00 | Бидний Хайрт

954 78 35
                                    

-х-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-х-

"Сүбинаа?"

"Заа?"

Улайран харагдах тэнгэр нар жаргаж буйг илтгэх шиг...

"Үзэсгэлэнтэй юм аа."

"Тийм ээ. Тэнгэрийн хаяа үзэсгэлэнтэй харагдаж байна."

"Чамаас илүү байна гэж үгүй."

Мөрийг минь дэрлэн суух түүний харц над дээр тусч байгааг мэдэрсэн ч би зөрүүлж харсангүй. Харин зүгээр л намайг өөртөө автуулах түүнийхээ гараас зөөлнөөр атган, нүүрэндээ ойртуулав.

Савангийн үнэр.

Хэзээд чамаас салаагүй зөөлөн хийгээд анхилуун энэ савангийн үнэр...

-х-

"Тэр хэн юм бэ?"

"Царайлаг юм аа."

"Манай сургуульд ийм сурагч байсан хэрэг үү?"

Хүүхдүүдийн шуугианаас болж амттайхан зүүднээсээ сэрэх Чуи Ёнжүн туйлын ууртай харагдах аж. Аргагүй биз ээ... Дурлалт нэгнээ энхрийлэн байсан тэр бал бурам мэт зүүдийг нь хүчээр тасалж энэ хахир хатуу, гашуунаас өөр амтгүй ертөнцөд авчирсан юм чинь?

Ёнжүн тас хар үсээ гараараа самнан өндийхөд ангид нүргэлж байсан тэр их чимээ нисэж буй ялаа сонсогдохуйц чимээ аниргүйд автав.

Долоохон хоногийн өмнөх нүдээ үсээрээ нууж, уранхай кет, навсгар цамцтай явдаг хүү ийн өөрчлөгдсөнд одоо хүртэл ангийн хүүхдүүд нь итгэж өгөхгүй. Охид нь түүнтэй болзохыг, хөвгүүд нь найзууд болохыг хүсч байгаа нь шууд л мэдрэгдэнэ.

Түүнийг ширтэж байсан далан дөрвөн нүднээс илүүтэй юу ч юм тунгаан самбар луу гөлрөх тэр л хоёр бор нүд Ёнжүнийг өөртөө татах аж.

"Харж байна уу, Сүбинаа? Би одоо чиний хүссэн тэр нэгэн болсон." гэх бодол хүүгийн дотор зурайх боловч амнаас нь унаж зүрхэлсэнгүй. Нэлээд хэдэн минутыг бусдын харцан дор өнгөрүүлсэн тэрээр сая нэг хайртдаа очихын тулд нэг алхам хийв.

"Нүна?"

Ёнжүний нүүрэнд тодорч байсан инээмсэглэл арилахтай зэрэгцэн Сүбиний уруулд мишээл тодорсон юм.

Түүний хайртынх нь хайрт иржээ.

Tulip:  Удаан уулзаагүй юм байна? :3 Бид бүхний хайрт ЁнБин шипээр бичигдэж буй bxb, short story төрлийн бичвэр маань эхэллээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
















Tulip: Удаан уулзаагүй юм байна? :3 Бид бүхний хайрт ЁнБин шипээр бичигдэж буй bxb, short story төрлийн бичвэр маань эхэллээ. Хэрвээ та бүхэнд энэхүү төрөл тухгүй санагддаг бол уншихгүй байхыг хүсье! Маш их хайр өгөөрэй💙🌸

Our Autumn || MglWhere stories live. Discover now