01 | Шинэ Төрх

441 73 58
                                    

Та нар хэзээ нэгэн цагт бусдаас болж өөрчлөгдөж байсан уу? Магадгүй бүгд л тийм гэж хариулах биз

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Та нар хэзээ нэгэн цагт бусдаас болж өөрчлөгдөж байсан уу? Магадгүй бүгд л тийм гэж хариулах биз. Хүн бүр л өөрийн хайрлаж, нандигнадаг хүнийхээ төлөө их, бага, сайн, муу гэлтгүй өөрчлөлтийг өөртөө хийдэг байх...

Yeonjun's POV

Толины өмнө зогсон үсээ янзлахдаа би инээмсэглэнэ. Учир нь өнөөдөр хайртын чинь төрсөн өдөр. Чиний хайртай нэгний баяр болохоор чи минь инээмсэглэнэ. 

Өөрийгөө өөрчилснөөс хойшхи арав дахь хоног. Чамаас бусад нь намайг анзаарсан. 

Сургуулийн хаалгаар орсон даруй доод ангийн хэд хэдэн охид надад сэтгэлээ илчилсэн юм. Тэдэнд өгөх хариу минь яг ижилхэн.

"Баярлалаа."

Цорын ганц үг. Чамайг шархлуулахыг хүссэн ердөө ганц л үг. Гэхдээ би өөрийгөө л шархлуулаад байх шиг...

"Уучлаарай, надад хайрлаж явдаг хүн бий." Сэтгэл минь хэлтэй байсан бол тэдгээр охидод үгийн зөрүүгүй ийн хариулах биз. Гэхдээ би хэзээ ч сэтгэлээс минь ундарч буй тэдгээр үгийг амаараа гадагшлуулж үзсэнгүй. 

"Сайхан харагдаж байна."

Үдээсээ үдэн сууж  байтал танил хоолой ийн хэлсэнд би шууд л дээшээ өндийн түүний зүг харлаа. 

"Баярлалаа."

"Уг нь эрт хэлье гэж бодсон ч цаг таарахгүй байсан юм... Янзтай байна аа, Чуи Ёнжүн."

Зөөлөн инээмсэглэн ийн хэлэхэд нь би амьсгалахаа ч мартаж орхив. Гэвч түүнийг нүд салгалгүй ширтэхээ мартсангүй. Инээхэд нь онийх хөөрхөн нүд, хацар дээр нь үүсэх гүн хонхорхой, хамрынх нь жижигхэн үрчлээ... Тэр чигтээ төгс юм.

"Баярла-"

"Надаас болоогүй биз дээ?"

"Юу?"

"Өмнөх удаад хэлсэн үгнээс минь болж гадаад төрхөндөө анхаарч, ингэтлээ өөрчлөгдөөгүй гэж хэлээч?"

Чухал царайлан асуух түүний асуултад юу гэж хариулахаа мэдсэнгүй. Хариултыг нь мэдсээр байж асуусан асуултын зөв хариулт гээч нь чухам юу байдаг юм бол?

Үдийн хоолны цаг тул ангид бид хоёроос өөр хүн байсангүй. Ердөө цонхоор үлээх арав дугаар сарын салхи л надад хань болох шиг.

Уур амьсгалыг зөөллөхийн тулд түүний өөдөөс инээмсэглэн, "Мэдээж үгүй ээ." хэмээвэл Сүбин сая нэг амьсгалаа гарган хариу инээлээ. Тэр хажуугаар минь зөрөн, ангийг орхих гэж байсан ч байрандаа түр саатаад:

"Энэ зун болсон зүйлсийг мартаарай. Тэдгээр бүх дурсамжуудыг хуучин төрхтэйгөө хамтад нь орхиод урагшлах нь чамд л амар." 

"Сүбинаа?"

"Намайг март."

Яг л "Намайг хэзээ ч битгий мартаарай." гэсэн үг шиг сонсогдож байна.

" гэсэн үг шиг сонсогдож байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Our Autumn || MglWhere stories live. Discover now