Бүгд гараад явсны дараа би хаалгаа сайтар түгжээд өрөөндөө оров. Сая болсон зүйлс намайг цочирдуулж, орон дээрээ суухдаа би онгорхой цонхны зүг харлаа. Тэр хүний амь хөнөөдөг байсан. Хэр олон гэдгийг мэдэхгүй. Бас тэдгээр муу хүмүүстэй нийлснээр хичнээнийг хөнөөхийг ч мэдэхгүй. Яагаад, юуны тулд? Мөнгө, эрх мэдэл, хар тамхи? Юуны ч төлөө байж болно. Гол нь Tommy-г би тэдгээр хүмүүсээс аль болох л хол байлгамаар байна. Энэ бол миний хүсэх цор ганц зүйл. Гэтэл надаас болоод тэр дахин тэдгээр муу зүйлсийг хийх болчихлоо.
Энэ мөчид түүний үгс санаанд минь буув. "Учраа олохгүй яваа жоохон охин", "хамаагүй хүн", "хамгаалах зүйл үлдээгүй"... Тэдгээр үгс яг л жинхэнэ мэт санагдсан нь аймшигтай. Гэвч тэдгээр үгсийг ердөө намайг энэ бүхнээс хол байлгахын тулд л хэлсэн. Би мэдэж байна. Тэр үгс жинхэнэ биш.
Ингээд би тагтан дээр гарч бушуухан түүнийгээ хармаар бас уулзмаар санагдав. Төмөр торон хаалтыг онгойлгоод цонхон дээр нь очсон ч түүний өрөө харанхуй байлаа. Цонхны хаалгыг түлхсэн ч түгжээтэй байв. Тиймээс би цонхыг тогшиж эхэллээ. Тэр гэртээ байх ёстой. Учир нь үүдний өрөөний гэрэл асаалттай бололтой, хаалганы доогуурх завсраар гэрэл тусна. Түүнийг өрөөндөө орж ирэх байх гэж бодсон ч орж ирсэнгүй. Тиймээс би хэсэг зогсож байгаад өрөөндөө орохоор явлаа.
Би хэтэрхий их ядарчээ. Сүүлийн хэд хоногт маш олон зүйл болж байна. Tommy толгой тархины ямар нэг өвчинтэй байх магадлалтай. Бас Paul. Түүний өгсөн "бэлэг". Тэгээд муу залуус... Би ойлгохгүй нь ээ. Толгой минь энэ бүхнийг бодсон даруй өвдөж байна. Тиймээс унтаж амрах хэрэгтэй. Оройноос өглөө дээр гэж үг байдаг. Маргааш өглөө босоход бүх зүйл сайхан болно гэсэн итгэлтэйгээр сэрэх болно гэж би өөртөө хэллээ.
•
Өглөө сэрсэн даруй түүний гэрийн хаалган дээр очиж, уйгагүй хүлээсний эцэст гарч ирэхэд нь уулзахдаа би огт өөр хэн нэгэнтэй яриад байх шиг санагдав. Тэр илүү дуугүй бас ууртай... Мөн нүдрүү минь эгцэлж харалгүй өөр тийш ширтэнэ.
-Намайг хамгаалахын тулд тэгж хэлснийг чинь би мэднэ. Би зүгээр. Хэлсэн үгэнд чинь гомдоогүй. Би мэдэж байгаа.
-Үгүй ээ, тийм биш.
-Юу? Би ойлгохгүй байна.
Тэр малгайтай том саарал цамцныхаа халаасанд гараа хийж, тоомжиргүй зогсоно. Тэгээд надруу танихгүй хүнрүү харж байгаа мэт харж,
-Би үнэнийг хэлсэн гэж хэллээ.
-Tommy болилдоо, тэд энд одоо алга. Ийм зүйл хэлэх шаардлагагүй.
![](https://img.wattpad.com/cover/38555971-288-k409924.jpg)
ESTÁS LEYENDO
"Надад танин мэдэх хүсэл байна"
Romance-За тэгвэл бусдын олдог, миний олдоггүй зүйлийн тухай ярилцъя. -Тэр чинь юу билээ? -Хайр. /Дууссан/ Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах болон хуулахгүй байхыг анхааруулъя. :)