Дөрөв...

2.5K 165 7
                                    

Заримдаа би урд минь нээлттэй байсан хаалгуудыг бүгдийг нь хаачихсан мэт санагддаг. Эсвэл суух ёстой байсан унаанаасаа хэдийн хожимдчихсон юм шиг.

Нэг л тийм хоосон, төөрөлдсөн мэдрэмж...

Гэхдээ би өөр хаалгуудыг нээх боломжтой, тийм үү?
Хэдий нэг нь явсан ч өөр унаа ирэх байх, тийм үү?

Тийм гэж хэлээч...

Дөрөв

Гүйлтийн зам дээр удаанаар гүйж байхдаа өөрийн дуртай дуугаа сонсож байв. Өнөөдөр уул нь ирмээргүй байсан ч өдөр зүүдэлсэн хачин зүүд, түүний дараахан хаалгыг минь тогшиж ирэх үгүйг минь асуусан зэрэг нь намайг яах ч аргагүй болгосон юм.
Одоогоор тэр харагдахгүй байна. Хэзээ ирэх бол, би ямар харагдаж байгаа бол гэх мэт олон асуултууд толгойд эргэлдэж, хажууд минь хэн нэгэн ирж гүйж эхлэхтэй зэрэгцэн түүнийг байх хэмээн догдолж орхив. Удаашруулж байгаад хальтхан хажуу тийш хартал тэс өөр залуу байх нь тэр. Илүү өндөр, ямар ч булчингүй өндөр залууг хараад би оронд нь тэр байсан ч болоосой гэж хүсч байсан ч ингэтлээ догдолж байгаа сэтгэлээ тайвшруулахыг хичээлээ.

Тайвширч үз, Alice.

Ингээд би хурдаа нэмэн, хоёр талд минь гүйх хүмүүстэй зэрэг шахам хурдалж байтал гэнэт л гүйлтийн зам зогсож би шууд л газар өвдгөөрөө, урд хэсгийг нүүрээрээ цохиод унаж орхив. Нүүр халуу оргин өвдөж, хамраас цус гарч байж ч магадгүй хэмээн сандарсандаа би хамгийн түрүүнд хамраа дарж үзлээ. Хажуу тийш харвал гүйж байсан бүх хүн над шиг уначихсан хамраа, өвдгөө барин үзэж байв. Надтай нийлээд нийт 8 хүн гүйж байсан бололтой, хойно зогсож байсан зарим хүмүүс чангаар инээлдэж байлаа.

Тэдний инээх нь ч аргагүй л дээ. Хурдтай гүйж байсан 8 хүн яг зэрэг унахад инээхгүй хүн байна гэж үү?

-Зүгээр үү?

Би тэнд ямар байдлаар унасан тэр хэвээр суусаар байсан учраас гараас минь атгаад дээш зөөлөн татах тэр нэгнийг ирэх хүртэл ямар нэгэн зүйл хийх тухай бодоогүй байв.

Намайг дээш нь татах тэр хүнийг хэн болохыг ойлгосон даруй би өөрийн байгаа байдлаасаа ичиж, нүүрлүү нь ч эгцэлж харж чадалгүй дальдчиж байв.

Тэр ханцуйгүй богино цамц өмссөн байх бөгөөд шивээс нь миний нүдийг өөрийн эрхгүй соронз шиг татаж байлаа.

-Би зүгээрээ.

Бие биенийхээ өөдөөс ширтэн зогсох мөчид би түүний цэнхэр эсвэл саарал, магадгүй ногоон ч байж болох хачин өнгөтэй нүдийг анхааралтайгаар ажив.

"Надад танин мэдэх хүсэл байна"Where stories live. Discover now