10 | Чи гэх "Намар"

328 66 49
                                    

Би даваа гарагт дуртай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би даваа гарагт дуртай. Нойр хулжааж, толгой өвтгөсөн гэр бүлээсээ холдох боломжийг надад олгодог миний орон зай.

Ёнжүний гэр лүү явах замд байдаг жижигхэн гүүрэн дээр зогсохдоо дээгүүрээ зайрмагтсан горхийг ширтэнэ. Гаднаа хөлдүү харагдах ч, уг хэрэгтээ урсан өнгөрч буй энэ горхи надтай ижил юм. Худал хуурмагаар дүүрэн гадаад төрхөөрөө...

Танил хөлийн чимээ. Бидний учрах цэг.

"Сайн уу?"

Инээмсэглэн түүний зүг мэндлэхэд Ёнжүн намайг харах ч үгүйгээр хажуугаар минь зөрөн одох нь тэр.

Ороолтоо зүүгээгүй байна. Гар нь даарчхаж. Сайхан харагдах гээд хэтэрхий нимгэн хувцасласан нь санааг минь зовооно. 

Урд минь алхах түүнийг гүйцэж очоод түүнд зориулж хэдэн шөнө нэхсэн, түүний үнэр шингэсэн ороолтыг зүүж өгвөл Ёнжүн ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.

"Гадаа хүйтэрч байна. Дулаан хувцаслахгүй бол ханиад хүрнэ."

"За."

Бээлийгээ тайлан гарт нь өмсүүлэх зуур, "Гар чинь даарвал сайртана. Охид чамд дургүйлэхнэ шүү."

"За."

"Намайг үзэн ядлаа гээд бусдыг шархлуулж болохгүй болохоор тэдгээр охидоор тоглохоо болих хэрэгтэй."

"За."

Ёнжүний өөдөөс харахдаа би царцаж орхив. Түүний харц, энэ хасах градусаас ч хүйтэн байсан болохоор...

Чи хэзээ ийм болчхов доо?

"Яагаад салсан юм?"

"Юу?"

"Шим Ёноос салсан гэж сонссон."

Цуу яриа гэдэг гэрлийн хурднаас ч илүү хурдтай юм. Уржигдархан салсан атал хүн бүр мэдчихсэн байх шив?

"Тийм ээ."

"Яагаад? Чи түүнд хайртай."

"Үгүй ээ. Би түүнийг хайрлах гэж хичээсэн. Харин одоо түүнийг ч, өөрийгөө ч хуурахаас залхаж байна."

"Чи бид хоёр бол ижил туйлууд. Соронзны ижил туйлууд түлхэлцдэг. Тийм учраас бид хэзээ ч хамт байж чадахгүй. Харин та хоёр? Та хоёр эсрэг туйлууд. Өдөр ба шөнө. Бүхэл хорвоо та хоёрыг тойрон эргэдэг мэт гайхалтай хосууд."

"Ёнжүнаа, тийм биш-"

Тэр над руу инээмсэглэсээр, "Оройтохоос нь өмнө буцаж нийл." гэчхээд түрүүлээд явсан юм.

Миний мэдэх Ёнжүн урьдын адил биш болжээ. Нар гийгүүлж, зуныг авчирдаг 5-р сар мэт түүний инээмсэглэл, жавар тачигнуулж, өвлийг дууддаг 11-р сар шиг болчхож.

 Нар гийгүүлж, зуныг авчирдаг 5-р сар мэт түүний инээмсэглэл, жавар тачигнуулж, өвлийг дууддаг 11-р сар шиг болчхож

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now