12 | Зүрхний Шивнээ

359 63 45
                                    

Хайртай хүнээ алдсан хэн нэгний амьдрал тэр өдөртөө гацаж орхидог

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хайртай хүнээ алдсан хэн нэгний амьдрал тэр өдөртөө гацаж орхидог. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэж үгүй. Ердөө түүнийг алдсан тэр нэгэн өдөр л үүрд үргэлжлэх мэт...

Дахиад нэг удаа түүн рүү залгахдаа итгэл найдвар тээн чихэндээ наана. Гэвч авах хариулт минь өдөр бүр ижил. "Таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна."

Гүнзгий амьсгал гарган сүүгээ задалтал хажууд хэн нэгэн ирж суух нь мэдрэгдэв. Шим Ён байх.

"Хоол идье гэх гэж байгаа бол өнөөдөр идэхгүй ээ."

Ён хариулсангүй.

"Хоёулаа яаж яваад нэг их сургуульд орчхов доо? Бид хоёр шиг үерхлээ дуусгаад найзууд болдог хачин хүмүүс энэ хорвоо дээр байхгүй биз."

Нэг их гүн хоолойтой нэгэн "Саван үнэртэж байна." гэх сонстов.

Сүүнээс дахин нэг сорохдоо сая нэг нүдээ нээн хажууд минь суух нэгэн рүү харлаа. Харин миний харсан хүн хуучин найз охин, одоогийн дотны найз минь биш тэр нэгэн 11-р сарын жиндүү өдөр намайг гацааж орхисон нэгэн байсан юм.

Одоо бүр хий юм хардаг болж.

Би дахин нүдээ аниад түүний мөрийг дэрлэлээ. Үнэхээр бодит мэт санагдах түүний өргөн мөр. Хэзээ ч өөрчлөгдөөгүй түүний үнэр. 

"Яагаад ийм бодитой санагдаж байгаа юм бол?"

"Учир нь бодитой болохоор."

"Одоо бүр надтай ярьж байна."

"Тэнэг."

Их сургуульд ороод нэг их ядраагүй юм сан. Одоо хүртэл элсэлтийн шалгалтаас үлдсэн ядаргаа минь арилаагүй бололтой. 

"Өө, Набом аа?"

Ёнжүн хэн нэгнийг дуудан гараа хөдөлгөхөд би өндийсөн юм. Түүний өөдөөс миний төгссөн ахлах сургуулийн дүрэмттэй охин инээмсэглэн зогсох аж.

Бодит байж.

"Ёнжүнаа?"

Ёнжүн инээсээр босох гэхэд түүний гараас атган өөр лүүгээ татсанд тэр сая нэг өөдөөс минь харсан юм. 

Түүний үхмэл харц. Ердөө арав дугаар сар атал яг л нэг дүгээр сарын цасан шуурга шиг хүйтэн оргиулна. Ямар ч сэтгэл хөдлөл үл илэрхийлэм...

"Бид өөр тэнхим хэдий ч ижилхэн сургууль. Дараа тэгж байгаад таарна байх. Уулзсандаа таатай байлаа."

Ёнжүн гарыг минь зөөлхөн тавиулаад өнөө жижигхэн охин руу очвол Набом гэх өнөө охин Ёнжүний гараас сугадан цааш алхаллаа.

Ороолт зүүдэггүй хэвээр байна. Бээлий өмсөлгүй, гар нь цэл хүйтэн явдаг хэвээр байна. Жижигхэн нүүр, өөгүй царай, ханагар цээж, урт хөл... Харагдах байдал нь яг хэвээрээ хэдий ч харцных нь өгүүлэмж тэс ондоо болжээ. 

"Би чамд хайртай."

Мэдээж тэр миний шивнээг сонсоогүй.

Мэдээж тэр миний шивнээг сонсоогүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now