Ес...

2.3K 152 5
                                    

-Сэрээрэй, унтаахай!

Casey ийн чангаар хэлээд хаалга онгойлгохдоо намайг сэрүүн байгааг хараад өрөөнд орж ирэв.

-Яагаад босохгүй байгаа юм бэ? Ямар нэг зүйл үнэхээр болжээ, тийм үү?

Би зүгээр л тааз ширтэн хэвтэхдээ уруулаа жимийн, үг дуугарсангүй.

-Alice, юу болоод байгаа юм бэ?

Тэр энэ удаад үнэхээр санаа зовсон сонсогдов. Би тийм л гунигтай бас түгшсэн харагдаад байгаа юм байхдаа?

Яг үнэндээ миний бодол санаа энэ таазан дээгүүр эргэлдэн нисэж, чангаар дуулж байна!

Гэнэт огцом өндийж, чангаар,

-Тэгэхээр...

гэж хэлсэнд тэр цочсон ч намайг анхааралтай ширтэн, юу хэлэхийг минь хүлээлээ.

Би түүнд хэлэх хэрэгтэй. Үгүй бол дотроо түгжээд, дуугүй байгаад байж чадахгүй нь. Хэн нэгэнтэй ярилцаж, сэтгэлээ хуваалцан саналыг нь сонсмоор байна. Харин яг тохирох хүн бол Casey мөн.

Тэр орны захад суугаад нааш гараараа тулан ойртож, би өндийсөн хэвээр хойшлон, орныхоо толгойг нуруугаараа наллаа. Гараа урдаа авч түүнрүү ноцтой ширтэж эхлэхэд тэр намайг ямар нэгэн аймшигтай мэдээ хэлэх гэж байна хэмээн бодсон бололтой улам л ноцтой царайлав.

Харин би тэр даруй инээд алдаад,

-Надруу битгий ингэж хараад бай. Муу мэдээ биш гэж амлаж байна гэж хэллээ.

-Намайг зовоохоо болиод хурдхан хэл. Би одоо явлаа шүү дээ.

Тэр ч үнэхээр санаа зовж байгаа бололтой. Тиймээс санаа зовохыг нь болиулахын тулд бушуухан хэлье гэж шийдээд би шуудхан,

-Би дурлачихаж гэж хэллээ.

-Хэнд?

Хуруугаараа оролдон доош ширтэж эхэлсэнд тэр,

-Би нэр таах тэмцээнд оролцоогүй биздээ? Алив ээ, Alice. Хүмүүс дурлаж л байдаг. Тийм ноцтой зүйл биш шүү дээ хэмээн намайг яарууллаа.

-Tommy-д.

-Tommy гэж хэн юм?

-Хөрш залуу.

Би ичингүйрэн инээмсэглэж, цааш үргэлжлүүлэн,

-Өчигдөр орой юу болсонд чи лав итгэхгүй дээ. Би хаалгаа онгойлгох гэтэл гэнэт тэр хаагаад намайг шахан зогссон. Намайг холдуулахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд...

"Надад танин мэдэх хүсэл байна"Où les histoires vivent. Découvrez maintenant