05 | Хоёр Соролт

367 70 43
                                    

Тархи хоосорсон өглөө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тархи хоосорсон өглөө. Зэвэргэн салхи үлээж, хүн бүр дулаан газар бараадан яаравчлах зуур би сургуулийн зүг тайван алхална.

Ангийн хаалгаар ороход Сүбин болон түүний найз охиноос өөр хүн байсангүй. Цагийн зүү наймыг заана. Хэтэрхий эрт ирчихжээ?

"Өглөөний мэнд."

Шим Ён над руу инээмсэглэсээр мэндлэхэд би зүгээр л толгой дохиод суудалдаа суулаа. Хоосон ангид тайван сууж байсан хосуудын амар амгаланг би эвдэж орхисон гэлтэй. Тэд хоорондоо ямар нэг зүйлийн тухай шивнэлдэн инээх аж. 

Чихэвчнийхээ орооцолдоог гаргаж байхдаа найтааж орхисонд Сүбиний "Бурхан өршөөг." хэмээн бувтнах сонсогдсон юм. Хэдэн хормын дараа тэр ангийн хамгийн хойно суух над руу эргэж харан:

"Ханиад хүрээ юу?"

"Үгүй ээ."

"Дулаан хувцаслаж бай. Яагаад ороолтгүй орж ирж байгаа юм? Миний ороолтыг ч болов зүүгээд ирэхгүй."

Би хийж байсан зүйлээ орхиод шууд л цүнхнээсээ Сүбиний ороолтыг гарган, тэдний зүг алхаж очоод ороолтыг сунгав.

"Байсан юм бол яагаад зүүгээгүй юм?"

"Чинийх болохоор."

"Тэгсэн ч гэсэн гадаа хүйтэн байхад-"

Яриаг минь таслан Шим Ён хөхөрч эхлэхэд бидний хэн хэн нь дуугаа хураах аж.

"Та хоёр яг л хосууд шиг хэрэлдэж байна."

Шим Ёныг ийн хэлэхэд би ороолтыг ширээн дээр нь тавьчхаад ангийг орхилоо. Өнгөрсөн долоо хоногт дээд ангийн хүүгийн өгсөн хоёр ширхэг тамхи, асаагуурын хамт халаасанд байсныг санахдаа сургуулийн ард талыг зүглэсэн юм.

Тамхийг амандаа зуун тэнгэр лүү ширтвэл үүлс хүртэл түүний дүрсийг үүсгэх мэт.

Нэг соролт. Хоёр соролт.

"Ах аа?"

Ард минь сонсогдсон шингэхэн хоолой намайг цочоож орхив. Эргээд харвал хэд хоногийн өмнөөс хоолны танхимд намайг үргэлж ширтсээр ирсэн доод ангийн охин зогсож байх нь тэр.

"Таныг ийшээ явж байхыг хараад дагаад ирсэн юм..."

Түүний хоолой сул бас тасалдаж сонсогдох нь хэр их сандарч байгааг нь илтгэх шиг.

"Яасан?"

"Би цагаа олоогүй бололтой. Намайг уучлаарай."

Өнөө охин надад бөхийгөөд явах гэхэд нь би шууд л тамхиа газар хаян гишгэлээд түүний гараас угз татаж өөр лүүгээ харуулав.

"Ах аа?"

"Надад сайн гэж хэлэхээр ирсэн биз дээ?"

Түүний хацар улайн, "Тийм ээ." гэсээр харцнаас минь дөлнө.

Хүнийг хүнээр мартуулж болдог болов уу?

"Үнсэлцмээр байна уу?"

Болдоггүй байсан ч хамаа алга. Надад яг одоо тэвэрч болохуйц амьд биетээс илүү хэрэгтэй зүйл алга.

Нээрээ... би энэ охины нэрийг мэдэхгүй юм байна.

Үнсэлтээ салгасны минь дараа өнөө охин, "Тамхи амтагдаж байна." хэмээн зөөлөн шивнэсэн юм.

" хэмээн зөөлөн шивнэсэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now