07 | Бидний Зун

346 66 54
                                    

7 дугаар сарын 5, өнгөрсөнд

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

7 дугаар сарын 5, өнгөрсөнд

"Сүбинаа?"

"Мм?"

"Юу чамайг тэгтэл зовоогоод байгаа юм бэ? Зүгээр гэж хэлэх хэрэггүй. Би чамайг зүгээр биш байгааг мэднэ."

Сүбин үсийг минь хойшлуулаад, "Би зүгээр л өөрөөсөө болж чамайг алдах вий гэхээс айж байна."

"Дахиад л биш шүү... Гуйя."

Нулимс цийлэгнээд ирэхэд тэр юу ч хэлэлгүй зүгээр л намайг энгэртээ наан тэвэрлээ. Түүний энгэрт энэ насыг бармаар. Ийм дулаахан, тийм таатай.

"Би чамд хайртай."

"Би ч гэсэн."

Үргэлж л ийм байдаг. Дунд сургуулиас хойш. Зун бүр би хайртыгаа олж авдаг. Тэгээд намар нь алдана. Намар бүр миний түүнээс сонсох үгс ижил. "Намайг март".

Тэр хэзээ ч өөрсдийн харилцааг хэн нэгэнд мэдэгдүүлж байгаагүй, хүсдэг ч үгүй. Бусдын нүдэн дээр надтай зүгээр л нэг ангийн хүүхэд шиг харьцдаг ч хоёулахнаа байхдаа хамгийн ихээр энхрийлнэ. Би ийм хайрыг хүсээгүй ээ. Гэхдээ тэр л хүсвэл би юу ч байсан хийж чадна. 

"Намайг үнсээч."

Түүний уруулыг зөөлнөөр амтлахад энэ хорвоо ертөнц зөвхөн биднийг л тойрон эргэлдэх шиг. Нүдэнд оч харагдаж, зүрхэнд гал асах мэт. Халуухан, үзэсгэлэнтэй, донтуулам.

"Өнөөдөр ээлжийн ажилтан маань эрт ирээд ээж нь цагаасаа өмнө тарчих-"

Ээж үглэсээр орж ирэн тийм байдалтай хэвтэж байсан биднийг хараад гацаж орхив.

"Ээж..."

Сүбин шалан дээр хөглөрсөн цамцаа шүүрээд үгийн зөрүүгүй өрөөнөөс гүйн гарлаа.

"Сүбинаа!"

Араас нь гүйх гэтэл ээж гараас минь татан намайг алгадах нь тэр.

"Яаж байгаа юм?"

"Муу бузар амьтан."

"Бузар гэнэ ээ? Би юуг буруу хийсэн гэж?"

"Ямар буруутайгаа мэдэхгүй гэх гээ юу?"

"Мэдэхгүй. Мэдэхгүй гэж байна! Солиортлоо хэн нэгнийг хайрласнаас өөр буруу надад байхгүй гэж байна!!!"

Ийн хэлчхээд Сүбиний араас гарсан ч би хэдийнээ хожимдсон байлаа. 

8 дугаар сарын 17, өнгөрсөнд

"Одоо больцгооё."

"Сүбинаа би-"

"Би Шим Ёнд хайртай. Түүнийг шархлуулмааргүй байна."

"Тэгвэл би? Чи надад хайртай гэсэн."

"Алдаа байсан юм. Зүгээр л нэг алдаа. Тэр үгс, тийм зүйл хийсэн минь ч... Чи миний хувьд алдаа."

"Сүбинаа..."

Би түүний гараас татан нулимстай нүдээр харах ч тэр өөр байлаа. Түүний над руу ширтэх харц хорвоогийн хамгийн аймшигтай, бас хүйтэн харц байсан юм.

Сүбин гарыг минь тавиулаад эргэх харахдаа "Намайг уучлаарай." хэмээн зөөлөн шивнээд алхлаа.

Гэрийн довжоон дээр зогсох надад шилэн хүзүүгээ харуулаад одсон тэр. 

Би уйлахаас өөрийг хийж чадаагүй. Бүтэн өдөржин уйлж, шөнөжин өөрийгөө хараасан сан. Хэрвээ би өөр байсан бол гэх бодол. 

Хэрвээ би эмэгтэй байсан бол бид арай өөр байх байсан болов уу?

Хэрвээ би эмэгтэй байсан бол бид арай өөр байх байсан болов уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Our Autumn || MglWhere stories live. Discover now