14 | Түүнээс саван үнэртдэг

328 63 19
                                    

Yeonjun's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Yeonjun's POV

Навч шарлан унаж буй энэ дүр зураг яг л навчаар бороо орж буй мэт.
Гадаа сэрүү орохтой зэрэгцэн өөрөөсөө салгахаа байдаг түүний бэлэглэсэн ороолт.

Би намарт дургүй...

"Санасан шүү. Маш их."

Түүний харц ямар нэг зүйлийг үл өгүүлнэ. Сүбин надаас харцаа буруулан газар ширтэхдээ нэг л барайгаад явчих шиг.

Аз жаргалтай байгаа гэж бодсон юм сан?

Би л байхгүй чиний амьдрал гэрэлтэнэ чинээ санасан. Аз жаргал бялхсан харц, инээмсэглэлээ барьж ядсан царайг л чамаас хүлээж байлаа. Гэтэл юунд ингэтлээ шархлаа вэ? Надад амсуулсан чиний шарх хамгийн гүн байгаагүй гэж үү? Магадгүй намайг шархлуулах бүртээ чи өөрийгөө гэмтээж байсан юм болов уу?

"Би ч бас."

Чичирхийлж, байж ядах түүний хоолой өмнөхөөсөө ч илүү гүн сонсогдож байна. 2 жил бага хугацаа биш шүү дээ? Энэ хугацаанд чи ч, би ч өөрчлөгдсөн.

Набом руу эргэж харахад тэр зүгээр л инээмсэглэчхээд яваад өгөх нь тэр.

Тэр өдрийг санаж байна уу? Набом надтай үерхэх талаар ярьсан өдөр? Бид хэзээ ч үерхэж, болзоогүй. Би тэгэхэд түүнд татгалзсан. Маргааш нь ямар их санаа зовнин сургууль дээр очсон гээч? Гэхдээ Набом хэнд ч, юу ч яриагүй байсан. Тэр цагаас л хойш... Бэртсэн, үхсэн, хөв хөх өдрүүдэд миний хажууд байж өгсөн хамгийн дотны дүү минь тэр болсон сон.

Би урагш хоёр алхан байрандаа зогслоо. Сүбинаа, чамд над руу эргэж ирэх гурван хором байна. Гурав тоолоод чамайг ирэхгүй бол би бүр мөсөн явах болно.

Нэг...

Миний мэдэх Сүбин үгүй болсон. Одоо чи тэс өөр нэгэн.

Хоёр...

Чиний мэдэх Ёнжүн ахин оршихгүй. Би тэр үеэс ондоо нэгэн.

Гурав...

Гэхдээ энд өөрчлөгдөөгүй нэг зүйл байна.

Дотроо гурав тоолж дуусаад нүдээ нээхэд нэг их дулаан намайг бүчин авсан юм. Удаан хугацааны туршид мэдрээгүй мэдрэмж. Түүний минь тэврэлт.

Тийм ээ, өөрчлөгдөөгүй зүйл нь юу болохыг мэдлээ. Миний чамайг гэх хайр.

"Саван үнэртэж байна."

Сүбин жаахан хөхрөөд, "Чи үргэлж ингэж хэлдэг."

Хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй юм. Түүнээс үргэлж саван үнэртдэг. Бага байхаас эхлээд л бусад хөвгүүд их хөдөлгөөнтэй болохоор тэднээс нэг бол хөлс, эсхүл үнэртэн ханхалдаг байсан. Гэхдээ Сүбин ганцаараа өөр. Хажуугаар тэрнийг зөрөх бүрт би өөрийн эрхгүй эргэж хардаг байж билээ. Нялх хүүхдийн хэрэглэдэг сүүн саван шиг үнэр түүнээс ханхалдаг. Хамгийн энгийн хэрнээ хамгийн тансаг үнэр.

Энэ талаар бодон өөрийн эрхгүй инээмсэглэж, түүний үнэрээр уушгиа дүүргэн зогсож байтал миний хэзээ ч төсөөлөөгүй зүйл болсон. Зүүдэлж зүрхлээгүй тэр зүйл...

Түүний уруулыг амтлах тэр агшинд дэлхий ертөнц зөвхөн биднийг тойрон эргэлдэх шиг... Хэзээ хэзээнээс илүү хамгийн дулаахан, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн танил тэр үнсэлт.

Харин би одоо хорвоогоор нэг хашхирмаар байна. Чуи Сүбин бол миний залуу гэж.

 Чуи Сүбин бол миний залуу гэж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now