Author's note: Бүх хуучны бичвэрүүд минь засвар хийгдээгүй анхны хувилбараараа байгаа тул уншихад тааралдах алдаа оноо бүрээсээ уучлал хүсье. Энэ бүх бичвэр миний туршлага бас ертөнцийн минь гайхалтай нэг өнгүүд байсан билээ. Уншиж буйд баярлалаа ♡
Би нэгэн цагт гайхамшгийн оронд байж үзсэн юм. Би бусдын санаанд оромгүй зүйлсийг мэдэрч, бусдын хардагаас илүүг харж, сонсдогоос илүүг сонсож, мэдэрдэгээс илүүг мэдэрч үзсэн. Түүний дуу хоолой цаг хугацааг удаашруулах шиг болж, бид нэг секундад нэг цаг амьдарч байлаа. Түүний хүрэлт бүхэн намайг бодит ертөнцөөс тасалж, би уудам огторгуй дунд хүссэнээрээ дүүлэн нисэж, зугаалж явлаа. Үнсэлт бүхнээс нь би өөрийнхөө амьд оршин буйг мэдэрч, харц, инээмсэглэлээс нь хэдэн мянган өнгө цацран тэнгэрт хөөрөхийг ч үзсэн. Би тэнд үүрд үлдэж болох байсан.
Гайхамшгийн оронд тохиолддог юм бүхний нэгээхэн хэсэг байна гэдэг өвөрмөц бас сонирхолтой хэдий ч нэг л өдөр тэвчээр алдахад хүргэх болно. Асар олон асуулт, гайхшрал, төсөөлөөгүй үйл явдлуудыг хүлээн авахад зориулагдаагүй байсан уураг тархи чинь ачааллаа дааж ядна. Юм бүхэнд хариулт үгүйлэгдэж, юм бүхэнд эргэлзээ төрнө. Аль нь бодит, аль нь төсөөлөл гэдгийг ч ялгах аргагүй. Энэ бүхэн чамд хэчнээн хүнд тусахыг төсөөлөөд үз.
Гэвч тэр тусмаа сонирхол татна.
Сониуч зан бидний хамгийн том дайсан.
Одоо өнгөрсөнрүү эргээд очьё...
Ингээд охин өөрийн огт мэдэхгүй ертөнцийн тухай бодол, төсөөлөлд автан тэнгэр ширтэж суулаа.
Тэр амнаасаа утааг гаргах бүртээ өнөө хачирхалтай ертөнцөд айлчлан очихыг улам ихээр хүсэн тэмүүлж, тэр хүсэл нь түүнийг үгүй хийж байгааг мэдэрч байлаа. Хажууд нь суух залуу түүний дотоод ертөнцийн талаар юу ч үл гадарлана. Гагцхүү өөрийн хүсэл, итгэл үнэмшилдээ л татан оруулахыг хичээж, охиныг өөрт нь донтоосой л гэж хүсэх аж.
-Надтай ярилцаач хэмээн залууг гуйхад,
-За тэгвэл бусдын олдог, миний олдоггүй зүйлийн тухай ярилцъя хэмээн охин хариуллаа.
-Тэр чинь юу билээ?
-Хайр.
YOU ARE READING
"Надад танин мэдэх хүсэл байна"
Romance-За тэгвэл бусдын олдог, миний олдоггүй зүйлийн тухай ярилцъя. -Тэр чинь юу билээ? -Хайр. /Дууссан/ Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах болон хуулахгүй байхыг анхааруулъя. :)