-Part 3-

859 119 12
                                    

" Жонгүг-а? Танай анги чинь дандаа оршуулганд байгаа юм шиг дүнсгэр байдаг юм уу?" Саяхан танилцсан хүү болох Хансу Жонгүг руу ойртон ингэж асуулаа. "Ер нь бол тийм ээ, хичээл орж байна чимээгүй байхаас өөр яах билээ" гэж Жонгүгийг хариулахад, анги тэр чигээрээ тэдний ширээ рүү харах шиг болов. Тэд чимээгүй ангид шивнэлдээд байсан болохоор тэр л дээ.  Хансу малийтлаа инээгээд, "Уучлаарай. Дөнгөж шилжиж ирсэн болохоор асуух зүйл гараад л тэвчиж чадалгүй асуучихлаа. Дахиад саад болохгүй ээ уучлаарай" гэлээ.

"Аан за тэгвэл дараагийн удаа хичээлийн бус цагаар асуугаарай Хансу" гэж багш нь сануулаад хичээлээ үргэлжлүүлэв. Хоолны цагаар Жонгүг Хансугт ойр орчмыг танилцуулангаа хамтдаа өдрийн хоол идлээ. "Үнэнийг хэлэхэд ангийнхан жоохон сонин юм аа тэ?"

"Бараг зэрэг л, гэхдээ чи удахгүй дасчихна өө." Жонгүг тоосон ч шинжгүй хоолоо үргэлжлүүлэн иднэ. Гэтэл гэнэт сургуулийн хоолны газарт үймээн үүслээ. Олны дунд Тэхёний "Урдахаа харж яваач!" гэж орилж байгаа нь сонстоно. Жонгүг нүдээрээ тэрийг гүйлгэн хартал хэн нэгэн нь түүний хувцасан дээр хоол асгасан бололтой. Хажууханд нь найз охин нь сандчин, хүрмийг нь арчих гэж оролдоно. Хансу инээгээд, "Тэр их зантыг бурхан хоолоор шагналаа даа" гэлээ. 

Хансу Тэхёнийг их зант гэж нэрлэдэг болсон бөгөөд ангийн хамгийн адаар ааштай нь учраас Хансуд тийм ч их таалагддаггүй Тэхён яг л бусдыг дорд үзээд байгаа мэт санагддаг. "Тэглээ дээ" Жонгүг Хансу хоёр бусдад мэдэгдэлгүй Тэхёнийг шоолж байгаад сургуулийн хоолны газраа гарч явлаа. Өдрийн хоолны цаг дуусч эргэн ангидаа цугларахад, хичээл эхлэхийг хүлээсэн зарим охид сургуулийн аялалаар өмсөх гэж авсан хувцас цүнхээ ярилцах бол, зарим нь юу ч үл тоон хичээлээ хийж сууна. Сурах гэж л төрсөн мэт хүүхдүүдээр дүүрэн учраас анги уйтгар гуниг анир чимээгүй байдаг. 

Томчуудын нүдээр том болох гэж буй гэнэн томоогүй хүүхдүүд шиг харагдавч, тэд бол амьдралын сайн сайхан муу муухайг аль хэдийн мэддэг болчихсон өөрсдийн гэсэн ертөнцийг бий болгочихсон хүмүүс. Томчуудын тэнэглэлийг харж, хүүхдийн дүрсгүй томоогүйхэн насыг аль хэдийн өнгөрчихсөн завсрын ертөнцийнхөн. 

Жонгүг ариун цэврийн өрөө ороход Тэхён хүрмээ тайлаад тавьчихсан цонхны хажууханд тамхилж байв. Тэхён үргэлж тамхи татдаггүй ч сэтгэл нь гонсойсон эсвэл ууртай үедээ татдаг гэдгийг Жонгүг мэднэ. Сургуулийн ариун цэврийн өрөөнд тамхи татаж байгаад баригдвал ямар их асуудалд орохыг мэдсээр байж  энд тамхилж байгааг бодоход хоол хүрмэн дээр нь асгасанд их бухимдсан бололтой.

Жонгүгийг гараа угаагаад зогсож байтал гэнэт Тэхён, "Орой уулзъя" гэлээ. "Чадахгүй ээ өнөөдөр завгүй" гэтэл, тэр "Би чамайг завтай үгүйг чинь асуугаагүй байна. Зүгээр л хүрээд ир ойлгосон уу?"

"Чадахгүй гэж хэлээд байгаа юм биш үү! Яагаад жижигхэн зүйл дээр сүр болгож уурласан уураа над руу гаргаад байгаа юм? Угаасаа өнөө орой уулзана гэж тохироогүй учраас би төлөвлөсөн ажилтай" гэж хэлээд Жонгүг гарахаар явж байтал Тэхён, "Хэзээ төлөвлөсөн ажил чинь дуусах юм? Очоод авъя"

"Дуусчхаад залгая" гээд гарч одов. Өнөөдрийн хичээлүүд дуусахад Жонгүг хурдхан шиг гэрлүүгээ алхлаа. Жонгүг ангийнхан шигээ  өдөр шөнөгүй хичээл хийдэггүй гэсэн ч тэр хичээлдээ сайн. Ой тогтоолт ч сайтай учраас амархан ойлгож, хурдан тогтоодог. Түүнд хэт олон цагаар сууж хичээл хийх шаардлага тийм ч их гардаггүй. Гэртээ орж ирээд л гэрийн даалгавраа хийчхээд гарахдаа бэлдэв.

Тэдний гэрийхэн сар бүр уламжлал болгон хүн тус бүр ажил хэргээ зохицуулан тусгай цаг гарган уулздаг бөгөөд өнөөдөр тэр өдөр нь билээ. Тусдаа гарсан ах нь эхнэрийн хамтаар Жонгүгийг гэрээс нь ирж аваад тохирсон газартаа ирлээ. Ээж аав хоёр нь хоёул ажлаа тараад хоцролгүй ирэх бөгөөд оройн хоол тэр чигээрээ л гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрүүлнэ.

Энэ бүхнийг эвдэх мэт Жонгүгийг утсанд Тэхёноос зурвас ирнэ.

"Хаана байгаа юм?"

"Дуусах дөхөж байна уу?"

"Би одоо очих уу?" гэх зэргээр хэд хэдэн минутын зайтай тасралтгүй ирсээр байлаа. Үүнээс нь аль хэдийн залхсан Жонгүг гэрийнхэндээ ганц удаа эрт явлаа гэдгээ хэлээд сайтар ойлгуулав. Гараад ирэхэд хаягийн дагуу Тэхён аль хэдийн ирсэн байлаа. "Гэр бүлийн уулзалтыг минь амжилттай тасалдуулсанд баярлалаа" машинд нь орж суумагцаа Жонгүг ингэж хэлэв. 

"Уучлаарай" Тэхён ядаж л уучлалт гуйсан болохоор Жонгүг бага зэрэг тайвширах шиг боллоо. Хэн хэн нь үг дугарахгүй явсаар аль хэдийн Тэхёний гэрт ирэв. Цахилгаан шатанд суугаад дээш явж байх үед Тэхён, "Өнөөдөр цаг гаргаж байгаад баярлалаа" гэж хэллээ. Жонгүг толины тусгалд түүнийг харахдаа сульдаж ядарсан, нүдэн дор нь гүн хар зүйл байхыг анзаарав. Магадгүй зөвхөн хүрмэн дээр нь хоол асгарсанаас болж уурлан ариун цэврийн өрөөнд тамхи татаагүй гэдгийг, түүнд ямар нэг таагүй зүйл тохиолдсон учраас л ийм байгаад байсныг нь Жонгүг сая л нэг гадарлав.















...

We're Just TeenagersDonde viven las historias. Descúbrelo ahora