Анх би гайхамшгийн оронд очихдоо юм бүхэн үргэлж л анх байсан шигээ төгс, сайхан санагдана гэж найдсан. Би үнэхээр л тэр ертөнцийн өнгө төрхөнд л хууртчихсан юм.
2014.05.30 Баасан гариг
Би бол аз жаргалтай энгийн л охин. Би амьдралын бүх зүйлээс таашаал авч, бүх зүйлд баясаж чаддаг. Хамгийн гунигтай зүйлээс ч инээмсэглэх шалтаг олдог. Бүх зүйл миний хувьд яг л нэг том тоглоомын талбай шиг санагддаг. Тоглоод л, тоглоод л...-Цаг боллоо. Эсээгээ бичиж дуусгасан гэж найдаж байна.
Багш над дээр хүрч ирэн бичсэн зүйлийг минь хараад толгойгоо зөөлөн сэгсэрлээ.
-Амралт эхлэх гэж байгаа гээд ингэж байна уу?
-Багшаа, би өөрийнхөө тухай үнэнийг л бичсэн. Та тэгээрэй гэсэн шүү дээ.
-500 үг. Margot, доод тал нь 500 үг.
Багш руу нүүр дүүрэн инээмсэглэсэнд цаасыг минь хураан аваад нүдээ эргэлдүүлэн цааш алхан одов.
Ер нь л ямар тэнэг нь зуны амралт эхлэж байхад 500 үгтэй эсээ бичээд сууж байх вэ дээ.
Ийнхүү бүгд сургуулийн хонгилд гарч ирэн цаг руу ширтэн зогсоцгоолоо. Бөөрөнхий цагны доор (+ 1 цаг) гэж цаасан дээр бичсэн байгааг тодхон харж болно. Энэ нь уг цаг 1 цагаар хоцорч явж байгаа шүү, тиймээс нэг цаг нэмж бодоорой гэдгийг анхааруулсан хэрэг. Шат тавиад, цагийн зүүг нэг цагаар урагшлуулах тийм л хэцүү байгаа бололтой. Сургуулийн жижүүр, багш, ажилчид ч ийм залхуу байхад бид яах ч билээ дээ. Ийм байдалтай хэд хонож байна.
Ингээд тарах цаг болж хонх дуугарлаа. Бүгд орилолдон, би ч тэдний дунд нулимс дуслуулах шахан зогсоно.
Ингээд дууслаа. Ингээд дууслаа!
Би шууд л хүмүүсийн хажуугаар зөрөн гүйж, сургуулийн хаалгаар гарлаа. Тэгээд хаашаа гэдгийг мэдэхгүй ч зүгээр л гүйсээр байв. Толгойд минь эргэлдсээр байсан бодол бол ердөө л "адал явдал", "эрх чөлөө" байв. Энэ зун би хэний ч хараа хяналтгүй, зөвхөн хүссэнээрээ л байх болно. Тэр дундаас хамгийн сайхан нь би эндээс явах болно. Хаашаа ч хамаагүй. Одоо хийх зүйл минь гэвэл ердөө л гэрийнхэндээ хэлэх...
.
.
.-Би том болсон. Одоо бие даан амьдармаар байна.
-Чи жоохноороо шүү дээ.
-Би насанд хүрсэн.
-Үгүй ээ, чи дөнгөж 17 настай.
-Тэнгэр минь!!! Би хоёрхон сарын дараа 18 хүрнэ шүү дээ. Та намайг 16 настай байхад 17 хүрэхэд чинь тусдаа гарахыг зөвшөөрнө гэсэн. 17 хүрэхэд 18 болгож урагшлуулсан. Гэтэл одоо бүр 21 нас байх даа яадаг юм? Би энд хөгшрөх юм байна л даа. Хүнтэй гэрлэж, хурим хийж чадахгүй нь.
YOU ARE READING
"Надад танин мэдэх хүсэл байна"
Romance-За тэгвэл бусдын олдог, миний олдоггүй зүйлийн тухай ярилцъя. -Тэр чинь юу билээ? -Хайр. /Дууссан/ Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах болон хуулахгүй байхыг анхааруулъя. :)