"Part 7"

832 125 9
                                        

"Чи яагаад ойрд найзындаа хонохгүй байгаа юм? Ямар нэгэн зүйл болсон юм уу" Сүүлийн хэд хоног гэрээсээ гарахгүй байгаа хүүгээ анзаарсан ээж ингэж асуухад Жонгүг, "Хүү чинь гэртээ хонох тийм муу зүйл гэж үү ээжээ?" гэж хэллээ.

"Үгүй ээ, зүгээр л найз нөхөдтэйгээ таарамжгүй хариулцаатай байгаа юм болов уу гээд л ээж нь санаа зовсон юм. Аялалаас ирснээс хойш чи өрөөнөөсөө хамраа ч цухуйлгахгүй байгаа шүү дээ" Жонгүгийн ээж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг нэгэн бөгөөд, хэрвээ хүүхдийнхээ найз нь байж чадахгүй бол найзуудтай нь хамт байлгах хэрэгтэй гэдэг үгтэй санал нийлдэг хүн билээ. "Бүх зүйл зүгээрээ" Мөн Жонгүг ч бас ээжийн сайн хүү, цаг заваа зөв хувиарлан хичээлээ ч сайн хийгээд, сургуулийн онц сурлагтангуудын тоонд ордог болохоор хүүгийнхээ чөлөөт цагийг ээж нь цагдаж хорихыг хүсдэггүй.

"... Амттай байлаа баярлалаа ээж, хичээлдээ явлаа баяртай" гэсээр Жонгүг гэрээсээ гараад сургууль руугаа зүглэнэ. Тэхёнтой холбоо барилгүй тав хоносон. Энэ хугацаанд Тэхён түүн рүү нэг удаа залгасан ч, Жонгүг дуудлагыг нь авахыг хүсээгүй юм. Өөрийг нь хямдхан амьтан шиг үнэлсэнд нь одоог хүртэл цухал нь хөдөлж, энэ хүргээд учир битүүлэг харилцаагаа дуусгахаар шийдсэн. Хэдий болтол энэ хэвээр байх билээ дээ. Жонгүгийн гэр сургуулиас ойрхон тул тэр автобусанд суулгүйгээр сургууль руу алхдаг, гэвч алхаж явахад нь бороо дусаж эхэллээ. Эхэндээ тоохгүй явсан ч удалгүй ширүүсэхэд нь шүхрээ цүнхнээсээ авах гэсэн ч хамгийн сүүлд Тэхёнийнд хонохдоо үлдээснээ санав. "Новш гэж.." үглэсээр зогсож байтал хажууханд нь нэг машин ирж зогсов, үүнийг ч анзаарах сөхөөгүй байсан Жонгүг, "Суучих" хэмээх танил дуу гарах үед нь тэр зүг рүү харлаа. "Хэрвээ чамтай таараагүй бол ширүүн бороонд сургууль руу гүйх хэрэг гарах байлаа... Ашгүй дээ"

"Чи ч зоригтой юм аа, яаж ийм бүрхэг тэнгэртэй байхад шүхэргүй гарч ирж чаддаг байна аа бурхан минь... Би ахын машиныг ганц өдөр зээлчихсэн зөв өдөр зээлж таарсан байна шүү, үгүй бол бас чам шиг шүхэргүй норж байх биз" Жонгүг, Хансу хоёр удалгүй сургуулийн зогсоол дээр ирлээ. Энэ хооронд бороо улам ширүүсэж хувингаар цутгах бөгөөд, зогсоол дээр олон хүүхэд машиндаа сууж бороо бага зэрэг ч болтугай намдахыг хүлээж байгаа харагдана. Хансуг машинаа байрлуулж байх үед Жонгүг ийш тийш хүүхдүүдийг харж суутал яг хажуу талд нь Тэхёний машин байхыг анзаарлаа. Гэсэн ч огт тоолгүй хэрхэн сургуулийн хаалганд хурдан хүрэхээ л бодно. "Азаар энд ганц шүхэр байна. Нэг хүнийх бололтой их жижигхэн юм, манай ах ганц бие л дээ. Мэдээж чи шүхэргүй тэгэхээр би эхлэж буугаад чиний хаалгыг нээгээд, хамтдаа сургууль руу гүйнэ шүү. Энэ жижигхэн шүхэр чи бид хоёрыг норгох л байх л даа гэхдээ шүхэргүй байснаас л дээр биз тийм ээ? За эхэлцгээе" гээд Хансу түрэгхэн шиг бууж Жонгүгийн хаалгыг нээж өгөөд тэд сургуулийн хаалга руу хурдлав. Шүхэрний хэмжээ жижиг тул тэд аль болох норохгүйг хичээн наалдан явж байлаа.

Гэвч гэнэт Хансу нойтон газар дээр хальтран өвс рүү уналаа. Хансу шүхрээ барьж явсан тул Жонгүг бороонд норсон ч, тэр Хансуг шоолон чангаар инээж хоёул инээлдсээр норсноо ч үл анзааран дотогш орцгоов. Энэ бүхнийг машинаасаа харж суусан Тэхён үл мэдэгдэх инээмсэглэл тодруулна. Хичээл эхлэхэд арван минут дутуу байсан тул Жонгүг, Хансу хоёр хамтдаа хувцас солих өрөө рүү ороод нойтон хувцасаа биеийн тамирын хувцасаараа сольж өмслөө.

"Миний үс шавар болчихож... би ч азгүй юм аа"

"Чи өөрийгөө ямар инээдтэй царай гаргаж байснаа төсөөлөх ч үгүй дээ" Жонгүгт одоог хүртэл инээдтэй санагдах бөгөөд, инээлдсээр анги руугаа ороод суудалдаа сууцгаав. Хичээл эхлэх цаг аль хэдийн болсон ч, аадар борооноос болж багш нь хоцорч очих болсноо ангийн даргад утсаар дамжуулан хэллээ. Энгийн ангийн сурагчид байсан бол багш хоцрох нь хэмээн баярлаж хөөрөх байсан биз. Харин энэ ангид огтхон ч тийм зүйл болдоггүй цаашдаа ч болох ч үгүй байх. Хүн бүр дор бүрнээ хичээлээ гаргаж, чимээ гаргалгүй хийцгээнэ. Жонгүг ч мөн адил өчигдрийн даалгаварт үлдээсэн бодож чадаагүй бодлогонуудаа харж суулаа. Угаалгын өрөө орчхоод ирсэн Хару Тэхёний өмнө очиж зогсоод, "Нөгөө... Чи бид хоёр өнөөдрийн цэвэрлэгээний хуваарь дээр байгаа юм байна" гэхэд Тэхён, "Ойлголлоо" гэж хэлэв. Тэхёний ширээнээс хойш явах үед Харугийн царай ичсэнээсээ болоод улаа бутарсан байхыг Жонгүгаас өөр хэн ч харсангүй.

... Хичээлийн цагууд дуусаж, Жонгүг үлдээсэн нойтон хувцасаа гэрлүүгээ авч явахаар хувцас солих өрөө рүү зүглэв. Шүүгээнээсээ хувцасаа аваад цүнх рүүгээ хийгээд зогсож байтал Хансу гүйсээр орж ирээд, "Бурхны авралаар чи яваагүй байна. Харугийн ээжийнх нь бие гэнэт муудсан гээд, надаас цэвэрлэгээ хийгээд өгөөч гэж гуйсан юм. Тэгтэл сая ах залгаад хурдан хүрээд ир яаралтай ажил гарчихлаа гээд байна. Машин нь надад байгаа болохоор би гэрлүүгээ харихгүй бол болохгүй нээ. Тэгээд чамаас Харугийн өмнөөс цэвэрлэгээ хийгээд өгөөч гэж гуйх гээд л.."

".... За тэгье дээ" Тэхёнтой хамт цэвэрлэгээ хийхээ мэдэж байсан болохоор зөвшөөрмөөргүй байсан ч Жонгүг үгүй гэж хэлж чадсангүй. Эргээд анги руу ороход Тэхён утсаа оролдоод зогсож байв. "Би Харугийн оронд цэвэрлэгээ хийхээр болсон" үүнээс өөр зүйл хэлэлгүйгээр Жонгүг хурдхан шиг эхлэв. Тэхён ч мөн утсаа оролдохоо болиод цэвэрлэх явцдаа, "Чиний дагуул чинь хааччихаав?" гэж асуулаа.

"Чамд хамаагүй"

"Яагаад... залгаж байхад авахгүй байсан юм?" гэхэд нь Жонгүг, "Хүсэхгүй байсан юм яасан? Заавал чиний дуудлагыг авах ёстой гэсэн хууль байхгүй биз дээ?" гэж хариулав. "Чи яачхаад байгаа юм. Эртээдийн зурвасанд охин шиг эмзэглээ юу?"

"Больцгооё! Одоо болъё. Би дахиж танай гэрт очихгүй тийм болохоор харилцаагаа дуусгая. Чи над руу залгах хэрэггүй, надтай ярих ч шаардлагагүй зүгээр л хэн хэнийгээ танихгүй мэт байцгаая гуйж байна"











...

We're Just TeenagersDonde viven las historias. Descúbrelo ahora