08 | Нууц биш "Нууц"

337 63 46
                                    

11-р сарын 2, одоо үед

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

11-р сарын 2, одоо үед

Ангид орж ирэхэд нам гүм, харанхуй танхим намайг угтсан юм. 11-р сар гарсан болоод ч тэр үү гадаа илүү хүйтэрч, нар орой мандан, эрт жаргадаг болсон байлаа.

Чамайг явахад ирдэг энэ намар гэгч яг хэн юм бэ?

Хүйтэн салхинаас болж улайн хуурайшсан гараа харахдаа би өөрийн эрхгүй чиний тухай бодсон. Хүйтэн өдөр гараас минь атгаагүй чи, зуны халуунд энгэрт минь шигдсэн гэдгийг. Нулимсандаа живсэн дуусашгүй шөнүүдэд мөс шиг харцаараа намайг жиндүүлсэн гэдгийг чинь... Одоо бодох нь ээ би л чиний аз жаргал байх гэж хичээж, харин чи үргэлж л зөвхөн тэр жаргалыг амтлахыг л шунасаар ирж.

Би бол ердөө л тэр бүсгүйн орон зайг нөхөгч. 

Саарал үүлэн дундах өдрүүдэд минь чи надаас зугтаж, миний өдөр алтан нараар гийгүүлэгдэж, өнгийн солонгоор чимэглэгдвэл хүрээд ирдэг бололтой... Нэг нь л хичээдэг харилцаа хэчнээн хэврэгхэн гээч? Хичээж буй нэг нь залхсан цагт тэр харилцаанаас эцсийн ганц дурсамж ч үлдэхгүй. 

"Ах аа?"

"За?"

"Та түрүүнээс хойш тамхиа татсангүй. Бараг л унтрах нь."

Хичээлээ таслан байж тамхилахаар ирсэн би бүрхэг өдрийн тэнгэрээс болж зорилгоо ч мартаж орхижээ.

"Чи яагаад хичээлдээ орохгүй байгаа юм?"

Миний асуултад Набом зүгээр л мөрөө хавчин инээлээ. 

"Намайг дагаж ирсэн бол тэгэх хэрэггүй. Чам шиг жаахан охидоор зугаацах дээрээ тулаагүй байна."

Энэ охин зуны амралт дууссанаас хойш намайг дагаж байгаа гэхэд хилсдэхгүй. Юун тулд, яах гээд дунд ангийн охин намайг дагаад буйг гайхаж байсан ч одоо бол баттай мэдэж байна. Тэр надад сайн.

"Ах аа?"

"Би орлоо."

Татаагүй тамхиа газар унагаан гишгэлээд сургуулийн хаалга руу алхаж байтал Набом гараас минь чангаан зогсоох нь тэр.

"Яасан?"

"Би мэднэ."

"Юуг?"

"Таны нууц."

"Юун нууц?"

"Та Сүбин ахад сайн."

Түүний гэнэтийн үгэнд хурдхан гараас нь салаад хөмсгөө зангидвал Набом, "Таныг ижил хүйстэндээ татагддаг гэдгийг мэдэж байна. Би өөр хүнд хэлэхгүй ээ. Хэрвээ миний болзлыг биелүүлвэл шүү дээ?"

"Намайг сүрдүүлээд байгаа юм уу?"

"Ижил хүйстнээ сонирхдог ах таныг, хамт зугаацсан тэр олон охид чинь мэдвэл сургууль дээр сайхан яриа гарахгүй нь ойлгомжтой."

Би нүдээ эргэлдүүлсээр гараа халааслан, "Тэгээд...? Ямар болзол юм бэ дээ?"

"Надтай үерх."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now