Хамаагүй хүн

1.5K 112 2
                                    

Гал тогооны өрөөрүү орж аяганд цай хийж өгөнгөө би түүнийг ажиглалаа. Тэр тайван боловч будилсан харагдана. Гэхдээ хэдийн насанд хүрсэн, надаас өчнөөн ах хүний хувьд ярих зүйлийг минь гадарласан нь лавтай гэх бодол төрөх аж. Жижиг аягатай цайг урд нь тавьж өгөхөд тэр сэнжинд нь хуруугаа хүргэх ч уухаар завдсангүй.

-Тэгэхээр... Чи надаас юу ч асууж болноо. Би нуухгүй.

Гэсэн ч тэр яриаг минь сонсоод ямар нэг зүйл хэлсэнгүй. Ширээг тохойлдон суухдаа гайхалтай үзэсгэлэнтэй нүдээрээ намайг нэвт ширтэх аж. Ногоон, саарал, цэнхэр... Яг тэр гээд хэлчихэж боломгүй. Яг үүнтэй ижил түүний царайны хувирал ч бас ийм байна гээд хэлчихэж боломгүй санагдана.

-Чиний жинхэнэ нэр Alice биш байх нь ээ.

-Тийм ээ. Миний нэрийг Margot гэдэг.

Тэр үг дуугарсангүй. Гэсэн ч асуухыг хүссэн олон зүйл байгааг нь би мэднэ. Тиймээс би өөрөө ярьж эхлэв.

-Би ахлах сургуулиа төгссөний дараа гэрээсээ зугтсан юм. Том хотод очиж шинэ амьдрал эхлүүлэхийг хүссэн. Тэр үед Paul болон түүний найзуудтай тааралдаж, хамт байх болсон. Гэхдээ... тэр үед би анх удаа мансууруулах бодис хэрэглэж үзсэн юм. Би маш хурдан, маш хүчтэй донтсон. Өдөр болгон миний хувьд мансуурлын өдөр байж, хүссэн ч эсэргүүцэж чадахаа байсан. Гэтэл нэг өдөр...

-Битгий. Би сонсмооргүй байна. Битгий хэл.

Тэр толгойгоо зөөлөн сэгсэрч харц нь хий гөлөрнө.

-Юу ч битгий хэл.

-Үгүй ээ, би чамд хэлэх ёстой. Чи мэдэх хэрэгтэй.

-Alice! Би дахиж өөр зүйл сонсмооргүй байна. Чи миний хувьд Alice. Надад өөр зүйл мэдэх хүсэл алга.

-Tommy...

Тэр сандлаас өндийж, хаалгаруу зүглэв. Би түүнд юу ч хэлж чадсангүй. Юу ч сонсохыг хүсэхгүй байгаа нь намайг төөрөгдүүлж орхилоо.
Тэр хаалганы өмнө ирээд надруу харан зогсохдоо юу ч хэлсэнгүй. Харин миний нүдэнд нулимс цийлэгнэнэ.

-Tommy...

Энгэрт нь очоод наалдах мөчид тэр нурууг минь зөөлөн илж тайтгаруулахдаа чихэнд минь,

-Би ч бас дурсаад байх сайхан түүхтэй хүн биш. Тиймээс чиний өнгөрснийг ч мөн шүүмээргүй байна гэж хэлэв.

-Битгий яваач... Үлдээч дээ.

Түүнийг хэсэг чимээгүй болоход нь би "Одоо ингээд гараад явах байхдаа" гэж бодтол тэр намайг тэвэрсэн хэвээр толгой дээр минь үнслээ.

"Надад танин мэдэх хүсэл байна"Where stories live. Discover now