Найм...

2.3K 142 5
                                    

Нүдээ арайхийн нээхэд миний байгаа газар бүрэнхий, гэрэл муутай байгаа нь шууд харагдав. Би дулаан хөнжил дотор, танихгүй гэрлэн бүрхүүлийг ширтэн хэвтэхдээ өөр өрөөнөөс ямар нэгэн цохих , нүдэх чимээг олж сонслоо.

Ухаан алдан унахдаа цохисон бололтой, гар хөндүүрлэнэ. Танихгүй айлд сэрж байгаадаа айх ёстой ч би ер бусын амгалан тайван байв. Удаанаар дээш өндийсөнд хаалганы хажуугийн сандал дээр цүнх, гадуур хувцас минь байж байв. Нөгөө чимээ гарч байгаа өрөөнд очихоор шийдэн хаалга онгойлготол би танил гэрт байгаагаа ойлголоо. Tommy намайг гэртээ авчирчээ гэж бодохтой зэрэгцэн би толгой өвдөхийг мэдрэв. Магадгүй хүчтэй унасан байх. Гэхдээ сэтгэл хөдлөл намайг бүрэн эзэмдэж, зүрх минь хүчтэй цохилоход энэ өвдөлт тийм ч сүртэй санагдсангүй.

Би түүний гэрт байнаа гэдэг нь намайг ухаан алдахаас өмнө шатаар доош гүйж байхад тэр араас минь ирсэн гэсэн үг байх нь...

Өрөөнөөс гаран чимээ гарах зүгт очвол дутуу хаасан хаалганы завсраар нөгөө нүдэх чимээ тодоор сонсогдож байлаа.
Би өнөө л сурсан зангаараа хаалганы завсраар нууцхан ширттэл тэр дээгүүрээ нүцгэн, харин доогуураа богино спорт өмд өмсчихсөн, таазнаас дүүжлэгдсэн зүйлийг цохин, бэлтгэлээ хийж байлаа. Зодооны үед эрчүүд яг ийм богино өмд өмсөж, дээгүүрээ нүцгэн гардгийг би харсан. Бас гараа ийн ороодог.

Түүний хэрхэн цохих, хөдлөх зэргийг ховсдуулсан мэт харж зогсохдоо би дотроо үнэхээр энэ залууг хайрламаар байгаагаа мэдрэв. Яг л би хэзээний бэлэн болсон мэт. Бас надаас холдож эхэлсэн нь, нууцлаг байдал нь холдуулах биш улам л татаад байгааг ойлгож байна. Тэр намайг өөртөө дургүй болгохыг хүсч байж магад. Гэхдээ л би түүнд улам л татагдах болно. Энэ бол гарцаагүй гэж би бодлоо.

Түүний булчинлаг биен дээгүүр урсах хөлс, түүний амьсгалах, бас цохих бүрт гарах тэр чимээ өвөрмөц мэдрэмжийг төрүүлж, би хамаг булчингаа чангалан тэрхүү хаалганы хажууд зогсохдоо түүнээс харцаа салгаж чадсангүй.

Удалгүй тэр бэлтгэлээ дуусгав бололтой гараа ороосон цагаан зүйлийг эргүүлэн тайлж эхлэв. Түүнийг өрөөнөөс гарч ирэх нь гэдгийг мэдсэн даруйдаа би өлмий дээрээ маш хурдан бас хөнгөн гүйн нөгөө өрөөрүү ороод, орлуу үсрэн оров. Зөөлөн ор тулдаа л өвдсөнгүй, ямартай ч хөнжлөө нөмрөн унтаж байгаа мэт дүр эсгэх гэсэнд хаалга ч онгойн би бараг л баригдах нь тэр. Унтаж байсан мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд зүүднээсээ сэрж байгаа мэт худлаа дуугаран, хажуу тийш харж хэвтэхдээ түүний аяархан инээхийг сонслоо. Дараа нь тэр орны ирмэг дээр суух нь мэдрэгдэв.

"Надад танин мэдэх хүсэл байна"Where stories live. Discover now