04 | Бороо

348 71 25
                                    

Бүтэн өдөржин хавь ойрын дэлгүүрээр явсан бид харанхуй болохын алдад хоол идэхээр ойрхон харагдах түргэн хоолны газар луу орон сууцгаав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бүтэн өдөржин хавь ойрын дэлгүүрээр явсан бид харанхуй болохын алдад хоол идэхээр ойрхон харагдах түргэн хоолны газар луу орон сууцгаав.

"Юу идмээр байна? Надаас болж өдөржин явсан болохоор би дайлъя."

Чамайг.

"Догбугги, хуурсан будаа."

"Ойлголоо. Захиалчхаад ирье."

Сүбинийг боссон зуур одоо хүртэл тайлаагүй түүний ороолтыг илүү чангалаад ороовол нүүрэнд минь мишээл тодрох аж. 

Хүн ер нь аз жаргалыг үнэхээр жижигхэн зүйлсээс мэдэрдэг бололтой. Сайхан үнэртэй ороолт, дулаахан бээлий, цэлмэг тэнгэр, арав дугаар сарын бороо.

"Хайраа?"

Томоос том инээсээр Сүбиний зүг харахад миний инээмсэглэл хормын дотор арилсан юм. Мухлагийн үүдэнд үүргэвчнийхээ баруун мөрнөөс барин зогсох үзэсгэлэнтэй охиныг тэр ширтэж байлаа. Сүбиний хайртай бүсгүй, Шим Ён.

Тэднийг намайг чиглээд ирэх үед би харцаа буруулан цонхоор гөлрөв. Бороо орж байна.

"Ёнжүнаа? Сайн уу?"

"Сайн уу, нүна?"

Шим Ён миний зүүж буй ороолт руу заан, "Сүбинаа, энэ чинийх биш үү?"

"Тийм ээ, мөн."

Би яагаад ч юм түүний ороолтонд илүү шигдэн, үзүүрээс нь чанга атгаж байлаа. Бие биенээ хайрладаг хоёр хүнээс аль нэгийг нь харамлах ямар өрөвдөлтэй харагдаж байгаа бол?

"Ёнжүн та хоёр нэг анги бил үү?"

"Тийм ээ."

"Найзууд бололтой?"

Сүбин над руу харан хэдэн хормыг өнгөрөөв. Тэр магадгүй хамгийн оновчтой хариултыг бодсон байх.

Бид найзууд биш, гэхдээ дайснууд бүр ч биш. Нэг ангийн хүүхдүүд гэдгээс арай илүү дотно байх ёстой ч сайн найзууд биш. Хайртууд биш өстөн дайснууд биш. Зүгээр л... бид бол бид. Биднийг тодорхойлох өөр үг үгүй.

"Тийм ээ, бид найзууд."

Гэхдээ найзууд нэгнийхээ амтыг мэддэггүй шүү дээ?

"Би явлаа."

"Сая хоол захиалчихсан-"

"Яаралтай ажилтай байснаа мартаж орхиж."

Нэг их гомдлын хар үүл намайг бүрхээд авсныг нуух юун. Юунд, яагаад гомдоод байгаагаа ч мэдэхгүй нь. Өсвөр нас гээч нь юм болов уу? Хайр гээч нь юм болов уу?

Ороолтыг нь тайлах гэхэд Сүбин гаранд минь хүрээд толгой сэгсрэв.

"Бороо орж байна. Чи даарна."

"Тэгвэл чи?"

"Нүна шүхэртэй учраас санаа зоволтгүй ээ."

"Тэгсэн ч гэсэн-"

"Би чамайг өвдөөсэй гэж хүсэхгүй байна. Зүгээр л зүүж яваад дараа уулзахдаа аваад ир."

"Тэгье ээ."

Би дахин тэдний зүг хараагүй. Хөлөө зөөж ядан хүйтэн бороонд алхахдаа эдгээр бороон дусал бүртэй хамт өөрийн гунигийг урсгахыг хүсч байв.

Аравдугаар сарын бороо яг чамтай ижилхэн. Үзэсгэлэнтэй бас хүйтэн.

 Үзэсгэлэнтэй бас хүйтэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now