16 | Сүйт Залуу

322 69 33
                                    

11 сарын 15, одоо үед

"Би хэзээ ч ээжийг чинь буруутгаж чадахгүй."

"Гэхдээ тэр хэзээ ч биднийг хүлээн зөвшөөрч байгаагүй."

"Гэсэн хэдий ч тэр чамайг төрүүлсэн нэгэн шүү дээ? Ээжийн чинь ачаар би бүхэл дэлхийгээ олсон."

Сүбин хөтөлж байсан гарыг минь зөөлөн үнсээд инээмсэглэв.

"Бид сургууль дээр ингээд байж болно гэж үү?"

"Яагаад болохгүй гэж?"

"Чи бусдад харилцаагаа дэлгэх дургүй шүү дээ?"

"Би чамд хайртай, чи надад хайртай байхад бусад нь хамаагүй ээ. Юу ч гэж хэлсэн бай чамайг минь шархлуулахгүй л бол би тэднийг авч хэлэлцэхгүй."

Тэр өөрчлөгдсөн. Түүний хайр илүү гайхалтай болж өөрчлөгдсөн.

Үдээс хойш багийн бие даалтаа хийхээр тэнхимийнхээ амралтын өрөөнд суусаар нэг л мэдэхэд цаг орой болсон байгааг ч анзаарсангүй. 23 цагийн үед сургуулиас гаран алхаж байтал энэ жилийн анхны цас орж эхэлсэн юм.

Таалагдаж байна.

Анх удаа хорвоо дэлхий ийм үзэсгэлэнтэй санагдаж, цасны ширхэг бүр бяцхан догдлолыг төрүүлнэ. Яагаад ийм хачин жигтэй мэдрэмж төрөөд байгаа юм бол? Хэвлий дотор хөндүүр оргиод байх юм?

Өглөө яарсандаа ороолтоо орхисон гэдгээ хүзүүгээр хүйтэн хургахад л сая нэг анзаарав. Хоёр жил өөрөөсөө салгаагүй түүний ороолт, хайртыг минь надад эргүүлж авчирсан.

"Мангар."

Би түүний хоолойг танисан тул эргэж харах гэж яарсангүй. Байрандаа зогсон будрах цасан ширхгүүдийг ажиглаж байтал тэр надад ороолт зүүж өгөн, яг л урьдын адил амандаа үглэсээр бээлийгээ өмсүүлнэ.

"Гадаа хүйтэн байхад ороолт зүүж байх хэрэгтэй. Хэзээ миний үгэнд ордог болох юм бэ?"

Эгдүүтэй хэвээр.

Түүнийг надаас холдоход би ороолтонд шигдэн, ичингүйрсэндээ ягаарсан хацраа нуух гэж оролдов. Гараа өргөн түүнийг хөтлөх гэтэл бээлийн дотор ямар нэг дугариг зүйл гарт атгагдах нь тэр. Би сониучирхан бээлийг хурдан тайлаад дотор нь байх зүйлийг гартаа атган авлаа.

"Сүбинаа, энд нэг юм байна."

"Юу?"

Би алгаа дэлгэвэл цэвэрхэн хийцтэй мөнгөн бөгж гэрэлд гялтганана.

"Чи бөгжөө дотор нь унагаачихсан бололтой."

"Үгүй дээ. Энэ чинийх, тэнэгхэн минь."

Урд минь инээмсэглэн зогсох түүний өөдөөс гайхшран харвал Сүбин бөгжийг гараас минь аваад ядам хуруунд минь зүүж өгсөн юм. Шөнийн Сөүлээс үзэсгэлэнтэй харагдах хайрт минь миний өөдөөс жаргалтай инээмсэглэх аж.

"Надтай гэрлэх үү?"




















Tulip: Энэ хэсэг дээр яаж ч оролдоод зураг маань орсонгүй ээ ㅠㅠ Оронд нь дээр гоё дууны линк үлдээлээ 💙🌸

Our Autumn || MglWhere stories live. Discover now