18 | Бидний Намар

457 73 37
                                    

Амьдралын минь хамгийн жаргалтай өдрүүд үргэлжилсээр нэг л мэдэхэд жилийн эцэс иржээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Амьдралын минь хамгийн жаргалтай өдрүүд үргэлжилсээр нэг л мэдэхэд жилийн эцэс иржээ. 

Түүнтэй хамт угтах гэж буй анхны шинэ он.

Сүбиний найзуудтай хамт шинэ оноо угтахаар бид түүний дээд ангийн оюутны байшинд цуглаад байгаа нь энэ. Миний найз залуу надаас ялгаатай нь хүн бүртэй найзууд. Тэр эелдэг, нийтэч нэгэн учраас бусад хүмүүс Сүбинийг маш их хайрлаж, хүндэлдэг. Их сургуульд ч мөн ялгаагүй. Тэр элсэж орсон даруйдаа л их алдартай болчихсон.

"Оргилуун дарсаа тэнд тавьчих."

Зүс таних охин ийн хэлээд инээмсэглэхэд би түүний хэлснээр хийснийхээ дараа хайртынхаа эрэлд гарлаа. Ирсэн цагаас хойш тэр харагдсангүй.

Гадаа гаран эргэн тойрныг ажиглавал будрах цасан дунд суух тэр минь энэ хорвоогийн хамгийн нүд булаам оршихуй байлаа.

"Бин аа?"

Намайг нэрийг нь дуудахад савлуур дээр сууж байсан Сүбин над руу эргэж харан дулаахнаар мишээв. Гадаа суусандаа тэр үү хамрынх нь үзүүр улайсан нь туйлын эгдүүтэй санагдуулна. 

"Юу хийж байгаа юм?"

"Шинэ оныг чамтай хамт угтах гээд."

"Ердөө 8-хан минут дутуу байна. Орцгооё."

Ийн хэлчихээд эргэх гэтэл Сүбин гараас минь татан толгой сэгсрээд, "Үгүй дээ. Тэдэнтэй биш, чамтай. Зөвхөн чи бид хоёр."

Зөвхөн чи бид хоёр...

Түүнийхээ булбарай цагаан гарыг атган халааслаад хажууд нь суухад Сүбин мөрийг минь дэрлэв. 

Хэзээ ч уйдамгүй савангийн үнэр.

"Энэ жил хүртсэн хамгийн том бэлэг минь чи юм шүү."

"Харин амьдралаас хүртсэн хамгийн том аз жаргал бол чи." хэмээн намайг хариулахад Сүбин уруул дээр минь хөнгөхөн үнсээд инээмсэглэв.

"Шинэ оны мэнд, хайрт минь."

"Шинэ оны мэнд. Миний цорын ганц хайр, сүйт залуу минь."

...

..

.

Author's POV

"Чуи Ёнжүн!!!"

Хүүгийн нэрийг 4 дэх удаагаа дуудаж буй багш багагүй ууртай сонсогдоно. Хүүг хариу өгөхгүй байсанд багш энэ удаад түүний зүг очих гэтэл хонх дуугаран ангийн сурагчид шуугилдаж эхлэх нь тэр.

Сургууль нүргэлсэн шуугианаас болж толгой дүүрэх өвдөлтөд ярвайсаар Ёнжүн ширээнээсээ өндийлөө. Цонхоор харвал одоо ч 10 дугаар сар бололтой навчис шарласан чигээр байх аж. Жаалхүү санаа алдсаар хоёр гарынхаа ядам хурууг нэгд нэгэнгүй ажих боловч тэр юу ч олсонгүй.

Ангийн хойно тавьсан хуанли дээр 2019 оны 10 дугаар сарын 2 гэсэн өдрийг заана.

"Надад хайртай гэж хэлээч, ертөнцийн төгсгөл хүртэл."

Ёнжүн амандаа дуу аяласаар сандлаасаа босон хэдийнээ хоосорсон ангидаа ганцаараа бүжиж эхлэсэн юм. Түүний толгойд эргэлдэх хэдэн мөртүүд.

Би намарт дургүй ээ. Бороон дуслууд нь сэтгэл хөргөж, навчистай хамт чи явдаг. Өвс хагдрахтай зэрэгцэн бидний хайр яг л зун шиг, хэзээ ч байгаагүй мэт ул мөргүйгээр арилан одно. Тийм ээ, би намарт дургүй.


Төгсөв.

Төгсөв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.







Tulip: Ингээд энэхүү бичвэр маань энэ хүрээд өндөрлөж байна... Төгсгөлийн тайлалыг та бүхэнд үлдээе. Түлип өөрөө бичвэрээ төгсгөл хэсгээс нь хөөж бичдэг тул миний хувьд үүнээс өөр төгсгөл байсангүй. 

Нэгэнт 18 хэсгийн турш хамт байж, энэ хүртэл уншсан учраас өөрийн сэтгэгдлээ үлдээгээсэй гэж хүсье. Маш их баярлалаа.💙🌸

Our Autumn || MglWhere stories live. Discover now