Улирлын төгсгөлийн чухал шалгалт эхэлсэн тул хүүхэд бүр бие сэтгэлээ бэлдэж дор бүрнээ шаргуу хөдөлмөрлөнө. Энэ шалгалт тэдний төгсөлтөд нөлөө үзүүлэх учраас завтай хүн ховорхон харагдах боллоо. Жонгүг ч мөн ялгаагүй хүүхдүүдийн адилаар бэлдэж завгүй өдрүүдийг өнгөрүүлнэ.
Тэхён Жонгүг хоёрын харилцаа бараг л дуусгавар болсон гэхэд буруутахгүй, хамтдаа цэвэрлэгээ хийсэн өдрөөс хойш тэд огтхон ч хоорондоо харилцаагүй. Тэр өдөр Тэхён "Чамайг тэгж их хүсээд байгаа бол больцгооё" гэж хэлсэн. Үүнээс хойш тэд өөр өөрсдийн замыг хөөж, хэн хэндээ саад болоогүй юм.
Ангийн багш Ким багшийн журналаа барьсаар чухал царай гарган орж ирлээ. "Шалгалтын хариу гарсан сургуулиас манай анги эхний хорь хүртэлх бүр байрыг эзэлсэн. Баяр хүргэе хүүхдүүд ээ! Энэ хэвээр амжилтаа хадгалж энэ улирлыг дуусгацгаая. Хэн нэгдүгээр байранд орсныг мэдэхийг хүсэж байна уу?"
"ТИЙМ ЭЭ!"
"Хурдан хэлээч ээ багшаа"
"За хэллээ дээ. Нэгдүгээр байр Ким Тэхён, хоёрдугаар байр Жон Жонгүг гуравдугаар байр Хан Сужэ..." Жонгүг өөрийнхөө нэрийг ийм эрт дуудагдана гэж санаагүй тул бага зэрэг цочирдож, дотроо битүүхэн баярлав. Тэр хичээлдээ сайн, гэвч өрсөлдөөн ихтэй болохоор ихэнхдээ долоо, эсвэл наймдугаар байранд ордог байсан. Харин Тэхён эхний гурван байрнаас огт буудаггүй бөгөөд ялангуяа сүүлийн үед үргэлж л эхний байранд байдаг болсон. Хансу Жонгүгт ойртон баяр хүргэж, "Чи ёстой мундаг юм аа. Хичээл хийдэггүй юм шиг харагддаг хэрнээ ухаантай золиг байх нээ, би дөчин гуравт орсон гэхдээ энэ бол миний хувьд том амжилт тийм биз?"
"Тийм ээ, чи ч гэсэн сайн байна"
... Жонгүг хичээл тармагц сургуулийн хашаанаас гарч хурдан алхсаар гэртээ ирэв. Маргаашийн ганц шалгалтаар шалгалтууд дуусаж сурагчдын өвлийн амралт эхэлнэ. Олон хоног олон цагаар хичээл хийж туйлдаж ядарсан тэрээр өрөөндөө орж ирээд, шууд л орон дээрээ дээш харан хэвтлээ. Нүдээ аниад зүүрмэглэж байх хооронд нь түүний утас дугаран, халааснаасаа гаргаж ирээд хартал Хансу залгаж байв. Дөнгөж саяхан сургуулийн үүднээс салаад явсан байж яагаад залгасныг нь гайхан утсаа авлаа. Тэгээд Хансу болон бусад ангийн хэдэн хүүхдүүд нийлж, өвлийн амралт эхэлмэгц Сөүлээс ойрхон байрлах цанын бааз явахаар ярилцсан гэдгээ хэлэв. Мөн Жонгүгт хамт явах санал тавин ятгалаа. "Миний бодлоор хүү минь чи толгойгоо амраах хэрэгтэй, дараа нь үлдсэндээ харамсав даа... Хөгжилтэй байх болно оо, ямар ч багш хорьж цагдах хэн нэгэн байхгүй. Надад итгээрэй дараа нь чи надад баярлах болно шүү"
YOU ARE READING
We're Just Teenagers
Short Story...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.
