17 | Оройн Зоог

282 64 47
                                    

Уран барималын тэнхим рүү орох агшнаас эхлээд л зөрөн өнгөрөх охид над руу сээтгэнэсэн харц шидэлнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Уран барималын тэнхим рүү орох агшнаас эхлээд л зөрөн өнгөрөх охид над руу сээтгэнэсэн харц шидэлнэ. Хоёр жилийн өмнөх би байсан бол тэдэнтэй хариу сээтгэнэх байсан биз. Гэхдээ одоо бол өөр. Би хэрэггүй зүйлсэд эрч хүчээ барахаас нэгэнт залхсан.

Уран бүтээлийн танхим руу нь шагайхад ханцуйгаа шуусан царайлаг залуу шинэхэн бүтээл дээрээ ажиллаад тун завгүй. Гарынх нь судас товойж, анхаарлаа хийж буй зүйлдээ төвлөрүүлэхдээ уруулаа хазлах нь туйлын халуухан харагдах аж.

Тэнгэрийн умдаг атгажээ би.

Ажиллаад завгүй зогсох түүний анхаарлыг сарниулахгүй гэсэндээ чимээгүйхэн дотогш орон суулаа. Толгойноосоо хөлийн ул хүртлээ үзэсгэлэнтэй энэ эр бол миний сүйт залуу. 

"Жүнни? Сэрээрэй? Хайрт минь, сэрээрэй."

Түүний зөөлөн хоолойгоор өндийн харвал өрөө тэр чигтээ харанхуйд автсан байлаа. Сүбинийг хүлээж байгаад унтчихсан бололтой.

"Хэдэн цаг вэ?"

"Бараг 21."

"Орой болчихсон байж. Гэртээ харьцгаая."

Хайртынхаа гараас хөтлөөд бостол түүний хүрэм газар унах нь тэр. Намайг дааруулахгүй гээд нөмрүүлчихсэн байж л дээ.

"Жүн аа?"

"Заа?"

"Би гэртээ харьж чадахгүй ээ."

"Яагаад?"

Тэр санаа алдаад жаахан инээхэд би хэлүүлэлтгүй учрыг нь ойлгосон юм.

"Явъя."

"Харихыг хүсэхгүй байна гээд байхад-"

"Өлсөж үхлээ. Ээж өнөөдөр калгуксу хийнэ гэсэн." хэмээсээр Сүбинийг чирэн алхаж байтал тэр гэнэт л гарыг минь тавин байрандаа гацаж орхив.

"Ээжийг чинь байхад би очиж болохгүй."

"Яагаад?"

"Ээж чинь надад дургүй гэдгийг чи мэднэ."

-

"Ёнжүнаа, би чадахгүй нь ээ."

Гэрийн үүдээр орох гэтэл Сүбин байрандаа зогсон ийн хэлсэнд би жаахан санаа алдлаа.

"Гэртээ харихыг хүсэхгүй байгаа юм бол өөр сонголт байгаа гэж үү? Эсвэл сургууль дээр хонох гээ юу?"

"Үгүй л дээ."

Би шатнаас буун хашааны буланд очоод нэг ширхэг тамхи гаргатал Сүбин булааж аваад газар шидчих нь тэр.

"Бас яав даа?"

"Биенд муу гэж хэд хэлэх юм бэ? 

"Ойлголоо... Татахгүй болохоор битгий уурлаад бай. Оръё л доо, тэгэх үү?"

"Хэрвээ ээж чинь уурлавал-"

Сүбиний үгийг таслан ээж "Чуи Ёнжүн!" хэмээсээр гарч ирэхэд тэр ард минь нуугдах шиг болов. Өндөр юм байж яаж миний ард багтана гэж боддог байна аа?

"Ирчихсэн юм бол орохгүй юу хийгээд байгаа юм?"

"Би-"

"Тэр чинь?"

Ээж Сүбиний зүг харахад сүйт залуу минь түүнд бөхийн мэндэллээ.

"Ээж ээ, Сүбин гэртээ асуудалтай байгаа болохоор өнөөдөр манайд-"

"Болохгүй."

"Ээж ээ..."

Ээж хөмсгөө зангидан хажуугаар минь зөрсөнд би дараагийн хоромд юу болохыг харахгүйн тулд нүдээ анилаа. 

"Хар хүйтэнд ийм нимгэхэн явж байж гадаа зогсоод байж болохгүй. Өнөөдөр ашгүй мэдсэн юм шиг хоолоо ихдүүлээд хийчихсэн. Оръё."

Намайг том нүдлэн тэдэн рүү харахад ээж Сүбиний цахилгааныг татаж өгөөд гараас нь хөтөлсөн чигтээ дагуулаад явсан юм.

Анх удаа байсан юм. Ээж Сүбинд тэгтлээ халуун дулаан хандсан нь. Тэд хоорондоо нэг их зүйл ярихгүй байсан ч Сүбиний будаан дээр хачир тавьж өгөх ээж, ээжийн хийсэн хоолыг амтархан идэх Сүбин хоёр хоорондоо тун ч сайн зохицож байлаа.

Хамгийн жаргалтай оройн зоог.

"Өрөөнд ороод байж бай. Би аяга угаачхаад араас чинь очъё."

Сүбин толгойгоо дохин дээшээ гарсны дараа ээж чимээгүй л намайг ажигласаар байв. 

"Ээж-"

"Төгсөөд гэрлэнэ шүү. Тэр хүртэл болохгүй."

Гайхширсан царайгаар ээжийн зүг харахад тэр зүгээр л ногоо арилгасан чигтээ дуу аялж байсан юм.

Гайхширсан царайгаар ээжийн зүг харахад тэр зүгээр л ногоо арилгасан чигтээ дуу аялж байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now