Би хэлсэн үгэндээ хүрч чадахгүй нь. Ганцхан шөнө. Тэгээд л явуулж чадна гэж бодсон ч үгүй юм байна.
Яг одоо би орон дээрээ, цус болсон дэрийг гартаа тэврэн сууж байхад тэр харин орноос хэдийн өндийжээ.
-Үлдээч. Гуйя, үлдээч дээ. Намайг битгий орхиоч.
Би хэдий нулимс урсгаагүй ч сэтгэл дотроо хэдийнээ уйлж байлаа. Тэр дахиад л гараад явчихна. Би дахиад л түүнийг хүлээхээс өөр аргагүй болно. Ганцхан дуудлагыг, надтай биш Casey-тэй ярьсан тэр ганц дуудлагыг би дэндүү удаан хүлээсэн.
-Чамд дахиж аюул тулгарахгүй. Би тэдэнд санаа тавих болно.
-Гэхдээ надад тэд нар хамаагүй. Чи л хамаатай.
Харин тэр эргэн харалгүйгээр хаалга зүглэж удалгүй хаалга хаагдах чимээ сонсогдох үед би давхийн цочих шиг болж, зөвхөн ганцаардал, гуниг л надтай цуг үлдэх нь тэр. Ингээд л ашиглуулаад үлдэж байгаа мэт. Гэхдээ би өөрөө хүссэнд гол учир байгаа юм.
Тэр намайг хамгаалж байна гэх ч үнэндээ алж байна. Алсаар байна.
Би тэсэхгүй нь. Чадахгүй нь. Ингээд л болих хэрэгтэй. Одоо зүгээр л бүх зүйлийг мартмаар байна. Үхэл бол амар амгалан гэж олон номон дээр бичигдсэн байсан. Надад энэ амьдралд хийх, хийж чадах зүйл үлдээгүй байх.
Дараа төрөл гэж байдаг гэсэн. Магадгүй миний дараа төрөл илүү сайхан байна байх. Тэгж л найдаж байна.
•
•
•-Alice! Надруу хараарай! Алив, надруу хар!
Casey сандран орилж, харин би толгойгоо барин тийчлэхдээ өвдөлт хамаг мэдрэмжийг минь шатаан үгүй хийж байгаагаас өөр зүйл мэдэрсэнгүй.
-Урт амьсгаа ав. Алив!
Түүний үгэнд орохыг хичээж урт амьсгаа авсанд дотор арай л уужраад ирэв.
-Тайвшир...
Нүдээ нээсэнд Casey орны захад суучихсан, толгойг минь өөрийнхөө өвдгөн дээр тавьжээ. Харин миний хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол түүний цамцан дээрх цусны толбо байв.
-Цамц чинь... Чиний дуртай цамц байсан. Энэ толбо арилахгүй дээ.
-Энэ яах вэ. Захын дэлгүүрээс 5$-оор л авчихна. Санаа зовох хэрэггүй.
Тэр яг л ээж шиг үсийг минь илж тайвшруулна.
-Би Halloween тэмдэглэмээр байна.
Тэр хэлсэн үгэнд минь инээд алдаад,
-Яагаад болохгүй гэж? Чи Addams Family дээр гардаг нөгөө охин, хэн ч билээ дээ... Тэр болж болно. Харин би Harley Quinn болж ормоор байна. Хоёулаа тэмдэглэж болно шүү дээ хэмээн намайг дэмжлээ.
YOU ARE READING
"Надад танин мэдэх хүсэл байна"
Romance-За тэгвэл бусдын олдог, миний олдоггүй зүйлийн тухай ярилцъя. -Тэр чинь юу билээ? -Хайр. /Дууссан/ Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах болон хуулахгүй байхыг анхааруулъя. :)