Гэнэтийн уулзалт

1.6K 115 2
                                    

-Чи надад ямар эм өгчихөв өө?

-Бие чинь дээрдэж байгаа биздээ.

Өвдөлт ор тас мартагдан, бие минь тайвширч сандлын түшлэг налан суухдаа би удаанаар толгойгоо дохив.

Гэсэн ч нэг л биш. Толгой минь эргэж, тааз эргэлдэж эхлэхтэй зэрэгцэн би нүдээ анив.

-Чи надад юу өгчихөв өө?

-Чамд хэрэгтэй зүйлийг.

Амьсгал давхцан гарын алга хөлөрч, би сандарсандаа сандалруугаа улам шигдэв. Гэсэн ч нэг талаараа би асар их таашаал, тайвшралыг мэдэрнэ. Удалгүй тэр гараас минь атгаж нүүрэнд минь хүрэхдээ,

-Чи надад талархах болноо, Margot. Одоо нэгэн хэвийн уйтгартай амьдралаар амьдрах хэрэггүй гэж шивнэлээ.

.
.
.

-Би чамайг эмнэлэгт үзүүлэх ёстой гэж бодож байна.

-Үгүй ээ, би зүгээр.

-Tommy! Одоо зөрүүдлэж байх цаг биш. Би чамайг өвдөлтөндөө болоод маш ихээр шаналахыг мэдэрсэн. Үзүүлчих л дээ, тэгэх үү?

-Би зүгээр. Үзүүлэх шаардлагагүй.

Тэр хүрмээ тайлж, цагаан цамцныхаа товчнуудыг нэг нэгээр нь суллаж байхдаа намайг тоож ч харсангүй. Би түүний урд очоод гараас нь атгаж болиулаад шуудхан уруул дээр нь үнслээ. Тэгээд дахин нүдрүү нь ширтэж,

-Гуйж байна гэж шивнэв.

Түүнийг ямар нэгэн зүйл хэлэх байх гэж бодсон ч тэр үг дуугарсангүй. Нүдэнд нь миний тааж мэдэмгүй хачирхалтай бодлууд хөвж харагдах шиг, надад ямар нэгэн муу зөн совин төрж байлаа. Нэг зүйл буруу байгаа мэт. Удахгүй түүний нүдрүү дахин харж, дахин уруулыг нь үнсэхгүй мэт. Түүнээс хариулт хүлээн ширтсээр байсан ч тэр юу ч хэлэхийг хүсэхгүй байгаа нь тодорхой байлаа.

-Tom...

-Би зүгээр! Ойлгосон уу? Чамд надад санаа зовох шалтгаан байхгүй. Би яг одоо ганцаараа баймаар байна.

Түүний ширүүн үгнээс болж би цочин, гайхшралд автлаа. Түүнд юу тохиолдоо вэ?
Тэр намайг тэвэрч хэвтээд өвдөлтөө мартахыг хичээхийн оронд явуулахыг хүсч байна. Уг нь би түүнд л туслах гэсэн юм.

-За за. Тэгж хүсч байгаа юм бол...

Түүнрүү хэсэг харан зогсож байгаад би үг дуугаралгүй бас эргэн харалгүй түүний гэрээс гарав. Гэртээ орж ирээд би урамгүйгээр өрөөндөө орон хаалгаа хаав.

"Надад танин мэдэх хүсэл байна"Where stories live. Discover now