Гурав...

2.8K 168 3
                                        


Би хэдийнээ сэрчихсэн атал нүдээ нээж
чадсангүй. Маш хүнд зүйлээр дарчихсан юм шиг. Эсвэл хэн нэгэн нүдийг минь таглачихсан юм болов уу?
Би ямар нэг хатуу зүйл дээр хэвтчихсэн, хамаг бие минь хөшчихсөн байна. Бас маш их даарч байгаагаа мэдэрсэн ч хөдлөх тэнхэлгүй болжээ. Нэг л таагүй муухай үнэр үнэртэж, дотор муухайрсан тул би амаараа амьсгалж эхэллээ. Гэвч энэ бүхнээс хамгийн хэцүү нь толгойн өвдөлт. Би юу юугүй хорчийж, хатах юм шиг, тархи минь аажмаар ажиллагаагүй болох шиг, ямар нэгэн зүйлд баригдаж, хоригдсон аятай.

Энэ байдал үргэлжилсээр, би яаж ч чадахгүй удаан тарчилсны эцэст хэн нэгэн хүний хөлийн чимээг олж сонслоо.

-Margot? Намайг сонсож байна уу?

Би арайхийн толгой дохисонд тэр инээд алдаад намайг их л хүчтэй татан өндийлгөв.

"Намайг тавь" гэж хэлэх гэсэн ч чадсангүй. Ингэхэд тэр юу хийгээд байнаа?
Өөрийн биеэ удирдаж чадахгүй байгааг минь далимдуулан намайг ашиглах гэж байгаа юм болов уу?

-Юу гээч Margot? Чи өнөөдөр дэндүү ихээр хэтрүүлсэн байна.

Ингэж хэлэнгээ тэр цамцыг минь тайлахыг оролдож байгааг би мэдрэв.

-Гараа тат...

-Бас үг хэлэхтэйгээ юу?

Ингээд л би унтаа байдалтай байгаа өөрийн ухамсраа эргүүлэн олж авахыг хичээж, удалгүй гараа хөдөлгөж эхэллээ.

Ингээд би баруун гараа хажуу тийш явуултал төмөр хайч гарт баригдаж, харж чадахгүй байсан ч тэр даруй цамцтай минь ноцолдох өөдгүй амьтныг цохиж орхив...

•Гурав /Өдрийн зүүд/

Надад танин мэдэх хүсэл байна.

Чи өнгөрснөөсөө зугтааж болно. Энэ бол ямар ч асуудалгүй. Учир нь өнгөрсөндөө сэтгэл хангалуун байдаг хүн хэд билээ? Магадгүй чи хүүхэд нас, огтхон ч сайхан зүйл тохиолдоогүй ахлах сургууль, хайраа зориулсан ч хариу мэдэрч чадаагүй гунигт өдрүүд гээд юунаас ч зугтаж байж болно. Энэ байдаг л зүйл, тийм үү?
Би ч бас зугтаж байгаа. Өдөр болгон л тийм байсан. Яг л энэ нуугдаж, байраа сэлгэсэн тогтворгүй амьдрал минь хэвийн л үзэгдэл мэт. Нэрээ сольж, гадаад төрхөө өөрчилсөн минь дөнгөж эхлэл байсан. Шаргал сортой цайвар бор үстэй байсан би хүрэн улаан үстэй болсон. Энэ нь ч надад таалагддаг. Улаан гэж тийм ч их мэдрэгддэггүй, зүгээр л маш сайхан дээр үеийн мебель шиг... Үс минь надад хэтэрхий гоёдсон мэт санагдах үе ч бий.

"Надад танин мэдэх хүсэл байна"Where stories live. Discover now