"Үлдчих л дээ"
Жонгүг яаран хувцсаа өмсөнгөө "Би явна гээд амлачихсан юм аа, тийм болохоор явах хэрэгтэй" гэхэд нь Тэхён санаа алдан нүдээ аниад, "Заавал түүнд өгсөн амлалтдаа хүрэх ёстой юм уу? Тэр чиний хувьд тийм чухал хүн байсан юм уу?" гэж асуулаа.
"Тэр миний хувьд хэн байх нь ямар хамаатай гэж? Би зүгээр л хэлсэндээ хүрдэг хүн байхыг хичээж байна ойлгосон уу? Миний өмд хаана байна аа?" яарч байхын хажуугаар хувцас нь олдохгүй түүнийг зовоож эхлэв. "Тэхён чи миний өмдийг хаана? Эсвэл надад нэг өмд зээлээч" гэж хэлэхэд Тэхён, "зээлмээргүй байна" гэлээ. Тэр яг л бяцхан зөрүүд хүүхэд шиг байх бөгөөд, дотроо өмд нь олдохгүй байгаасай хэмээн бодсоор хэвтэнэ. "Би чиний өмднөөс өмсчихлөө шүү" гээд Жонгүг хувцасны өрөөнөөс орилоход, Тэхён хурдан орноосоо босож халаадаа бүслээд түүн дээр очлоо.
"Тэгээд чи хэзээ ирэх юм бэ?"
"Сайн мэдэхгүй байна аа, магадгүй хоёр эсвэл гурав хонох байх" арай гэж хуучин шигээ хамтдаа байж болохоор болж байхад Жонгүгийн хоёр гурван хоногоор явах болсон нь Тэхёнд таалагдаагүй нь мэдээж. Тэр тусмаа бүр Хансутай хамт явж байгааг нь мэдэж байгаа учраас улам дургүй нь хүрнэ. Болдог бол хүчээр түүнийг үлдээмээр байсан ч, Жонгүгийг уурлуулахыг хүссэнгүй. Удалгүй Жонгүг гүйсээр гарч явлаа.
Түүнийг хоцроод очиход Хансу ууртай байх бөгөөд, "Гайхалтай чи амжилттайгаар биднийг хоёр цаг хүлээлгэлээ Жон Жонгүг ч агуу юм аа, өчнөөн хэлээд байхад яаж ингэж хоцорч чаддаг байна аа?" замын туршид Хансу үг хаяж Жонгүг уучлалт гуйна.
Хэрвээ түүнээс өөр хэн нэгэн ингэж удаан хоцорсон бол бүгд хаяад явах байсан байх. Хоцорсон хүн нь Жонгүг учраас удаан хүлээсэн ч Хансугаас бусад нь тэгж их уурласангүй. Жонгүг бүх хүнд таалагддаг. Тиймдээ ч тэд түүнд ихэнх хүүхдүүд түүнтэй сайхан харилцаатай байхыг хүсдэг.
Зорьсон газартаа ирээд хүн бүр цасан дээр гулган завгүй өдрийг өнгөрөөсөөр орой болгов. Тэд хамтдаа оройн хоолоо идчихээд, нэгнийхээ өрөөнд цуглан согтууруулах ундаа уунгаа хөгжилтэй зүйлс ярилцана. Жонгүг босон угаалгын өрөө орчхоод эргээд ирэхэд Хару, "Чиний утас дуугараад Ким Тэнэг гэдэг хүн залгаад байна" гэж хэллээ. Тэр хурдхан шиг утсаа аваад дуудлагыг нь шууд таслав. Хүүхдүүдийн яриа "Гавал толгойнууд"-ын анги руу шилжин, огт тэр ангид сууж үзээгүй зарим хүүхдүүд ямар байдаг талаар сонирхон асууна. Хансу, "Хог шт дээ хог! Би анх шилжиж ирээд үнэхээр гайхаж байсан. Дэлхийн хамгийн уйтгартай анги! Ямар ч хөгжилтэй зүйлс, инээд наргиа байхгүй өдөржин л доошоо харж ном шагайсан нөхдүүдээр дүүрэн. Манай ангид арай гайгүй эрүүл хүн шиг байдаг хоёрхон л хүн байгаа нэг нь Жонгүг, нөгөөх нь Хару тэгээд л бусад нь бүгд хичээл номын цагаан солиотой. Хичээлийн бус цагаар ангийн далан хувь нь хичээлээ хийдэг. Харин үлдсэн нь шинэ брендийн нээлтэд аав ээжтэйгээ уригдсан тухай, удахгүй том хэмжээний үдэшлэгт явах гээд л хэн ч хэрэггүй юм чалчдаг"
"Хөөх. Уйтгар гунигийн далай юм байна л даа. Өө нээрээ танай ангийн нөгөө царайлаг хүүг чинь Тэхён гэдэг билүү. Би тэрэнтэй заримдаа клубд таардаг шт. Дээгүүр харсан амьтан л сууж байдаг" гэж нэг нь хэлэхэд Хансу, "Тэр чинь жинхэнэ өвчтэй амьтан. Өөрөө бүх зүйлийн эзэн юм шиг л аашилдаг. Ааш зан гэж түй ч байхгүй шүү! Бүр арай хэтэрхий."
Хару "Чамайг би миний хажууд битгий Тэхёнийг муулаад бай гэж хэлсэн байхаа И Хансу! Амыг нь даавуугаар ороочихно шүү" гэж заналхийлэхэд Хансу түүн рүү гайхан харснаа, "Хүүе чи чинь яваагүй юм уу? Ах чинь ирж авна гэсэн биз дээ" гэлээ. "Угаасаа удахгүй явна. Харин чи миний Тэхёнийг дахиж муулах юм бол би жинхэнэ..." тэднийг маргалдаж шуугилдаж байх зуурт Жонгүгийн утас дахин дуугарч тэр чимээгүйхэн гарч явлаа.
"Байна уу?"
"Байна. Яагаад утсаа авахгүй байгаа юм? Унтаж байсан уу?" гэж утасны цаанаас Тэхёнийг асуухад нь тэр, "Унтах аа? Юу гэж тийм хурдан унтахав дээ. Хамтдаа хөгжилддөг юм байгаа биз дээ.." Жонгүгийн хоолойн өнгө нэг л биш сонсогдоод байгааг анзаарсан Тэхён, "Чи уучихсан юм уу?" гэхэд Жонгүг, "Уучихсан бол юу гэж? Би ууж болохгүй хэрэг үү? Дахиад л өөрийнхөөрөө намайг удирдах гэж оролдох гээ юу... Чи клубд зугаацаж болдог хэрнээ би энд архи ууж болохгүй юу?"
Тэхён түүнийг хангалттай хэмжээний согтсон гэдгийг аль хэдийн мэдсэн бөгөөд, "Хэрвээ би яг одоо чамайг очиж авахаар болбол чи уурлах уу?" гэв. "Гайхалтай асуулт байна. Мэдээжийн хэрэг надад таатай сайхан санагдана гэж бодож байна уу? Яг одоо бол би найзуудтайгаа баймаар байна" хариуд нь Тэхён урамгүйхэн, "ойлголоо" хэмээн дуугараад удалгүй тэдний дуудлага дууслаа.
...Хоёр хоног өнгөрч Жонгүг цанын баазаас гэртээ ирэв. Ирсэн даруйдаа дэрэн дээрээ толгойгоо тавиад л нам унтаад өглөө. Өдөржин цасан дээр тоглож, шөнө нь нойр муутай өнгөрүүлсэн өдрүүд байсан тул тэр ядарсан биз. Цанын бааз дээр байх үед үргэлж түүний хажууд олон хүн байсан учраас Тэхёний дуудлагыг авах боломж бараг гараагүй. Тийм болохоор хэдхэн удаан зурвас бичсэнээс хэтрээгүй.
Гурван цаг гаруй унтаж сэрээд утсаа асаатал Тэхёноос энгийн үеэс хэд дахин их дуудлага, зурвас ирсэн байлаа. Зурвасуудыг эхнээс нь уншиж эхэлж байх үед түүнд дахин дуудлага ирэв.
"Арай гэж нэг юм! Новш гэж Жонгүг утсаа аваад хариулчхаж мэддэггүй юм уу?" гэж уурлахад нь тэр. "Юундаа хүн рүү орилоод байгаа юм?"
"Юу гэнээ? Хах би чамайг тэр цанын баазаас чинь ирэхийг цаг тоолон хүлээсэн чи ядаж утсаа аваад хариулчихсан бол чам руу орилохгүй байлаа..."
...

ESTÁS LEYENDO
We're Just Teenagers
Historia Corta...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.