15 | Эзэнгүй Зүрх

331 62 16
                                    

2 жилийн өмнө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2 жилийн өмнө.

"Чи одоо явсан нь дээр."

Тамхиныхаа утааг гаргахын тулд цонх онгойлгон Сэи рүү харахад тэр нэг л гомдолтой царай гарган газар ширтэнэ. Ийм болохоор л эмэгтэйчүүд ядаргаатай байдаг юм. Албатай юм шиг гуйж гувшиж байгаад өвөрт орчхоод дараа нь илүү зүйл хүсээд л...

"Удахгүй ээж ирнэ. Хурдан яв."

"Би ээжтэй чинь танилцаж болохгүй юм уу?"

Чи өөрийгөө Сүбинаас илүү гэж бодоо юу?

Орны дэргэд хэвтэх түүний хөглөрсөн хувцсыг өөр лүү нь шидээд, "Яах гээв?" гэтэл Сэи жаахан инээмсэглэнэ. Намайг үнэхээр танилцуулна гэж бодсон юм байх даа?

"Би чамайг илүү сайн мэддэг-"

"Дахиж над руу залгах хэрэггүй. Одоо хурдан яв. Чамайг харах хүсэл алга."

"Ёнжүнаа?"

Түүнийг орхин зочны өрөөг зүглэтэл ээж хөмсгөө зангидсан чигтээ их л ууртай харагдах аж. 

Та ч бас намайг ийм болгосон хүмүүсийн нэг.

Сэи өрөөнөөс гарч ирэн ээжид мэндэлсэн ч бидний дунд үүссэн хачин уур амьсгалыг мэдэрсэн бололтой хурдхан арилаад өгсөн юм.

"Гэртээ авчирсан хэд дэх охин чинь вэ?"

"Харин л дээ? Таны наснаас олон юм болов уу?"

"Чи үнэхээр яагаад ингээд байгаа юм?"

"Өчигдөр та намайг ямар байдалд оруулсан гэдгээ мэдэхгүй болоод ингэж асуугаад байгаа юм уу?"

"Чамайг хачин аягласан хэвээр байвал би дахиад сургууль дээр чинь очоод-"

"Хараал идсэн Сүбинийг тайван орхиод өг!"

Өөдөөс нь хэзээ ч дуугаа өндөрсгөж үзээгүй хүү нь түүний өөдөөс хашхирсанд, саяхнаас эвдэрч буруу зам руу орсон даруухан хүү нь хараал хэлсэнд ээж маань балмагдаж орхих нь тэр. Ээж цүнхээ тавин санаа алдахад би:

"Хангалттай хэцүү зүйлсийг туулж байгаа хүүхэд. Гэр бүлийнх нь дарамт дээр нэмээд би ч бас түүний амьдралд гай болмооргүй байна."

"Шилжицгээе."

"Юу?"

"Маргааш Ённам-ду руу нүүе. Угаасаа эмээгийн чинь бие ойрдоо хэцүүхэн байгаа. Эмээгээ асрангаа хичээлээ л хий. Тэр хүүг дахиж харахгүй байхад болно биз дээ? Тэгвэл тэрэнд дахиж чи гай болохгүй. Миний хуучны сайн хүү ч бас буцаад ирэх биз."

"Ээж ээ? Битгий тэг. Би Сүбингүйгээр яаж амьдрах юм бэ?"

"Тэгвэл амьдрах хэрэггүй."

Маргааш нь бид нүүсэн. Эмээгийнд очиж амьдарсан хоёр жил миний амьдралын хамгийн удаан цаг хугацаа байлаа. Би утасны дугаараа сольж, олон нийтийн хаягуудаа устгаж, түүнийг мартан зөвхөн хичээлдээ анхаарах гэж хичээсэн. Гэхдээ бүх зүйл хүссэнээр болдоггүй юм шиг...

Хүүхдийн саван харах бүртээ түүнийг санан хоолой зангирдаг байлаа. Нар жаргах үеийн тэнгэр үзэсгэлэнтэй санагдах бүрт түүнийг бодон санаа алддаг байлаа. Ганцаараа өнгөрөөсөн баяр бүрээр түүнийг үгүйлэн шөнөжин уйлж хонодог байлаа. 

Хамгийн хүйтэн, хамгийн ганцаардмал хоёр жил. Чиний эзгүйрсэн хоёр жил.

 Чиний эзгүйрсэн хоёр жил

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now