06 | Зүрхээр Наадагч

327 76 45
                                    

"Чи зүгээр үү, хонгор минь?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи зүгээр үү, хонгор минь?"

Шатны хажууд уйлан суух жаалхан охиноос ийн асуувал тэр над руу нулимстай нүдээр ширтсээр толгойгоо сэгсрэв.

"Тэгээд л би чамд хэлсэн шүү дээ? Над шиг залуу тэгээд зүгээр юм уу гэж?"

"Би чамд хайртай шүү дээ?"

"Еэринаа? Би чамайг хэзээ ч хайрлахгүй."

Би жаахан инээмсэглэн түүний толгойг илэхэд Еэрин гарыг минь түлхэн над руу муухай харах аж. 

Илүү их үзэн яд.

"Чи бол адгийн амьтан. Өөр хэр олон охидын толгойг ингэж эргүүлсэн? Надад хэл!"

Явган сууж байсан байрлалаа өөрчлөн босоод, цамцныхаа зангиаг янзлангаа, "Харин л дээ... Чиний бодож байгаагаас ч олон юм болов уу?"

"Муу хог шаар!" 

"Баярлалаа."

Түүнийг байранд нь үлдээгээд анги руу явахдаа хажуугаар өнгөрсөн охин бүр лүү инээмсэглэнэ. 

Би хэзээ ийм болчхов доо?

Арав дугаар сарын сүүлчийн өдөр. Бүтэн сарын хугацаанд тохиогоогүй хамгийн дулаахан өдөр байлаа.

Сэтгэлээ илчилсэн охин бүрийг шархлуулж, зовоосоор нэг л мэдэхэд тоогоо алджээ. Цайны газарт намайг нууцхан ширтдэг Хери, сургууль руу явах замд намайг хүлээж зогсдог Жихён, өглөө бүр ширээн дээр минь чихэр үлдээдэг Чэгён, тамхи татахыг минь ажигладаг Еэринээр зогсохгүй бусад нь ч бас. Хоёр долоо хоногийн дотор л би өөрийн шинэ хочуудтай учирсан юм. Адгийн новш, зүрхээр наадагч, хог шаар гэх мэт.

Тамхины ишийг газарт унагаан гишгэлээд эргээд харахад Сүбин хөмсгөө зангидан зогсож байх нь тэр.

Өөрчлөгдсөн намайг харж байна уу? Чиний хэзээ ч хайрлахыг хүсэхгүй шинэ би.

Цүнхнийхээ мөрийг засаад Сүбиний хажуугаар зөрөн өнгөрвөл "Сайхан байна уу?" гэх түүний хоолой ардхан сонстов.

"Юу тэр вэ?"

"Эмэгтэйчүүдийг сольж холин зугаацах."

"Дажгүй шүү? Тэд шархлаад уйлах үе-"

"Чамайг тиймэрхүү харилцаанд орж байгааг би мэдэж байна."

Би түүний зүг сэтгэл хөдлөлгүй харцаар ширтээд, "Тэгээд юу гэж?"

"Тэгээд юу гэж гэнэ ээ? Чамд ичих нүүр алга уу?"

"Юунаас ичнэ гэж?"

"Тэд чамайг хайрладаг."

"Надад хамаагүй."

"Чи харамсана аа."

"Бүр дараа нь бодсон ч... би тэднийг ердөө нэг алдаа л гэж авч үзэх болно."

Түүнийг орхин явах гэтэл Сүбин, "Би ч гэсэн алдаа байсан уу?" хэмээн бувтнав.

"Тийм ээ. Чи ч гэсэн алдаа."

Арав дугаар сарын сүүлийн өдөр. Миний сэтгэлээ татсан тэр өдөр байлаа.

 Миний сэтгэлээ татсан тэр өдөр байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now