02 | Миний Хүсэл

403 68 14
                                    

9 дүгээр сарын 21 , өнгөрсөнд

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

9 дүгээр сарын 21 , өнгөрсөнд

"Одоо Ёнжүний ээлж."

Урдаа байх ундааны савыг эргүүлэн, зогсох тэр агшинд нь амьсгалаа түгжин дээш харвал Сүбин над руу харчихсан сууж байх аж.

"Хариул эсвэл шийтгүүл."

"Та нар л болсон хойно хачин шийтгэл л өгөх байлгүй. Зүгээр хариулъя."

Түүнээс асуухыг хүссэн зүйл хэдэн мянга юм сан... Гэтэл цагаа тулахаар яагаад нэг нь ч толгойд орж ирэхгүй байна аа?

"Ямар хүн сонирхдог вэ?"

Зөвхөн хөвгүүд л хамтдаа тоглож байсан болоод ч тэр үү тэд үнэхээр нухацтай байсан юм.

"Чам шиг нэгэн лав биш."

Сүбиний хариултад бусад хүүхдүүд бүгд инээлдэв. Сүбин бид хоёроос бусад нь.

"Ёнжүн яасан юм?"

Миний хажууд суух хөвгүүн хөмсгөө өргөн над руу харахад Сүбин жаахан инээмсэглэв.

"Би өөртөө итгэлтэй хүмүүст дуртай. Тэд сэтгэл татам байдаг юм. Эмх цэгцтэй хувцасладаг, загварлаг хүмүүс бусдын нүдийг булаадаг. Харин Чуи Ёнжүн эсрэгээрээ биш гэж үү?"

Түүний хэлсэн үгийг би бүтэн өдөржин бодсон. Санаанаас минь гарахгүй, толгой дотор минь эргэлдэж байснаас гадна "Хэрвээ түүний хэлсэн шиг гадаад төрхтэй болвол би түүнд таалагдах байх." гэсэн ёрын бодол намайг зовоож байлаа.

"Яаж засах билээ?"

Үсчин ахын тусгалыг толинд харсан чигтээ, "Намайг догь харагдуулаад өг." хэмээн хариулав.

10 дугаар сарын 10, одоо үед

Тэгэхэд амралтын өдрүүдийг толины өмнө өнгөрөөсөн сөн. Үсээ засуулж ирээд, ямар хувцас өмсвөл сайхан харагдах тухайгаа бодож тархиа гашилгасан. Хоёр жилийн турш юунд ч юм хадгалсан мөнгөний гахайгаа хагалаад их дэлгүүрийн зүг явахдаа би баяртай байсан. Гэвч тэр баяр хөөр минь ердөө өөрөө өөрийнхөө бодолд хууртсан миний өрөвдөлтэй төрх байжээ.

"Чуи Ёнжүн?"

Хичээл тараад гэр лүүгээ алхаж байтал араас хэн нэгэн нэрийг минь дуудах нь тэр. 

Хэн нэгэн гэж хэн болохыг нь би мэднэ.

Чихэвчээ аван түүний зүг харахад Сүбин өнөө л хөөрхөн инээмсэглэлээ тодруулаад, "Маргааш завтай юу?" хэмээв.

"Тийм л бололтой. Яасан?"

"Надтай хамт гадуур гарахыг хүсч байна уу?"

"Надтай хамт гадуур гарахыг хүсч байна уу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Our Autumn || MglWhere stories live. Discover now