09 | Алдагдсан Зун

327 64 66
                                    


Ороолт нэвтлэн хамар дааруулах намрын хүйтэн орой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ороолт нэвтлэн хамар дааруулах намрын хүйтэн орой.

Soobin's POV 

Цонх цохин дуслах бороон дуслуудыг ажигласаар санаа алдан зогсож байтал гэнэт нэг их чимээ нам гүмийг эвдэн орж ирэв. 

Видео тоглоом тоглон өөрийгөө сатааруулахаар орон дээрээ суулаа. Тэдний хэрэлдэх чимээ чих дөжрөм байсан хэдий ч би тэдэнд анхаарал хандуулахаас аль хэдийнээ залхаж гүйцсэн билээ. 

Анхнаасаа л ийм байсан. Төрсөн цагаас минь эхлээд л тэдний таагүй харилцаа намайг угтсан сан. Эцэг эх маань үргэлж зөрчилддөг. Тэд ойлголцохыг ч хүсдэггүй. Тэдний дунд ямар ч хайр байхгүй мэт. Зургийн цомог дээр мөнхөрсөн гал халуун хайр нь одоо нурманд дарагдчихсан гэлтэй. Манай гэр бүл өөрсдийн зуныг алдсан.

Нэг, хоёр, гурав. Одоо цаг нь. Хаалга савагдаж, ээж уйлна.

Тоглоомынхоо гарыг газар тавин гүнзгий амьсгалахтай зэрэгцэээд ээж өрөөний хаалгыг зөөлөн нээн над руу ширтлээ.

"Ирчихсэн байж ээ, миний хүү?"

"Өнөөдөр амралтын өдөр."

"Аан, тийм байх нь. Хичээл нь дажгүй юу? Найз охин чинь яаж байна?"

"Бүгд давгүй ээ."

Анхнаасаа л ийм байсан. Гэрийнхэн маань нэгнээ үзэн яддаг. Бидний дунд өрнөх харилцан яриа, танихгүй хүмүүсийн харилцаанаас ч тухгүй. Энэ яг л 'Гэр бүл' гэх нэг торон дотор байгаа мэт. Гарахыг хүссэн ч хамт байхаас өөр сонголтгүй.

Ээжийг өрөөнөөс гарсны дараа хичээлээ хийхээр ширээндээ суусан ч дэвтрийн завсар хадгалагдсан тэр бид хоёрын зураг анхаарлыг минь сатааруулж орхисон юм. Зурган дээр аз жаргал дүүрэн мишээсэн хоёр хүү байх бөгөөд ард талд нь "Бидний Зун 2019.07.23" хэмээн бичсэн байх аж.

Утсанд минь дуудлага ирэн бодлоос минь салгаж орхих нь тэр. 

Хайртай нэгнийг минь мартагнуулдаг намайг хайрладаг нэгэн.

Дуудлагын эзнийг харахаар утсаа авбал дэлгэцэн дээр "Шим Ён" гэх нэр зурайна. Хэн ер нь найз охиноо бүтэн нэрээр нь хадгалах вэ дээ? Ханан дээр өлгөсөн цаглабараа харвал дээр нь томоос том "1 жилийн ой" гэсэн бичиг байлаа.

Өөрийгөө хуурсан нэг жил. Хайртай хүнээсээ зугтсан нэг жил. Хайрлуулсан нэгнээ шархлуулсан нэг жил.

Урдаа тавьсан дүнгийн хуудсаа дахин нэг харлаа. Гурван байр ухарч, дундаж оноо маань 90 болжээ. Утас дуугарсан хэвээр.

Ер нь би хэнийг хуураад байгаагаа ч ойлгохгүй нь. Яагаад хэн нэгэн намайг хайрласныхаа төлөөсөнд хууртагдах ёстой гэж?

3 дахь удаагаа ирсэн дуудлагыг би авав. Удахгүй хуучин найз охин минь болох нэгний дуудлага. Утсаа чихэндээ барин чимээгүй чагнавал, "Сүбинаа, чи хаана байна?" гэх Ёны хоолой сонсогдоно.

"Уучлаарай."

"Би чамайг цаг гаран хүлээлээ. Энд уулзъя гэчхээд ирэхгүй болохоор чинь санаа зовоод..."

"Уучлаарай."

"Арай өнөөдрийг мартчихсан юм биш биз дээ? Эсвэл ямар нэгэн зүйл болоо юу?"

"Уучлаарай."

"Сүбинаа... Чи зүгээр үү?"

Нулимс нүд бүрхээд ирэв. Хэндээ тэгтлээ тунирхаа вэ? Өөрөө өөрийгөө жигшиж буй минь нулимс болон гадагшлаа юу?

"Шим Ён..."

"Яагаад бүтэн нэрээр дуудаад байгаа юм бэ? Чи намайг айлгаад байна."

Түүний хоолой тун ч зөөлхөн сонсогдоно.

"Уучлаарай."

"Юунд ингэтлээ уучлалт гуйгаад байгаа-"

"Хоёулаа салцгаая."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now