Дахин нэг удаа

2.2K 120 0
                                    

Өөрийгөө чангахан чимхсэнд өвдөж, би ч энэ өвдөлтийг мэдрээд баярлан инээмсэглэв.

Үнэхээр зүүд биш... Энэ бүхэн бодит.

Өвдөлт аз жаргал мэдрүүлнэ гэж хэн мэдэх билээ?

Би итгэж чадахгүй нь ээ. Яг л сайхан зүүднээсээ одоо хүртэл сэрээгүй байгаа мэт. Маш урт, маш бодит зүүд шиг.

Бодит байдлыг зүүд гэж, зүүдийг бодит байдал гэж бодсоор байдаг тэр охин хэвээрээ л байна. Магадгүй хэзээ ч өөрчлөгдөхгүй биз.

Түүний биеийн дулаан намайг төөнөсөөр байх ба цаг хугацааг яг энэ мөчид л зогсоочихмоор санагдав. Амьсгал нь толгойны минь ардхан талд мэдрэгдэж, том гар нь бэлхүүсээр минь тэвэрчээ. Түүний гарыг дэрлээд унтсанаа мэдээд би булчин дээр нь зөөлөн үнсэж инээмсэглэлээ.

Эргэж харан нүүрийг нь ширтээд хэвтмээр санагдсан ч хөдөлчихвөл сэрчих байх гэж санаа зовсондоо хөдөлгөөнгүй хэвтсээр л байлаа.

Энэ өглөө би ер бусын аз жаргал, баяр хөөртэй байна. Өөрийн эрхгүй инээд алдмаар, эргэлдэн бүжиглэмээр. Хэдэн хоногийн өмнөөс л мэдэрсэн айдас хэдий хэвээрээ байсан ч санаа зовох минь багасч, бүх зүйл сайхан болно гэх итгэл зүрхэнд минь асч байлаа.
Ямартай ч одоогоор би тайван л байна. Хэр удаж байж өнөө айдастаа эргэн автах вэ гэдгээ хэлж мэдэхгүй. Гэвч би тун ховорхон тохиох энэ аз жаргалтай, энгийн өглөөг чадахаараа мэдэрмээр байна.

Гэнэт тэр өндийн мөрөн дээр минь үнсэх үед би эргэн хараад цээжинд наалдан хэвтэв.

-Өглөөний мэнд.

Тэр ийн хэлээд толгой дээр минь үнсэж, нурууг минь зөөлөн илэв. Хэзээ ч ийм таатай сайхан мэдрэмжийг мэдэрч байгаагүй гэдгээ би хүлээн зөвшөөрч байна. Надад хэзээ ч ийм таатай байгаагүй.

-Өдрийн мэнд гэж хэлсэн нь дээр байх. Хоёулаа нам унтчихаж.

Инээмсэглэн хэвтэхдээ би огцом нүдээ нээн, дээш өндийлөө.

-Өнөөдөр Casey ирнэ. Одоо ороод ирвэл яанаа.

Би дээш өндийн хажуу тийш гараа сунган цамцаа авч өмсөх үед тэр яг бэлхүүсээр минь тэврээд хойш хүчтэй татан, хэвтүүлэв.

-Тэр ирэх болоогүй ээ.

Гар нь хэвлий дээр минь ирж, аажмаар доошлоод цамцан доогуур минь оров. Уруул нь хүзүүг минь таалж, энэ мэдрэмжээс болоод би нүдээ анин, булчингаа чангалж, орлуу шигдлээ.

"Надад танин мэдэх хүсэл байна"Where stories live. Discover now