03 | 10-р Сар

371 68 34
                                    


Шөнөжин сэрүүн хоносон ч бие минь үнэхээр хөнгөн шингэн санагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шөнөжин сэрүүн хоносон ч бие минь үнэхээр хөнгөн шингэн санагдана. Чамтай уулзана гэхээс дотор ямар нэг зүйл буцалж, аманд дуу аялагдах аж. 

"Ээж ээ? Та миний хар үслэг хүрмийг харсан уу?"

"Би өлгүүрт хийчихсээн."

Утсаа халааслан өрөөнөөс гарахад ээж хаалга налан зогсож байв. 

"Амралтын өдөр ийм эрт хаачих гээв?"

"Хүнтэй уулзана."

"Нөгөө хүү юу?"

"Тэр... Тийм ээ."

"Болохгүй."

"Яагаад?"

"Чи надад тийм зүйл харуулчхаад одоо түүнтэй уулзах гэж байгаа хэрэг үү? Нэг мөсөн бид гэрлэнэ гээд хэлчхээч?"

"Яагаад болохгүй гэж?"

"Чуи Ёнжүн!!!" 

"Би хүссэн хүнтэйгээ уулзаж, хүссэн хүндээ дурлана. Танд хамаагүй."

"Чамайг эрэгтэй хүнд татагддаг гэж бусад хүмүүс мэдвэл би түмний шившиг болно. Яагаад намайг ч болсон бодож болохгүй гэж?"

Хүрмээ цахилгаандангаа ээж рүү харах харц маань хэлэхийг хүссэн бүхнийг минь түүнд хүргэсэн байгаасай.

"Тэгэхээр би таны хувьд ичгүүр байж."

Гэрээс хурдхан гаран Сүбинтэй уулзах газраа, товлосон цагтаа ирсэн ч тэр харагдсангүй.

Арван минут... гучин минут... нэг цаг...

Түүнийг хүлээн зогссон нэг цагийн хугацаанд намрын жавар биш, толгой дотор минь эргэлдэх тэдгээр бодлууд л намайг дааруулж байсан юм.

"Тэнэг."

Зөөлөн хоолой ард дуугарахад эргэн харвал Сүбин амьсгаатчихсан зогсож байх аж.

"Гадаа хүйтэн байхад хажуугийн кафед ч болсон хүлээж байхгүй..."

Тэр өөрийн ороолтыг миний хүзүүгээр ороон, дараа нь бээлийгээ гарт минь өмсүүлж өгөх зуураа, "Сууж явсан автобус маань түгжрээд, цаг гаран хүлээж суусан ч огт хөдлөхгүй болохоор нь гайхаад буутал уулзвар дээр осол гарчхаж. Чам руу залгах гэсэн ч утасны цэнэг дуусаад..." хэмээн шулганах нь туйлын эгдүүтэй.

"Ирсэн чинь л хангалттай."

"Намайг муу хүн шиг харагдуулахаа болихгүй юу, Чуи Ёнжүн?"

Сүбин инээсээр гараас минь хөтлөхөд би гацаж орхив.

Хөөе, зүрх гуай... Жаахан чимээгээ дарахгүй бол хавийн амьтан чамайг сонсох нь.

"Хаашаа явж байгаа юм?"

Түүний хөтлөсөн гараас улам чанга атгаж, ороолтноос нь түүний үнэрийг үнэртэн, уушгиа дүүргэхдээ ийн асуув.

Савангийн үнэр.

"Удахгүй найз охин бид хоёрын нэг жилийн ой болно. Түүнд өгөх бэлгээ сонгох гээд... Чи энэ тал дээр мэдрэмжтэй шүү дээ?"

Ийм үг сонссон хэрнээ одоо хүртэл догдолж байгаа би яав ч цоо эрүүл хүн биш биз.

"Ойлголоо. Чи өгч байгаа бол юу ч байсан Шим Ёнд таалагдана гэдэгт итгэлтэй байна."

Хэрвээ энэ чамайг жаргалтай болгох юм бол... Би чамд хийж өгье. 

Хайртынхаа энгэрт эрхлэхэд чинь та хоёрыг гийгүүлэх нар болог, миний энэ өчүүхэн хайр
Хайртынхаа уруул дээр үнсэхэд чинь өлмийн доорх ивээс чинь болог, миний энэ муу хайр.

Хайртынхаа энгэрт эрхлэхэд чинь та хоёрыг гийгүүлэх нар болог, миний энэ өчүүхэн хайрХайртынхаа уруул дээр үнсэхэд чинь өлмийн доорх ивээс чинь болог, миний энэ муу хайр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.








Tulip: For Sally YN... You're the reason of my life💙🌸

Our Autumn || MglWhere stories live. Discover now