Үүрээр цайх үеэр Жонгүг уснаас гарч ирээд шууд л унтахаар орон дээр хэвтэх бол Тэхён дарс шимэн орны ойролцоо сууж байгаа харагдана. Ямар нэгэн зүйл болохгүй байгааг Жонгүг мэдэрч байгаа ч энэ тухай түүнтэй ярилцахгүй байхыг хичээнэ.
Дөнгөж Жонгүгийг зүүрмэглэж байх үед Тэхёний утас чанга дугаран нойрноос нь сэрээлээ. "Наадахаа аваач дээ" нойроо харамлан ууцаарлаж байхад нь Тэхён утасныхаа дууг хааж орхиод, Жонгүгийн хажуугаар орон хэвтлээ. Нойрмог ч гэсэн Жонгүг, "Найз охин чинь түрүүн залгаад байсан. Дахиад л залгаж байна уу" гэж бувтнав.
"Тийм ээ, тэрэнтэй ярих хүсэл алга аа"
"Хоолойг нь ч сонсох дургүй, ярих ч хүсэлгүй байж яагаад тэрэнтэй үерхээд байдаг юм? Чи ч үнэхээр хачин юм аа" гэтэл Тэхён хальт инээснээ, "Тийм ээ би бага зэрэг хачин. Гэхдээ ганцхан би л ийм гэж үү? Чамд ч гэсэн хэн нэгэнтэй үерхэхгүй бол уйтгартай санагдаггүй хэрэг үү?" гэж асуулаа. "Новш гэж үгүй ээ" нэг л мэдэхэд Жонгүг аль хэдийн эргээд зүүд нойрныхоо ертөнц рүү явсан байлаа.
...Өглөө тэдний хэн хэн нь бага зэрэг оройтож сэрсэн болохоор хоёул хичээлээ таслан унтаж байгаад, өлсөхийн эрхэнд сэрээд хоол захиалчхаад хүлээж суутал Тэхёний гэрийн хаалга дугарав. Жонгүг Тэхён руу гайхан харахад Тэхён, "Ирэх ёстой хүн байхгүй дээ" гээд хаалга руугаа явтал тэрний салж өгдөггүй найз охин нь хаалганы гадна зогсож байхыг харлаа.
"Наад эмэгтэй чинь чамайг хаалгаа тайлж өгтөл бууж өгөхгүй шинжтэй харагдаж байна даа" Жонгүг санаа алдан үглэнэ.
Тэхён, "Би тэрнийг хамгийн хурднаараа явуулах болохоор чи нэг газар олоод нуугдаж бай" гэж хэллээ. Жонгүг итгэж ядан, хараал урсагсаар нуугдах газар хайн гүйж эхлэв. Тэд өмнө нь хэзээ ч ийм эвгүй байдалд орж үзээгүй учраас хэн хэн нь сандрана. Эцэст нь Жонгүг хувцасны өрөөнд олон хувцасны дундуур орж нуугдлаа.
Өндөр өсгийтийн дуу цуурайтаж нэг эмэгтэй орж ирмэгцээ л хашигчиж эхлэсэн нь Жонгүгт хүртэл сонсогдоно. "Яагаад миний дуудлагыг авахгүй байгаа юм бэ? Чи шөнийг ямар bitch-тэй өнгөрүүлсэн болоод хичээлдээ ч ирэхгүй байгаа юм?" хариуд нь Тэхён, "Сонсооч би зүгээр л утасныхаа дууг хаагаад унтчихаж за юу. Яагаад ийм жоохон зүйл дээр сүржигнээд байгаа юм бэ?"
"Чи өөр юу гэмээр байна! Хэн нь болзоогоо ч мартаад намайг оройжин хүлээлгэсэн билээ? Өчигдөр орой бид болзоотой байсан. Чи хаагуур хэнтэйгээ, яваад намайг хүртэл үл тоодог юм?" чанга дугарах чийртэй хоолойноос нь залхсан Тэхён хөмсгөө зангидаад, "Очихыг хүсээгүй юм яасан? Чамтай уулзахыг хүсэхээ больчихсон. Чи миний хувьд ядаргаатай залхмаар амьтан мэт санагддаг болчихсон. Хамтдаа байхыг хүсэхгүй зугтаад байхад өдийг хүртэл ойлгодоггүй юм уу? Чи үнэхээр мэдрэмжгүй эмэгтэй юм. Зүгээр л салцгаая. Надад ядаргаатай байна" гэж хэлсний дараа түүний найз охин хэд хэд хашигчиж байгаад гараад явах шиг болов.
"Амьдралдаа өөрийгөө хэзээ ч хувцасан дунд нуугдана гэж төсөөлж байсангүй" Жонгүг хувцасны өрөөнөөс гарч ирэн хоолны ширээн дээр суугаад хоол идэж эхэллээ. "Чи жинхэнээсээ тэр эмэгтэйгээс салчихаж байгаа юм уу? Эсвэл хурдан явуулах өөр шалтаг олдоогүй юм уу?"
"Яасан? Чамд сонирхолтой байна уу" Тэхён хальт инээчхээд Жонгүгтай нэгдлээ. "Хурдан явуулах гээд сална гэж хэлсэн бол би бага зэрэг гэмшчихэж магадгүй. Тэгээд л асуусан юм. Сая надад яг л нууц амраг шиг санагдсан" гэж хэлэхэд тэдний хэн хэн нь инээлдэв. Тэд энэ харилцаа зөв биш гэдгийг мэддэг ч, буруу гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад дур хүслээ хангахын тулд хамтдаа байх нь буруу гэж?
Тэд л өөрсдийнхөө харилцааг ойлгож хамтдаа зохицож чадаж байхад, бусдад тайлагнах албагүй шүү дээ.
....

YOU ARE READING
We're Just Teenagers
Short Story...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.