт хамаагүй тул тоолгүй хурдхан шиг унтав.  Жонгүгийг өглөө сэрэхэд ихэнх нь боссон байх бөгөөд Тэхён дөнгөж шүршүүрээс гарсан бололтой үсээ арчаад зогсож байлаа. "Жонгүг-а? Миний бодлоор чи хурдлах хэрэгтэй байхаа биднийг есөн цагт бэлэн бай гэж хэлсэн" өрөөнийх нь хэн нэгэн ийн хэлэхэд Жонгүг орноосоо хурдхан босоод угаалгын өрөө рүү оров. Шүдээ угаагаад зогсож байхад нь Тэхён нөгөө л дураараа зангаараа  хэн ч байхгүй мэт орж ирээд, хажууд нь үсээ хатаагаад зогсчихлоо.

"Би угаалгын өрөө ашиглаж дуусаагүй байна" гэж хэлэхэд, Тэхён "Би үсээ хурдан хатаах хэрэгтэй байна" гэв. Шүдээ угааж дуусчхаад Жонгүг Тэхёнийг гарахыг хана налан хүлээн зогсоно. "Хурдхан гараач дээ, тэд нар чи бид хоёрыг гайхаж байгаа, хоорондоо юу ч ярьдаггүй байж угаалгын өрөөгөө хувааж хэрэглэх хэмжээний дотно байж болохгүй биз дээ. Гараад өгөөч" Жонгүгийг уурлаж эхлэхэд Тэхён, "Тэр хараал идмэрүүд жижигхэн тархиндаа намайг юу гэж бодох нь надад хамаагүй ойлгов уу?" гэлээ. 

"Тэгвэл надад хамаатай! Хөгийн ааштай новш"  угаалгын өрөөнд үс хатаагчны дуу дугарч байгаа нь азаар тэдний яриаг бусдад сонсогдохгүй байхад тусалж байв. "Хэрвээ чамайг угаалгын өрөө ашиглаж байхад чинь хэн нэгэн орж ирээд зогсчихвол чи уурлана биз дээ" Жонгүгийг уурлаж байх хооронд Тэхён гарч явлаа. 

Хэдий гараад явсан ч гэсэн түүнээс болж хэдэн минут алдсан Жонгүг цуглах цагаас хоцрон гүйсээр ирэв. "Жон Жонгүг тун муу. Бүх хүн чамайг хүлээллээ, энэ олон хүнээр хүлээлгэдэг өөрөө олны танил уу?" багш нь бүх хүүхдүүдийн хажууд түүнийг зэмлэнэ. "Уучлаарай багшаа"

"Нэгэнт л хамгийн сүүлд ирсэн юм чинь, сүүлд л явах ёстой юм байна. За тэгэхээр уул руу алхах явган аялалд бүх хүүхдүүдийн хойно яваад хэн нэгнийг үлдээхгүй араас бүгдийг нь авчирах ёстой шүү" 

"Ойлголоо багшаа" хоцорч ирсэн нь түүний буруу тул үг дуугүй хий гэснийг нь хийхээд өөр арга байсангүй. Тэхёнийг харцаараа хайн түүнээс болж хоцорсондоо бухимдсан Жонгүг ууртай байхад, Тэхён хэн нэгэнтэй утсаар ярин инээлдэж байв. Хансу болон ангийн охин болох Хару нар Жонгүгтай хамт хойно явж хань болж байлаа. Хансу "Би нэг сонин юм сонслоо, танай өрөөнийхөн Тэхён та хоёрыг өглөө хамт угаалгын өрөө орсон гээд байх юм. Үнэн юм уу?" гэж асуув. "Тэр муу хөгийн новш намайг шүдээ угааж байхад, хэнэг ч үгүй орж ирээд үсээ хатаасан. Тэгээд би хатааж дуусахыг нь хүлээсэн ингээд л  хоцорчихсон"

Хансу толгой сэгсрэн, "Тэр үнэхээр дураараа юм аа, ямар хүн гэхээрээ ийм амиа хичээсэн байдаг байна аа. Их зантай, ааш муутай, хувиа хичээсэн, дур зоргоороо аашилдаг бурхан минь түүнд ер нь ямар нэг сайн зүйл байдаг болов уу? Өө ганцхан л зүйл байгаа юм байна. Тэр хичээлдээ сайн. Ахх шилжиж ирснээсээ хойш ангийн бүх хүүхдүүдтэй эв зүйгээ ололцож чаддаг болсон ч, тэр Тэхён гэгчтэй бол хэзээ ч үгүй. Хэзээ ч тийм зүйл болохгүй юм билээ..." гэж үглэхэд,

Хару, "Надад л лав Тэхён таалагддаг, зарим талаараа тэр жаахан аймар ч гэсэн царайлаг шүү дээ, бас нууцлаг байдал нь тэрэнд зохидог догь харагддаг. Тэр яг л хэнийг ч өөртөө ойртуулахгүй гэсэн бусдыг өөрөөсөө түлхсэн ауратай ямар азтай эмэгтэй тэр аураг нь хага цохиж түүний эмэгтэй болох бол доо. Би байгаасай гэхдээ би түүнтэй ярилцаж үзээгүй л дээ айгаад байдаг юм" гээд ичингүйрэн инээмсэглэв. Хансу түүнийг шоолон инээж, "Яаж харахаараа тэр хачин амьтанг сайн сайхан болгож хараад байна аа наад нүд чинь? Гайгүй юу?" гэтэл Хару түүнийг цохиж аваад, "Яаа! Битгий Тэхёнийг миний хажууд муулаад бай" гэлээ.

...Явган аялал дуусаж тэд уулнаас бууж ирээд өдрийн хоолоо идчхээд, тус тусдаа чөлөөт цагаа өнгөрүүлцгээнэ. Ихэнх хүүхдүүд найз нөхөдтэйгөө өөрсдийн хүссэн янз бүрийн тоглоомыг тоглож,  зарим нь зураг хөргөө даруулан модны сүүдэрт сууцгааж байлаа. Харин бүр их хичээл номноос салдаггүй хэд нь өрөөндөө хичээлээ хийн сууцгаана. Жонгүг ангийн бүх хүүхүүдэд таалагддаг учраас хаана ч хэн дээр ч очсон дургүйцэх хүн ховор. Хансу аль хэдийн хэдэн хүүхдийн дунд орон суусан байх бөгөөд, Жонгүгийг дуудан авчирлаа. Тэд хөзрөөр шийтгэлтэй тоглоцгооно. Тоглоом шоглоом даах чадвартай хэд нь сууж байсан болохоор, шийтгэл нь ч гэсэн амар биш байлаа. Эхэндээ энэ бүхэн Жонгүгт хөгжилтэй санагдсан. Тэр тоглоомонд сайн учраас огт санаа зовох зүйлгүйгээр өөрийгөө аваад гарчихна. Гэтэл гэнэтхэн байдал буруугаар эргэлээ. Нэг охин тоглоомонд ялагдаж түүний авсан шийтгэл нь яг энэ дундаасаа эсрэг хүйстнээ уруул дээр нь үнсэх. Тэр охин Жонгүгийг сонгосон.

Жонгүгт ямар ч гарц байгаагүй тул зүгээр л уруул дээрээ тэр охиноор хөнгөхөн үнсүүлээд өнгөрсөн юм. Тоглоом наадам дуусаж оройн хоолонд орчхоод, гадаа ангиараа хэсэг шуугилдан сууж байх үед нь автобус ирж тэд буцах болов. Олон хүүхэд ядраад унтсан тул, автобус чимээ аниргүй. Энэ чимээгүй байдлыг эвдэж Жонгүгийн утсанд зурвас ирэхэд, тэр шууд л дууг нь хаагаад хажуудах хүүхдээ бөх унтсан байгаа үгүйг шалгаж байгаад зурвасаа уншлаа.

Зурвас Тэхёноос ирсэн бөгөөд, "Би хэн нэг хачин амьтны үнссэн бохир уруулыг үнсэхийг хүсэхгүй байгаа учраас маргааш манайд ирэх хэрэггүй" гэсэн байлаа.














...

We're Just TeenagersOnde histórias criam vida. Descubra agora