"Жонгүг-а? Надад үнэнээр нь хариулаарай за юу. Ким Тэхён та хоёр болзоод байгаа юм уу?" гэж асуухад Жонгүг ууж байсан усаа золтой л амнаасаа гаргачихсангүй. "Юу вэ? Би тэрэнтэй юу? Яагаад тэгэж бодсон юм?" гэхэд Хэри инээгээд, "Тэгэхээр үгүй байх нээ. Зүгээр л чи өчигдөр яаралтай ажилтай болчихлоо гэж хэлчхээд тэрний машин сууж байхыг чинь би харчихсан юм аа"
"Аан тэр нөгөө юу л даа... давтлага би түүнээс давтлага авч байгаа юм аа"
"Ким Тэхёноос уу? Жонгүгаа чи яг галзуурсан байхаа... яагаад түүнээс?"
"Чи мэднэ шт дээ манай эцэг эх дотно гэдгийг" гэж хэлэхэд Хэри ойлгосон бололтой толгой дохилоо. Харин Жонгүг түүнд худал хэлсэндээ гэмших ч, үнэнийг хэлж болохгүй тул өөр арга байгаагүй гэж өөрийгөө зөвтгөхийг хичээнэ. Хэритэй хамт өдрийн цайгаа уучихаад тус тусынхаа анги руу орлоо. Хэри Жонгүг хоёр сайн найзууд хэдий ч, анги хуваарилахад тэд өөр анги болчихсон. Сургуулиас нь жил бүр хүүхдүүдээс шалгалт аван ангийг нь хуваариладаг ба өндөр оноо авсан хүүхдүүд нэг анги болно. Дундаж оноотой хүүхдүүд нэг анги гэх зэргээр хувиарлалт явагддаг. Тиймээс хүүхдүүд хоорондоо удаан хугацаанд сайн найзууд байж чаддаггүй, нэг жил хамтдаа байж дотно боллоо ч дараа жил өөр ангид болчихдог учраас нэг л мэдэхэд хөндийрсөн байдаг. Хэри Жонгүг хоёр тэр хүүхдүүдийн л адил замыг туулж яваа билээ. Жонгүг ангидаа ороод хичээл эхлэхийг хүлээв.
Тэр энэ жилээс эхлээд сургуулийнханы ярьдгаар "Ухаантан"-уудын ангид орж чадсан. Түүний хувьд энэ нь чамлахааргүй амжилт билээ. Гэхдээ энэ ангид орж ирээд л мэдсэн зүйл бол хүүхдүүд нь хоорондоо тийм ч их ярьдаггүй бөгөөд бүгд нэгнийгээ өрсөлдөгчийн нүдээр харж, наашаа харж инээж цаашаа харж хараах нь элбэг тохиолдол.
Удалгүй багш орж ирэн хичээл эхэллээ. Сургуулиас хүүхдүүдийн суралцах түвшинг харгалзаж үзээд, "Ухаантан"-уудын ангид Их сургуулийн багш нараар хичээл заалгана. Ахлах сургуулийн сурагчид хэмээн нэрлэгдэх ч тэд аль хэдийнээ хоёрдугаар дамжааны эхний үндсэн хичээлүүдийг үзээд эхлэсэн.Дөнгөж л тэдний эгнээнд энэ жилээс эхлэн нэгдсэн Жонгүгийн хувьд эхний хэдэн сар хүндхэн байсан ч, одоо тэр аль хэдийн тэднээс дутахааргүй болсон. Шахуу хичээлийн цагууд дуусаж Жонгүг хуваарийн дагуу, хэн нэгэн гавал толгойтонтой цэвэрлэгээ хийхээр үлдлээ. Ширээнүүдийг цэгцлэж байх хооронд саяхан л энэ ангид зэрэгцээд сууж байсан Ким Тэхёноос зурвас ирэв. "Орой гэрт хүрч ирэх ёстойгоо мартаагүй гэж найдъя" гэсэн байлаа.
"Мартаагүй ээ" гэж хариу биччихээд утсаа халааслав. Жонгүгийн гэр сургуулиас тавхан минутын зайтай тул тэр алхаж орж ирээд, өдрийн цайгаа уугаад хичээлээ хийж эхэллээ. Орой болох дөхөх тэрээр хувцаасаа солин гэрээсээ гараад, Тэхёний гэрийн зүг хөдлөв. Кодыг нь хийгээд дотогш ороход Тэхён буйдан дээр сууж байлаа. Жонгүгийг хармагцаа л өөртөө татан үнсэж эхэллээ.
Энэ бол тэдний жинхэнэ төрх. Тэд чинь зүгээр л өсвөр үеийнхэн.
...

أنت تقرأ
We're Just Teenagers
القصة القصيرة...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.