11 | Хоёр Жил

320 68 28
                                    

Сургуулийн хаалгаар ормогц уур амьсгал нэг л таагүй байгаа нь мэдрэгдэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сургуулийн хаалгаар ормогц уур амьсгал нэг л таагүй байгаа нь мэдрэгдэв. Бүгд л ямар нэг зүйлийн талаар ам уралдан ярилдах бол би л ганцаар тэдний ярианы сэдэв болсон зүйлээс хоцорч орхиж.

Ангийн үүдэнд очоод чихэвчээ автал хэн нэгэн эмэгтэй хашхичих аж. Тойрон зогссон хүүхдүүдийн дундуур зүсэн орвол Ёнжүнийг цохин уйлж байсан хатагтай намайг хараад чимээгүй боллоо.

Ёнжүний ээж.

"Чамаас болсон."

Хатагтай над руу харан ийн хэлэхэд би хойш ухран нэг алхав.

"Чи миний хүүг уруу татсан. Чамаас болоод гэртээ ч хонохоо байсан. Яагаад миний хүүд ингэж хандаж байгаа юм? Зүгээр л аз жаргалтай амьдарч болох байсан хүүхдийг-"

Чимээгүй бай. Тэд бүхнийг мэдэх нь.

Ёнжүний ээж намайг заамдан аваад, "Тэр миний ганц хүүхэд. Чамаас болоод гаж амьтан болчихлоо."

Хэн ч мэдэж болохгүй.

"Болиоч!!!"

Ёнжүнийг хашхирахад шуугиж байсан анги чимээ аниргүйд автан, хатагтай намайг орхин Ёнжүний урд очив.

"Одоо болно биз дээ? Би гаж амьтан. Одоо сэтгэл чинь ханав уу? Дахиж Сүбин рүү дайрах хэрэггүй. Түүнд ганц л үг хэлээд үзээрэй."

Ангийн хойно байх ширээнээсээ Ёнжүн цүнхээ шүүрч аван ангиас гарсан юм.

Тэгээд эргэж ирээгүй.

Чиний байхгүй эхний сар. Чиний үлдээсэн орон зай хөлдөв.
Чиний эзгүй хоёр дахь сар. Би өөрийгөө алдав.
Чиний үгүй гурав дахь сар. Цаг хугацаа зогсов.
Чиний явсан зургаа дахь сар. Хорвоо гэгч юу юм бэ?
Чиний зугтсан нэг жил. Зүрх минь зогсов.
Чамгүйгээр өнгөрөөсөн хоёр жил. Би чамайг бүр мөсөн алдсан гэдгээ ойлгов.


 Би чамайг бүр мөсөн алдсан гэдгээ ойлгов

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now