Хоёр...

3.4K 183 4
                                    

-Өвдөж байгаа ч гэсэн бага багаар хөдөлгөөн хийх нь сайн гэж сонссон л доо. Одоо яаж байна?

-Гурав хоногийн өмнөхөө бодвол дажгүй шүү. Бүжиглэхтэйгээ л байна.

-За за. Чи хэдээс ирэх вэ? Өнөөдөр би эрт ирнэ. Хамтдаа юм захиалж идэцгээе.

-Тийм үү? Ашгүй дээ! Тэгвэл би удахгүй ээ.

Casey-тэй цагийг өнгөрүүлнэ гэдэг тун хэцүү. Хамт өнгөрүүлж чадахгүй байгаа нь заримдаа биднийг хэтэрхий хөндий мэт санагдуулах үе байдаг ч тэр маш сайхан сэтгэлтэй, сэргэлэн охин. Түүнтэй нэг байранд амьдарч байгаа минь маш азтай хэрэг шүү. Түүний шаргал үс надад мандах нарны хурц тод өнгийг санагдуулдаг юм. Харин цэнхэр том нүд нь далай шиг. Үнэхээр үзэсгэлэнтэй. Харин би...

За тэр... Харж байна уу? Би ямар ч хамаагүй зүйлийг өөрийн дутагдалтайгаа холбож, өөрийгөө доош нь хийж, өөлж муулах дуртай. Дуртай гэхэд бас учир дутагдалтай л даа. Би өөрийгөө арчаагүй мэтээр мэдрэх дургүй. Гэхдээ л үргэлж "Би яагаад ийм биш юм бол?", "Би яагаад ийм үзэсгэлэнтэй, сэтгэл татам биш юм бэ?" гэсэн бодлууд эргэлддэг. Гэхдээ ганц надад биш олон хүнд ийм бодол төрдөг гэдгийг би мэднэ. Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг ойлгохыг хүсвэл, магадгүй тэдний хүйтэн хөндий байдлыг эвдэхийг хүсвэл бүсгүйгээ өөрөөрөө байгаа нь хичнээн сайхан, хайр татам бэ гэдгийг ойлгуулж байх хэрэгтэй гэж би боддог. Харамсалтай нь надтай тэгэж харьцах хүн байхгүй...

Илүү их бодолд автахгүйн тулд би бушуухан цүнхтэй хувцсаа аван гарлаа. Фитнессийн зүг алхах үедээ би гудамжны хөгжимчин залуу гитар тоглон дуулж байгаатай таарч, хэдэн задгай мөнгө өгөв. Гадаа үнэхээр сайхан байх чинь. Гадаа их сайхан дулаахан, баруун зүгээс борооны үүл наашилж яваа нь харагдлаа. Чийгийн үнэр салхиар туугдан ирж, тэр чигтээ л шинэлэг, содон мэдрэмж төрнө.
Ингэхэд би ямар нэгэн ажил олж хийх хэрэгтэй гэсэн бодол толгойд орж ирсэн ч яагаад зүгээр л зуныг мэдэрч, хийх зүйлгүй сууж болохгүй гэж гэсэн бодол, залхуурал нэгэн зэрэг намайг дийлж би ажлын тухай дахин бодохыг хүссэнгүй.

Ажлын өдрийн хамгийн хүн багатай цагт ирсэн болохоор үнэхээр таатай. Энэ удаа би илүү чөлөөтэй байж, дасгалуудаа огтхон ч яаралгүйгээр, бие махбодь, хөдөлгөөн бүрээ мэдэрч хийхийг хичээлээ. Тоо чухал бус чанар чухал гэдэг шиг л. Толинд харах үед биед минь тийм ч их өөрчлөлт ороогүй нь харагдаж байсан ч нүдэнд үл харагдах зүйлст минь бага багаар өөрчлөлт орж эхэлснийг би мэдэрч байлаа. Ядаж л толинд өөрийгөө харна гэхээс айж ичихгүй байгаа минь миний хувьд маш том амжилт.

"Надад танин мэдэх хүсэл байна"Dove le storie prendono vita. Scoprilo ora