13 | Дурсамжийн Хальс

316 62 18
                                    

Author's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Author's POV

14 настай хөвгүүд, өнгөрсөнд.

Жаал хүү түүнээс холдон зогсохдоо хацар нь улаа бутрах аж. Хэдхэн минутын өмнө хаялаж эхэлсэн анхны цаснаас болоод тэр үү, хайртынх нь бал бурам мэт амтат үнсэлтээс болоод тэр үү, эсхүл түүний хайртаас үнэртдэг зөөлөн савангийн үнэрт автсандаа тэр юм болов уу, хэн ч үл мэднэ. 

14 нас. Хүүхэд том болж эхэлдэг нас. Том хүн байхыг эрмэлзэж, хайр хүсэмжилж, хариуцлага нэхдэг ч том хүн болоход дэндүү хангалтгүй үе. Хүүхэд байхаас залхаж, ээжийнхээ өврөөс гарахыг хүсэвч эцэг эхийнхээ нялх үр байхыг тэгтлээ хүсдэг үе.

Тэд хүүхдүүд шүү дээ? Зүгээр л жаахан ухаажсан хүүхдүүд.

Цасан ширхгийн хэмжээ томорч, малгайлан орох цас Ёнжүний үсийг цагаанаар буджээ. Сүбин өөрийн зүүж байсан жижигхэн луувангийн хатгамалтай ороолтыг Ёнжүнд зүүж өгөөд өнөө л хөөрхөн инээмсэглэлээ тодруулбал Ёнжүн түүний ороолтонд шигдэнэ.

"Чи ингээд л дуугаа хураасаар байх юм уу?"

Сүбиний асуултад жаал хүү хариулсангүй. 

"Анхны минь үнсэлтийг хулгайлчхаад юу ч хэлэхгүй юм уу?"

Ёнжүн инээсээр түүний өөдөөс хараад, "Би чамд хайртай."

14 нас. Хамгийн гэгээлэг нас. Тэдний хайр хамгийн цэвэр ариун.

16 настай хөвгүүд, өнгөрсөнд.

Байшингийн дээвэр дээр хоёр хөвгүүн нар жаргахыг ширтэн сууна. Туулай шиг төрхтэй хүү нарны туяаг мэдрэн нүдээ аних бол, түүний мөрийг дэрлэн суух Ёнжүн хүүгийн царайг нэг бүрчлэн ширтэх аж. 

Түүний дотор бодогдох ганц л бодол. "Арьсных  нь эд, үснийх нь ширхэг бүрийг хайрлах юм сан."

Ёнжүн гэнэт хөмсгөө зангидан өндийхөд Сүбин гайхшран түүний зүг харлаа.

"Аав чинь дахиад зодоо юу?"

Тэр ийн хэлэхдээ маш их уурласан байх бөгөөд Сүбиний чихний ард харагдах жижигхэн шалбархайг заана.

"Сүртэй зүйл биш ээ."

"Сүртэй. Яагаад үргэлж чамайг хэмлэхийг нь зөвшөөрөөд байдаг юм? Яагаад-"

Сүбин нүдээ эргэлдүүлсээр, "Ядаргаатай юм." гэчхээд түүнийг орхин бослоо.

16 нас. Мөрөөдлөөрөө даль жигүүр хийн нисэх нас. 

Тэдний хайр дүрэлзэхээ больсон үе.

18 настай хөвгүүд, өнгөрсөнд.

Харанхуй өрөөнд чимээ аниргүй ноёлоно. Ёнжүн цамцаа товчлон Сүбин рүү хүйтэн харц шидлэхэд өрөөний уур амьсгал царцах шиг.

"Бид дахиж уулзах хэрэггүй байх."

"Чи надад хайртай гэж хэлэх бүртээ худлаа ярьдаг байж ээ?"

"Тэгвэл чи? Намайг хайрласан байж өөр нэгэнтэй үерхсэн хэрэг үү?"

Сүбин дуугаа хураав.

"Тийм биш-"

"Тэгвэл өөрсдийн харилцаагаа бусдад хэл."

"Би чадахгүй."

"Чи ичиж байгаа."

"Хүүхдүүд биднийг гадуурхана шүү дээ? Чи ч гэсэн ахлах сургууль ямар новшийн газар гэдгийг мэдсээр байж-"

"Чи надаас ичдэг."

"Юу?"

"Бусад хүүхдүүдийг байх үед надтай хүйтэн хөндий харьцаж байгаа мэт жүжиглэдэг. Тэдэнтэй нийлж намайг гоочилдог. Намайг байхгүйд хөвгүүдтэй нийлж миний тухай юу ярьдгийг чинь ч би мэднэ."

Сүбин дахин юу ч хэлээгүй юм. Түүнд өөрийгөө өмөөрөх үгс байгаагүй. Тэр буруутайгаа мэднэ. Тиймдээ ч амнаасаа ганц үг унагаагүй биз.

18 нас. Тэд насанд хүрсэн. Тэд том болсон.

Амьдралын хар бараан руу бага багаар уусахдаа өөрсдийн зуныг алдсан. Дахиж чихрээр бороо орно гэдэгт, солонгыг барьж чадна гэдэгт итгэдэг, дэлхий ертөнц хөөсөн чихэр, ягаан өнгө, ганц эвэртээр дүүрэн гэж боддог жаалхан хөвгүүд байхаа больсон.

Юу юунаас илүүтэй нэгнээ шархлуулж, хайртай гэх үгийг харамласаар өөрийгөө, түүнийгээ алдаж, намартаа гацаж орхисон үе.

20 настай залуус, одоо үед

Набомын араас алхаж байсан Ёнжүн гэнэт байрандаа гацан амандаа ямар нэг зүйл бувтнав. Тэр саяхан сууж байсан сандал руугаа эргэж хараад өөдөөс нь ширтэх Сүбинтай харц тулгарлаа.

"Санасан шүү. Маш их."

20 нас. Залуу насныхаа галанд дүрэлзэж, эрч хүчээр оргилох нас.

Тэдний хайр дахин цэцэглэсэн 20 насны намар.

Намрын цэцэгс.

Намрын цэцэгс

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now