Аюул

1.3K 104 3
                                    

Би өнөө шөнө чамайг санана гэдгээ мэдэж байна. Бас зүүдэнд минь чи ирэхийг ч мэднэ. Чи ч бас магадгүй намайг зүүдэлж байгаа... Зүүд болгоныг минь чи эзэшчихээр, бодол бүхэн минь чиний тухай, чамайг чиглээд байхаар би дүв дүүрэн атлаа бас хоосныг мэдрэх юм.

Би бүхнийг мартаад байх шиг мөртлөө дотроо улам шаналсаар, түүнийг улам ихээр санасаар байна.

Casey-тэй үг дуугаралгүй нэг хонов. Маш удаан, уйтгартай, бүрхэг нэг өдөр. Өрөөнөөсөө ч гаралгүй, бүр орноосоо ч өндийлгүй хэвтсээр байлаа. Толгой өвдөж, бие хөндүүрлэн өвдөх аж. Хамарнаас дахиад л цус гарсан байгааг хараад би тоомжиргүйгээр орноосоо өндийж дотуур хувцастайгаа сууж байтал уруулыг минь даган цус урсаж, гуян дээр дусаллаа. Хэдий арчсан боловч тогтолгүй цус урссаар, дарах гэж оролдсон ч урссаар. Хэзээ ч ингэж ихээр цус гарч байгаагүй учраас би сандарч, Casey-г чангаар дуудан орилох гэснээ болиод хамраа дарсан хэвээр орон дээрээ буцаад хэвтээд өгөв. Толгой минь эргэсээр. Удалгүй хаалга онгойн Casey орж ирэхэд тэр их цусыг харсандаа сандарч, нэрийг минь чангаар дуудах нь сонсогдлоо.

Нүдээ нээхэд би эмнэлэгт байгаагаа ухаарав. Casey орны хажууд суугаад надруу эелдгээр инээмсэглэж, зүүн гарыг минь атгажээ.

Би зөөлнөөр ёолон,

-Новшийн мэдрэмж байна шүү гэж хэлээд инээмсэглэх аядахад тэр хэдий инээсэн ч тэр нь яг л миний байнгын гаргадаг хуурамч төрх шиг санагдав.

-Бие чинь яаж байна? Өвдөж байгаа зүйл байна уу?

-Толгой өвдөж байна.

Бие минь сул дорой болж, хоолой минь яг л олон хоног ус уугаагүй хүнийх шиг хатаж, чангахан ярихад зовиуртай байлаа.

Casey гараас минь атгасан хэвээр тэнд суусаар л байв. Ямар нэг зүйл хэлэх гээд байгааг нь ойлгосон ч асууж зүрхлэхгүй байлаа. Хэрэв намайг өвчтэй ч юм уу, нэг тиймэрхүү зүйлийн тухай ярьвал би яах болж байна? Тиймээс би асуусангүй. Түүний хэлэхийг нь л хүлээлээ.

Бид хэсэг хугацаанд ширтэлцсэний дараа би тэсэлгүй түүнд,

-Хэлэх гэсэн зүйлээ нуух хэрэггүй гэж хэллээ.

Харин тэр хэсэг чимээгүй сууж байгаад нүдийг минь эгцэлж харахаа болин газар ширтэхдээ,

-Чамайг мэс засалд орох хэрэгтэй гэж эмч хэлсэн.

-Юу? Яагаад?... Ямар мэс засал?

"Надад танин мэдэх хүсэл байна"Donde viven las historias. Descúbrelo ahora